Г.Сарангэрлээс бусад охид нь зугтаад алга болсон
2014/09/17
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд Г.Сарангэрэл, Т.Халиун нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж шийдвэрээ гаргасан. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Өнгөрөгч сарын 28-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдан ял шийтгүүлсэн. Г.Сарангэрэлийн хувьд 1.6 жилийн хорих ял сонссон бөгөөд тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь энэ юм.
Шүүх хурлын дараа түүний өмгөөлөгч Г.Батбаяраас цөөн зүйл тодрууллаа.
-Шүүхийн шийдвэр хэвээр гарчихлаа. Өмгөөлөгчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Хурал хэдэн цаг үргэлжлээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээчихлээ. Бидний татгалзаад байсан шүүгч Б.Мөнх-Эрдэнийн шууд удирдлагад ажиллаж байсан гарын хүн нь шүүх хуралд оролцлоо. Бид анхнаасаа Мөнх-Эрдэнийг энэхүү хэргийг танил шүүгч рүүгээ хуваарилуулах байх гэж хардаж байсан.
Яагаад гэвэл Б.Мөнх-Эрдэнэ шүүгчээс бид 3-4 удаа татгалзаж байсан. Тэгсэн харин С.Соёмбо-Эрдэнэ дээр хуваарчилчихсан байна.
Тэгээд л энэ ч найдваргүй боллоо гэж бодсон нь үнэн болж таарлаа. Уг нь ялна гэдэгтээ итгэлтэй орсон ч Мөнх-Эрдэнэ шүүгчийн хүн байж таараад яаж ч чадсангүй. Одоо Дээд шүүхэд хандах л үлдлээ. Дээд шүүхийн шүүх хуралд таван шүүгч оролцдог. Тэд арай ч гурван шүүгчийг нь "худалдаж авч" чадахгүй байх.
-Ганц худагт хоригдож байгаа Гэрэл энэ хэргийг зохиомол байсан хэмээн мэдүүлсэн гэсэн үнэн үү?
-Анх энэ хэргийг илрүүлсэн гэх Ч.Энх-Амгалан нь өөрөө мэдээлэгчээрээ дамжуулаад манай үйлчлүүлэгчийг гэмт хэрэгт турхирсан юм байна гэдэг нь нотлогдчихлоо. Энэ хэрэгт холбогдсон Х.Гэрэл ганц худагт байгаа шүү дээ. Тэр мэдүүлэгтээ энэ тухай ярьсан байгаа юм.
ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын албаны дарга н.Чинбат очиж шалгахад би бүх үнэнээ ярилаа гэж гэрэл хэлсэн байна билээ. Х.Гэрэл өмнө нь давтан хар тамхи хэрэглэж байсан болохоор 192.3.4-өөр 10-15 жилийн хорих ангитай зүйл ангиар шийтгүүлэх хэрэгт холбогдсон хүн. Мөн 145.2-оор хулгайн гэмт хэргийн тэнсэнтэй байсан.
Тэгээд Т.Халиун гэх залуугаас удаа дараа хар тамхи авч хэрэглэдэг байсан. Тийм учраас нэг бол 12 жилийн ялаар шоронд суулгана, нэг бол Т.Халиуныг бид нарт барьж өг, Т.Халиунаас хар тамхи худалдаж авсан болоод бидэнд барьж өг. Тэгвэл чамд 1,6 жилийн хорих ял өгнө гэх саналыг Х.Гэрэлд тавьж, Х.Гэрэл ч зөвшөерсөн гэдгээ хүлээсэн байгаа юм.
-Г.Сарангэрэлээс бусад охид нь давж заалдаагүй юм уу?
-Бусад охид нь давж заалдаагүй! Тэд айсан. Давж заалдвал улс төрийн золиос болж балрах юм байна. Хоригдоогүй нь их юм. Тэнсэн харгалзах ял авсан нь их юм гээд зугатаад алга болсон.
