Л.Гансүхийг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ
2014/09/25
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн цагдан хорих хугацааг сунгах эсэхийг шүүх хурал өнөөдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болсон юм.
Шүүх бүрэлдэхүүн энэ асуудлыг хэлэлцээд цагдан хорих хугацааг нэг сараар сунгах шийдвэр гаргалаа. Мөн өнөөдрийн болсон шүүх хурлын дараа Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж “Шүүхээс үйлчлүүлэгчийг маань үргэжлүүлэн хорих шийдвэр гаргасанд харамсалтай байна. Одоогоор Л.Гансүх гуай өлсгөлөн зарлах эсэх нь хараахан тодорхойгүй байна" гэлээ.
Эл хэргийг эргэн сөхвөл, Л.Гансүхийг өнгөрсөн долдугаар сарын 29-нд “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум орчим төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр АТГ-аас хорьж, шалгаж байгаа билээ.
Х.Даваа
сэрэлт кино · 2014/09/28
мөн ч их нүгэл үйлдэж дээ.цөл газар хонин гүрвэл болж төрнө.
Зочин · 2014/09/26
Л. Гансүх л болоод идэхгүй зүгээр байв гэж. Чонод махны амбаарын түлхүүийг атгуулчихаад.
Зочин · 2014/09/26
Zow shvvh shudraga ajilj bna