Эх нялхасаас Тасганы овоо руу эргэдэг уулзвар дээр замын хөдөлгөөнд оролцож явсан нийтийн тээвэрт гал гарчээ.

Энэ талаар "НЧБ" компанийн Баруун салаа-Сансарын тойрог чиглэлийн автобусны жолооч Г.Энхбаатар "Зам дээр явж байтал хүмүүс гэнэт утаа гарлаа болохоо байлаа гэсэн. Автобусны хойд хэсгээс утаа гарч гал авалзсан. Өглөө гарахдаа тос, маслоо шалгаад гарсан. Би ажлаа аваад хоёр хонож байгаа юм. Харин дотогшоогоо гал ороогүй. Зөөлөн явж байсан болохоор хурдан зогсож хүмүүсээ буулгасан. Галын хор байгаагүй учраас айлаас ус авч унтрааж байхад гал унтраах анги ирлээ" гэлээ. 

Уг галыг унтраахад ОНБЕГ-ын аврах 10 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ажилласан юм. Галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Энэхүү мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.

Х.Даваа