“Улс төрд шинэ манлайлагч“ төслийн шалгаруулалт эхэллээ
2014/09/14
"Улс төрд шинэ манлайлагч" төслийн нэгдүгээр шатны шалгаруулалт эхэллээ.
Төслийн эхний шатанд монгол орны өнцөг булан бүрээс болон дэлхийн улс орнуудад амьдарч буй 22-40 насны залуус “Надад шийдэл байна” сэдвээр эссэ бичиж оролцож байгаа билээ. Тэгвэл өнөөдрөөс МУ-ын ерөнхий сайд асан эрхмүүд болон улс төр, эдийн засаг, хэл шинжлэл, сэтгүүлзүйн ухааны салбарын эрдэмтэн доктор, шинжээчээс бүрдсэн баг оролцогчдын эссэнд үнэлэлт, дүгнэлт өгч эхэллээ.