“Цагийн ажил” өдөрлөг болно
2014/09/15
Нэг үеээ бодвол цагийн ажил манайд илүү хөгжиж байна. Ажил хийх насны залуучуудын ихэнх хувийг оюутнууд эзэлдэг. Залуу байхаасаа ажлаа зөв хувиарлаж, мөн орлогоор тасрахгүй, туршлага суух гол хэрэглүүр нь цагийн ажил болдог.
Цагийн ажил байтугай байнгын ажил ч олддоггүй байсан цаг саяхан. Өнөөдөр оюутан, залуучууд хүссэн ажилдаа, хүссэн цагтаа ажиллах боломжтой болж байна. Сүүлийн үед цагийн ажил гэдэг зүйлийг нийгэмд хамгийн их дэргэрүүлж, мэдүүлж, таниулж байгаа газар бол МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж юм. Өнгөрсөн хугацаанд цагийн ажил хөдөлмөрийн яармагууд зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт л гэхэд СУИС-ийн урд талбайд оюутнуудад зориулагдсан “Явуулын хөдөлмөрийн бирж” ажиллаж 480 гаруй ажил хайгч бүртгүүлснээс 250 нь ажлын байранд шууд зуучлагджээ.
Тэгвэл энэ сарын 17-ны өдөр 12.00 цагаас Туушин зочид буудлын 5 давхарын “”Соёмбо танхимд “Цагийн ажил” өдөрлөг зохион байгуулагдах гэж байна. Мөн өнөөдөр, маргааш хоёр өдөр “Явуулын хөдөлмөрийн бирж” СБД-ийн 15-р хороонд ажиллах нээ.
Зочин · 2014/09/16
orxon aimagt tsagiin ajil bnuu