ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангиас есдүгээр сарын 4 хоёр хоригдол оргосон.

Сэжигтэн Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар өглөөний 07.00 цагийн үед оргосон байдаг.

Э.Гантөмөр, Б.Амарбаясгалан нар 22-23 настай бөгөөд хулгайн болон залилангийн хэргээр цагдан хоригдож байсан сэжигтнүүд юм.

Тэднийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тэдний талаар баттай мэдээлэл болон барьж өгсөнхүнд нэг сая төгрөгийн шагнал өгнө хэмээн ШШГЕГ-аас мэдэгдсэн.

Мөн баттай эх сурвалжийн мэдээллээр тэднийг эрэн хайх ажиллагааг нийслэлд зогсоож орон нутаг руу төвлөрүүлж эхэсэн юм.

Тэгвэл хоригдлуудын оргох нөхцөлийг хорих ангийн харгалзагч нар бүрдүүлж өгсөн гэж эх сурвалж мэдээллээ.

Хоригдлуудыг оргох үед ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангийн харгалзагч нарт унтаж байсан нь камерийн бичлэгт бичигдэн үлдсэн байна. Хоригдлууд гурван давхрын тагтнаас даавуу унжуулж байгаад буун оргон зугтжээ.

Камерийн бичлэгт үлдсэнээр нэг хоригдол нь нэг гартаа хутга, нэг гартаа гутал бариад урд нь гэтэж явсан бол нөгөөх хоригдол ард нь хөнжил бариад явж байжээ.

Хэрвээ тэр үеэр харгалзагч нар сэрэх юм уу хэн нэгэн тэднийг харсан, таарсан тохиолдолд сэжигтнүүд хүний амь хорооход ч бэлэн явсан байна.

Анх ашиглалтад орохдоо ямар ч хоригдол оргон зугтаж чадахгүй гэж мэдэгдэж байсан ангиас ийнхүү хоригдлууд орголоо. Мөн хорих ангид хоригдол хутга барьж явсан, хутга хаанаас гаргасан, харгалзагч нар унтаж байсан гээд ШШГЕГ-т нэлээн асуудал үүсэх бололтой.

Б.Золбоо