С.Баатаржав: Н.Энхбаярт зарлан дуудах бичиг илгээгээгүй, БНСУ-аас ч албан бичиг ирээгүй
2014/09/18
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Энэ хүрээнд түүнээс байцаалт тодруулга авах хэрэгцээ шаардлага гарсан тул эх орондоо ирж байцаалт өгөх шаардлагатай гэсэн утгатай зарлан дуудах бичиг илгээсэн гэж сар гаруйн өмнө мэдээлж байв.
Харин өчигдөр “БНСУ-ын эмч нараас манай цагдаагийн байгууллагад албан бичиг, тайлбар ирсэн. Уг бичигт Н.Энхбаярын өвчний талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, “Үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай. Хэрэв эмчилгээг тасалвал амь насанд нь халтай гэсэн утгатай″ зүйл бичсэн гэж мэдээлэгдэж байна. Твиттерт “Н.Энхбаярын гэр бүлийнхэн гадаадын иргэншилтэй болж байгаа” гэж жиргэх болов. Дээрх мэдээллүүдийн аль нь үнэн худал болох нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд хуулийн байгууллагынхан ч албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй өнөөг хүрсэн. Иймд Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржаваас энэ тухай тодрууллаа.
-БНСУ-д эмчлүүлж буй гэх Н.Энхбаярт зарлан дуудах бичиг явуулсан. Тэр бичгийн хариуг эмч нар нь манай хуулийн байгууллагад ирүүлжээ гэх мэдээлэл хэр бодитой вэ?
-Н.Энхбаярт эмчилгээ хийж байгаа эмч нараас нь албан бичиг ирээгүй. Энэ ташаа мэдээлэл.
-Танай байгууллагаас албан ёсоор бичиг ер нь явуулсан юм уу?
-Явуулаагүй, огт тийм зүйл байхгүй.
-Тэгээд яагаад ийм мэдээлэл цахим мэдээллийн хэрэгслүүдээр яваад байна вэ?
-Яагаад ийм мэдээлэл яваад буйг хэлж мэдэхгүй юм. Энэ тухай бичиж буй хүмүүс нь л хариулах байх.
-ЦЕГ-ын даргын хувьд та энэ мэдээллүүдийг цаанаа учир шалтгаантай гэж бодож байна уу?
-Учир шалтгаан ч юу байх вэ. Энэ бол нөгөө улс төр гээч нь юм болов уу даа.
-Дээрх мэдээллүүд албан ёсных бус гэдэг нь тодорхой болж байх шиг байна. Тэгэхээр Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь ч худлаа юм уу?
-Хуулийн байгууллага Н.Энхбаяртай холбоотой нэг асуудлыг шалгаж байгаа нь үнэн. Гэвч өнөөдрийг болтол ямар нэгэн байдлаар БНСУ руу Н.Энхбаяртай холбоотой асуудал болон түүнд зарлан , дуудах бичиг явуулаагуй. Эмч нараас нь бичиг ирүүлээгүй гэдгийг хэлье гэв.
Г.ЯЛГУУН
Зочин · 2014/09/20
Terbishdagva -mungutei hvnd taltaiTerbishdagva -Itgesen hvndee haltai
Зочин · 2014/09/20
mungu l olj baival ter enhbayar yah ve... uuriinh ni hvmvvs ATG d ***lgagdaad yun Enhbayar baigaa baihaa daa
Зочин · 2014/09/20
Terbishdagva Enhbayariin tolgoig zalgih bii dee...
Зочин · 2014/09/19
Odoo naad uls torchidchin hiij bgaa nereer mash ih idej bgaa odoo ed naraa l sain ***lga
ARD · 2014/09/19
Enhbayar yah we BAYAR HVRELSVH 2 iig SHALGA !!!!!!!!
Зочин · 2014/09/19
Сайд дээрээ ажиллах гэсэн цадиггүй дарга нартаа хариуцлага тооцдог Баатаржав шударга хүн байна.Амжилт!!!
Зочин · 2014/09/19
ene huniig yah geed bgai boldoo hoorhiis hureed irvel buh bulhai ni ilerchih geed ehe humuus omdondoo *****h aldanada naad hun chini mongold ih yum hiisen hunde ug ni uuchlalt guigaad eh orniihoo ***jild ashiglaach m********