Зуслангийн газрыг өмчлөх өргөдлийг авч эхэллээ
2014/09/16
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах 26 байршилд зуслангийн газар олгохоор шийдвэрлэжээ. 2013 оны 7 дугаар сарын байдлаар 26 байршилд нийт 47943 нэгж талбар байгаагаас 24793 нэгж талбарт нь газар өмчлүүлэх боломжтой гэсэн судалгаа гарсан байна.
Харин зуслангийн газар өмчлүүлэхдээ ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх ёстой. Үүний дагуу нийслэлийн ИТХ-ын 2014 оны 06 дугаар сарын 20-ны 101 тоот тогтоолоор зуслангийн 5 байршлын хаягийн зургийг батлууллаа.
Эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн Жигжид, Яргайт Сүхбаатар дүүргийн Архустай, Цолмон, Цээнэ гэсэн таван аманд өмчлүүлэхээр болжээ. Хаягжилт хийсэн эдгээр газраас эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн Яргайт, Сүхбаатар дүүргийн Ар хустайн аманд зуслангийн газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг авч эхэллээ.
Иргэд өргөдлөө дүүргийнхээ өмч газрын харилцааны албанд өгнө.
ж -Газар өмчлөх тухай хүсэлт гаргах батлагдсан маягтын дагуу бөглөх
ө -Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
ө -Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувиар/
ө -Газрын кадастрын зураг
ө -Газрын төлбөрийг зохих журмын дагуу тушаасан байх шаардлагатай.
Харин иргэдэд гэр бүлийн зориулалтаар олгож буй 52 байршилд газар өмчилсөн болон өмнө нь 0,7 га газраа өмчилсөн иргэд зуслангийн газар давхар өмчлөх боломжгүй гэдгийг анхааарууллаа.