Цогцсуудыг ар гэрт нь хүлээлгэж өгөх явцад солигдсон гэв
2014/09/16
Шүүхийн шинжилгээний төвийн харьяа шүүх эмнэлгийн хэлтсээс цогцос алга болсон хэрэг гарчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүрэгт оршин сууж байсан Г сураггүй алга болоод байсныг дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн цогцсыг нь олж, гэрийнхэнд нь таниулснаар шүүх эмнэлгийн хэлтэст шилжүүлсэн байна. Мөн түүнийг энэ сарын 10-нд нас барсныг тогтоожээ.
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Г-г архины хордлогонд орж нас барсан болохыг тогтоогдсон бөгөөд өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт ар гэрийнхэн нь талийгаачийг оршуулахаар шүүх эмнэлгийн хэлтэст очсон байна. Гэтэл шүүх эмнэлгийн хэлтсийн ажилтнууд нь цогцос муудаж үнэр ороод танигдахааргүй болсон гээд харуулаагүй байна. Харин талийгаачийн ар гэрийнхэн гарыг нь хараад Г-ын цогцос биш гэдгийг мэджээ.
Энэ талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал Ц.Гантулга " 2014 оны наймдугаар сарын 10-ны өдөр ирсэн хоёр цогцсыг ар гэрт нь хүлээлгэж өгөх явцад солигдсон байсан. Уг асуудлыг энэ сарын 8-ны өдөр мэдэж ажлын хэсэг гаргаж, цогцос солигдсон болохыг олж тогтоосон. Солигдсон цогцсуудыг ар гэрт нь хүлээлгэж өгсөн" гэлээ.
Харин уг хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд одоогийн байдлаар шалгалт явагдаж байгаа ч хэн буруутай нь тогтоогдоогүй байгаа аж.
Энэхүү мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.
Зочин · 2014/09/18
araich dee
Зочин · 2014/09/17
Hiij baigaa ajildaa aimaar hariutslagagui
Зочин · 2014/09/17
****uul yaduu zuduu heer gadaa uhsen ch gsn yadaj tsogtsiin solij holihguigeer u****j boldoggui yum bhdaa zarimdaa huniig nereer nohoinoos dord uzeh yum da