Хууль зүйн дэд сайдаар Ц.Уугангэрэлийг томилов
2014/09/24
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн төслийн талаар дэлгэрэнгүй хэлэлцлээ.
Хууль зүйн дэд сайдаар Ц.Уугангэрэлийг томиллоо. Тэрбээр ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг хуульч мэргэжлээр төгсч, цагдаа, тагнуулын байгууллагад удирдах алба хашиж ирсэн туршлагатай. Хамгийн сүүлд Гаалийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан юм.
Цогоогийн Урангэрэл нь 1958 онд Дорнод аймагт төрсөн, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг хуульч мэргэжлээр төгссөн. 1979-1983 онд НАХЯ-ны төмөр зам дахь ЦС ангийн урьдчилан сэргийлэх албаны байцаагч, дэслэгч, төлөөлөгч 1988-1990 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын ахлах төлөөлөгч 1990-2005 онд ЦЕГ-ын тусгай тасаг, хэлтсийн дарга 2005-2008 Тагнуулын ерөнхий газрын Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга 2009-2012 онд “Хос харцага” ХХК-д Ерөнхий захирал зэрэг албан тушаалыг хашигж байгаад ГЕГ-ын дэд даргаар ажиллаж байгаа юм байна.