Өнөөдөр 12 цагийн үед  Хүүхдийн паркын хажууд баригдаж байгаа  "Шангри Ла" зочид буудлын барилга дээр гал гарав. Гал 24 давхар барилгын 7 давхраас цахилгааны гэмтлээс болон гарсан гэх эхний дүгнэлтийг албаны хүн хэлэв.

"Тус барилгын гадна пассадны материал нь галд хэр тэсвэртэй вэ гэдгийг лобарторийн шинжилгээнд орсон үгүй хэлж мэдэхгүй байна.  Дээврийн хэсэг дээр ажиллаж байсан 23  хүнийг нийслэлийн онцгой байдлын албан хаагчид буулгаж, иргэдийн аюулгүй байдлыг хангалаа. Одоогийн байдлаар галыг бүрэн унтраасан өрөө бүрийг нягтлан шалгаж байна.

Барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байжээ. Гал 7 давхраасаа эхэлж гарсан бөгөөд цахилгааны гэмтлийн улмаас гарсан байж болзошгүй байна гэсэн эхний дүгнэлтийг манай шинжээч гаргалаа. Гэхдээ тав хоногийн дараа гал юунаас болж гарсан нь шинжээчийн дүгнэлтээр эцсийн байдлаар гарна" гэж ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж мэдээллээ.

Мөн гал унтраах ангийн шат нь 35 метрийн урттай бөгөөд 9 давхарт хүрч ажиллах боломжтой аж. Үүнээс дээшээ өндөрт гарч ажиллах зайлшгүй тохиодол гарч байна. Үүний тод жишээ өнөөдрийн гал. Өндөр барилга дээр ажиллахад нисдэг тэргээр үүрэг гүйцэтгэх хэрэгтэй байгаа гэдгийг шатар сайдад уламжилсан гэдгийг энэ үеэр онцоллоо. Гэхдээ шат сунахгүй гэж харж зогсолгүй  онцгой байдлын 40 гаруй албан хаагч усаа дээд давхаруудад зөөж галыг унтраажээ.

Энэхүү "Шангри Ла" зочид буулын барилгын гүйцэтгэгчээр Ар Хянгана Samsung компани ажиллаж байгаа юм. 

Х.Даваа