Төрийн дархлаа хамгаалагч А.Гансүх Баабарыг уучилчихсан юм биш биз?
2014/09/15
Өчигдөр зам тээврийн сайд А.Гансүх өөрийн өрөвч нинжин сэтгэлээр цөөнгүй хоног шоронд хоригдсон инженер Ц.Батыг албан ёсоор уучилж байгаагаа цахим ертөнцөөр зарлав.
Хэдэн долоо хоног аавийнд хатаасан хүнээ “за за уучиллаа” гээд л бүх юм цайрчихдаг гэнэ. Үүнийгээ тэрээр твиттерт шинэ стандарт тогтоож байгаа алхам гэж үзэж байгаа агаад “Монгол хүний саруул ухаанд итгэдэг” болохоо илэрхийлж жиргээчдийг уяраалаа. Сайдын нинжин сэтгэлт стандартын араас “Батаа, Доржоо, Болдоо намайг уучлаарай” гэх мэтээр жиргээчид уяралаар хайлж жиргээний ертөнц тэр чигтээ уучлалын ертөнцөд автав. Ингэж Монгол хүний саруул ухаан өөрийг нь гүтгэсэн этгээдийг хэдэн өдрийн турш шоронд хатаасны дараа ч болтугай гарч ирж байгаа нь сайхан хэрэг. Гүтгэгч этгээд өөрөө ч биш өрөөл хэн нэгэн ч юм бүү мэд “Ахаа та Батыг уучлаач” гэхэд “Өө заза тэгье” гээд уучилж байгаа нь агуу сайхан сэтгэл. Буруутныг өөрийнхөө өмнө бүтэлзүүлэх хүсэлгүй байгааг нь Монгол хүний саруул ухаан гэхээс яахав. Ингээд олон удаа гүтгүүлж доромжлуулж ирсэн А.Гансүх сайд шүүхээс өргөдлөө татаж байгаа бололтой. Уг нь бол өөрийгөө гэхээс илүү төрийг дархлааг л хамгаалаад байна гэж хэлсэнсэн. Өөрийгөө байг гэхэд төрийн дархлаагаа бодож жаахан гүрийхгүйдээ..
Сайд гүтгэж, төрийн дархлааг сулруулагч Инженер Ц.Бат суллагдсан даруйдаа “Инженер зоригтой бол сайд чацга алдана!!!” гэж хэлсэн. Араас нь Сайд А.Гансүхийг прокурорын байгууллагад шалгуулах хүсэлт ирсэн хариугаа дэлгэх гэх мэтээр хором алдалгүй А.Гансүхийг оролдож нэг ёсондоо төрийн дархлааг сулруулаад байв. “Манай геополитикчид еерийн бодолтойдоо ч биш харин бусдын бодол бодлогоор 1520 гэж зvтгээд бсныг якунины захиа илчлээд еглеел кака” гэж жиргэсэн нь бүр ч хорон бөгөөд А.Гансүхийн амнаасаа ч унагаж чаддаггүй улсын нууц, геополотикыг нь илчилсэн жинхэнэ төрийн дархлааг сулруулсан явдал болоод байна. Энэ мэтээр инженер Ц.Бат төрийн дархлааг сулруулсаар байхад өмгөөлөгч А.Гансүх маань ажлаа хийхгүй “Би түүнийг уучилж байна” хэмээж байгаад бусад төрийн дархлаа хамгаалагчид гайхшрахгүй байхын аргагүй юм.
Үг хэлснийхээ төлөө хоригдож шалгагдсан анхны хүн нь Ц.Бат биш. Өөрийгөө төрийн дархлаа гээд ойлгоцон мяндагтуудын үе мултрахгүй бол Ц.Батын араас цөөнгүй хүн төрийн дархлаа бузартуулсан хэргээр хоригдож шалгагдах нь гарцаагүй. Ямартай ч А.Гансүхийн гомдол тавирч, Ц.Батыг дахин баривчлуулахгүй гэдгээ мэдэгдсэн нь сайхан хэрэг. Тэгвэл дархлаа хамгаалагч маань Ц.Батаас илүү нян халдвар тарааж төрийг өвтгөсөн Баабар нийтлэлчийг бас уучилчихсан юм биш биздээ.
Тэрээр сайдыг маань “Япон өвгөний өрөөнөөс хар тамхи оллоо гэж бариулдаг нөхөр” “Жапантаунаас луйвардаж авсан хэд хэдэн байртай” хэмээгээд “хүний адаг” “Жацга” гэж хүртэл хараасан. Тэгээд намайг шоронд хийгээрээ гэж тавлаж байгаа нь үнэхээрийн төрийн дархлааг аймшигтай гэмтээсэн явдал бус уу? Харин сайд А.Гансүх энэ талаар нэг ч үг ган хийгээгүй өдийг хүрсэн. Дуугүй яваад байхыг бодоход но-той нөхөр байна гэж хардах бүрэн үндэслэл эндээс төрж байгаа юм. Гэвч бид чинь төрийн дархлаа хамгаалагч сайддаа итгэлгүй яахав. Ингэж муухайгаар гүтгэж доромжлоод байхад ядахнаа эхлээд гомдож, бариулаад аавынд ганц хоёр хонуулж хашраагаад ч болтугай дараа нь уучлах замаар төрийн дархлаагаа хамгаалах байлгүй. Эсвэл тэнэгийн дотор уужуу гэгчээр Баабарыг ч бас уучилчихсан хэрэг үү.
Аврагч Есүс танаас адгийн муу ёрын сүнсийг чинь зайлуулж бүхнийг уучлан огоорогч будиства болгоод орхисон бол, энэ завшааныг ашиглаад би ч нэг доромжлоод авья. Та бол жинхэнэ “Дуффф”!!!

Т.Цагариг
Зочин · 2014/09/16
энэ хүн намайг олон нийтийн хэрэгслээр гүтгээд доромжлоод байна, болиулаад өгөөч, шийтгээд өгөөч гээд гомдол гаргаад тэрийг нь шүүх хуулийн дагуу хэлэлцээд зохих шийтгэлийг нь өгсөн байна, гайхах юм байхгүй ш дээ, сайд хүн болхоор хүнд доромжлуулаад яваад байж болдог гэсэн гаргалгаа байхгүй шүү дээ, хэн ч яс юман дээрээ доромжлуулаад гүтгүүлээд яваад байж чадахгүй л байхгүй юу, баабар үнэнийг нь хэлсэн бол сайд дуугайл явна шүү дээ, ойлгомжтой, харин хууль шүүхийн байгуул**********р шалгуулах эрх нь бат нь байна уу, баабар нь бүгдэд байгаа шүү дээ, гансүхийн хувьд гүтгээд байгаа этгээдийг нь шийтгүүлсэн, үнэнийг нь хэлэхдээ зохих газарт хэлэхгүй *************ийн шинтэй хэлээд байгааг нь тоогоогүй, ойлгож ядаад байх юм байхгүй