Номер нэг өнөөх “Канген” усны төхөөрөмж бохир цэвэрлэдэг гэнэ
2014/09/17
Дэлхийн номер нэг шидэт “Канген” усыг манай улсад ихээр хэрэглэх болсон билээ. Гоо сайхан, эрүүл мэндэд нэн сайн хэмээн сурталчилж буй энэхүү ус нь Япон улсын төхөөрөмжөөр бий болдог аж.
Монголд уг төхөөрөмжийг амьджуулан ионжуулсан усыг хоол хүнс, ахуйн хэрэглээндээ хэрэглэж, эрүүл мэнд, гоо сайхан, бие галбираа залуу хэвээр нь хадгалан үлдээх боломжтой хэмээн айхтар рекламдаж буй. Үүнийг ч манайхан ихээр хэрэглэж бүр туйлшираад байгаа нь нууц биш. Гэтэл энэхүү дээдэлж шүтээд байгаа төхөөрөмж нь Япон улсад бохир цэвэрлэхэд ашигладаг гэнэ. Япон улсад амьдарч буй нэгэн Монгол иргэн энэ талаар сэрэмжүүлж мэдээлэл өгсөн байна.
Түүнчлэн олон нийтийн сүлжээ сайтаар энэхүү усны талаар иймэрхүү мэдээлэл гарах болжээ
Электролиз ус хортой зүйл биш. Эмнэлгийн салбар, хүнс идээ боловсруулах үйлдвэрүүдэд ариутгал, угаалгын зорилгоор ашиглах тохиолдол бий. Хэт хүчиллэг орчинд бактери амьдрах боломжгүй учраас ариутгал хийгдэнэ. Тогоонд хужир хийж угаахаар цэвэрхэн болдог шигээр шүлтлэг усаар угаалгын бодсыг орлуулах боломжтой гэдэг нь ойлгомжтой.
Харин хүмүүс өдөр тутмын амьдралд бактери устгахуйц хэт шүлтлэг, хүчиллэг ус уугаад байдаг гэж байхгүй тул эмнэлгийн болон үйлдвэрлэлийн зорилготой электролиз устай ялгаж салгаж ойлгож хэрэгтэй.
Электролиз усыг гэрийн нөхцөлд бүтээх төхөөрөмжийг гоо сайханд сайн, аливаа өвчин эмгэгийг эдгэрүүлнэ гэж зарлаж гэнэн ард иргэдэд худалдах бизнес Японд дээр үеэс бий болж байсан. 1950-аад онд электролиз усанд "Шин-ноул ус" гэдэг нэр өгч ид шидтэй шингэн гээд худалдсан тул түүнд итгэсэн хүмүүст их зарагдсан юм.
Харин Японы мэргэжлийн байгууллага шинжилгээ хийхэд биеийн өвчин эмгэгийг сайжруулах үйлчилгээ байхгүй гэдэг дүгнэлт гаржээ. Ходоод эвгүй үед хужир ууж болдог шиг онолын хувьд ходоодны хүчлийг дарах үйлчилгээ бол байж болно. Гэхдээ 10 литр уусан байж нэг ширхэг ходоодны эмтэй тэнцэхээр үйлчилгээтэй гэнэ.
Ард иргэд тэр "Шин-ноул ус"-ын тухайг бараг мартаж эхлэсэн үеэр зарим компани нэгэн ижил зүйлийг "ионжуулсан ус" гэж нэрлээд сүлжээний бизнес хийж эхэлсэн билээ. Эрүүл мэндэд ямар ч эерэг үйлчилгээгүй төхөөрөмжийг үнэтэй авч хохирсон ард иргэдээс Ардын ахуй амьрдалын төвд маш олон гомдол ирүүлжээ.
Энэхүү "ионжуулсан ус"-ны бизнесээс хүмүүс сэжиглэж эхлэхээр зарим компани түүнийг "канген ус" гэж нэрлээд мөн адил сүлжээний бизнес хийж эхлээд байна. Тэд компаниудын зарим нь дэвэргэн сурталчилгаа хийсэн хэргээр Японы Худалдан авагчдын аюулгүй байдлын газраас тодорхой хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоох шийтгэл авсан удаатай.
Канген гэж япон хэлээр ангижруулах гэдэг үг. Электролизын процессээр усан дахь хүчилтөрөгчөөс ангижруулсан гэдэг санаа болов уу. Өнөөдөр зарагдаж байгаа төхөөрөмжийн дийлэнх нь кальцийн лактатыг уусмал болгож ашигладаг. Тэгэхээр электролизын улмаас кальцийн гидроксид буюу боловсруулсан шохойтой ус бий болно гэсэн үг.
Электролиз усыг худалдах, ахуйн зорилгоор электролиз ус бүтээх төхөөрөмжийг үйлдвэрлэн худалдахыг хууль тогтоолоор хориглоогүй. Тэд үйлдвэрүүдийн сурталчилгаад итгэж төхөөрөмжийг авах нь тухайн хүний дор учраас түүнийг шүүмжлэх эрх надад байхгүй. Тэгсэн хэдий ч маш их мөнгө зарцуулж хими электрон аргаар боловсруулсан шохойтой усыг өдөр тутамд хэрэглэж байх шаардлага байна уу гэж бид эргэлзээтэй байх хэрэгтэй.
Зочин · 2014/09/19
Ene bol PR. Yagaad iim medeelel gargaad humuusin tolgoig ugaadag bnaa. Mongold zub yum gej baj boldoggui yum uu.
Зочин · 2014/09/18
Зочин · 2014/09/18
ugaasaaaa mongolchuud ymtai shuu dee zugeer gertee usaa butsalgaad zogiin bal hiiged l uul daaaa mongo tolj us uugad bhiimaa