Х.Гэрэлийн хувьд мөн л давж заалдаагүй. Анхнаасаа төлөвлөгөөтэй энэ хэрэгт оролцсон учраас 1,6 жилээр шийтгүүлсэндээ харин ч баярлаж байгаа байна.
Н.Алтанцэцэг
Зочин · 2014/09/21
Ene omgoologch ge****in yaria neg l bish ee. aduunii galzuu arai haldaagui bizdee.shuu****d gej tanil talaaraa handah yum bol huuli baih hereg baina uu?! Esvel Temuujind uilchilj baih estoi geed baigaa yum uu?Taniig Temuujin Sarangereliig omgool gej daalgavar ogson bizdee. Said oor taniig olj ogson gej hevleleer zarlasan.
Зочин · 2014/09/21
Temuujingiin ued shuu****d ni huuliin zaaltaa mordoj yal onoodgoo bolison yum uu?! Tanil taldaa uilchildeg shuu****d hediinees torchihvoo. urd omno iim havtgaisan yum baigaagui sh dee. Altanhuyaga,Temuujin nariin zahialgaar ah duu amrag sadan tanil taldaa yal zavshuulj huuliig guuli bolgodog shuu****d tsetsegledeg baijee.
ээж · 2014/09/18
шуугч мер. байгаагч , емгеелегч нар яагаад хуний нялх охиноор тоглоод бнаа. Та нарт зуйрлэх охин ур бгаа биздэ??? Яагаад хорихоос еер терлийн ял оноож болоогуй юм бэ? нийгэмд аюултай этгээд биш шуу дэ энэ охин?!!Емгеелегчее соливол яадгийн бэ? сайхан сэтгэлтэй чадварлаг эмэгтэй емгеелегчид зендее бн . Батбаяр энэ Сараагаар УИХ-ийн гишуун болох айхтар том зорилгийнх нь ЗОЛИОС боллоо до. Сарангэрэлийн аав ээж ах эгч нь мэдэж бн у?????
Зочин · 2014/09/18
Yagaad gemt etgeediig haatsailaad baigaag yur oilgohgui yum. Temuujin chuluu huulduud baigaa yum bish uu. Ene neg yadchihsan umguulugch baina aa, bas. Niigmiig buzarlaj baigaa humuusiig yalgah geed haraad baidag yum. Niiteer ni horduulah geed huleegeed baigaa yum shig. Zaluu hoich ueiig ch zavaartuulj baina daa. ur huuhduud mini herhen ami****a daa.
Зочин · 2014/09/18
Тэмүүжин ер нь чимээгүйхэн наад үйл ажил**********г чинь явуулаад байгаа юм биш үү. Төрийн хамгаалалтаас гадна хувийн хамгаалагч нартай явж байгааг харахад буруутай гэдэг нь харагдаж байна. Юунаас айж давхар давхар хамгаалалт авч явдаг байнаа гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр
эх хүн · 2014/09/18
Арай ч дээ хүний нялх хүүхдээр ингэж тоглохдоо яахав дээ. 19 хөн настай охин шүү дээ. Ямар ч буруу юм хийсэн бай шүүгч гуай дотоод итгэл үнэмшилдээ зүгээр л нэг хүүхэд шиг нь хүүхэд Тэмүүжинтэй холбогдоогүй байсан бол гээд нүдээ аниад ганцхан минут бодож болоогүй юм байх даа. Үүнээс ч илүү хэрэг өдүүлсэн хүүхдүүд шүүхийн танхимаас шүүгчийн итгэл сэтгэлд багтаад хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнээ гэдгийг үзүүлээд амьдралд мундаг ухамсартайгаар явж л байгаа шүү дээ. Сарангэрэлд буруутай нь үнэн бол тэнсэн өгч яагаад болохгүй гэж дахиад алдаа хийвэл өөр хэрэг шүү дээ.