Ховд аймагт Залуучуудын хөгжлийн төв нээгдлээ
2014/09/16
Ховд аймгийн Залуучуудын Холбоо залуучуудыгаа идэвхитэй байлгах, бүх талаар дэмжих, хөгжүүлэх олон ажлуудыг зохион байгуулж байгаа юм.
Уг төв нь хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэд байх бөгөөд залуучуудын хөгжлийн чиглэлээр бүхий л үйл ажиллагааг аймгийн Залуучуудын холбоотой болон бусад холбогдох төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм байна. Орон нутаг дахь залуучуудаа дэмжих, тэдний сонирхлын дагуу олон үйл ажиллагааг зохион байгуулах, идэвхитэй, өөрсдийн орон зайтай байлгах үүднээс энэхүү хөгжлийн төвийг нээж байгаа бөгөөд аймгийн залуучууд уг төвөөр орж өөрсдийгөө хөгжүүлэх олон ажлуудыг санаачлан хийж болох юм байна. Мөн тэдэнд зориулсан сургалт, семинар, лекцүүд зохион байгуулагдаж боловсрол мэдлэгт нь хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг төвийг удирдаж байгаа залуучууд ярьж байсан юм. МЗХ 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд орон нутаг дахь залуучууд идэвхитэй байж, олон санал санаачилгуудыг гаргаж 2014 оныг залуустаа хийсэн бүтээсэн зүйлтэй үр дүнтэй он болгохыг хичээж ажиллаж байгаа юм байна.