Секс сүрдүүлэг буюу онлайн дарамт
2014/09/29
-Секс сүрдүүлэг буюу онлайн дарамт-
Энэ төрлийн гэмт хэргийн тогтсон хэлбэр бол хуурамч фэйсбүүкээр танилцана, үүний дараа Skype мессенжэрээр онлайн секс хийж, хийж байгаа бичлэгээ Youtube хуудсанд байршуулснаар эхэлдэг. Өөрөөр хэлбэл таны нүцгэн бичлэгийг интернэтэд байршуулж найз нөхөд, гэр бүлд тань тараана гэх байдлаар дарамталж 1000-5000 ам.доллар шилжүүлэхийг шаарддаг.
Үүнээс урьдчилан сэргийлэх боломж таны гарт л байх бөгөөд та тодорхой хэмжээнд мэдлэг, мэдээлэлтэй, анхаарал болгоомжтой байж гадаад улсын иргэдтэй онлайн байдлаар харилцахдаа сэрэмжтэй байх хэрэгтэй юм.
Хэрэв ийм байдлаар бусдын дарамтанд орсон бол манай албанд хандана уу, бид боломжтой бүх арга хэмжээг авах болно. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба [email protected]
Зочин · 2014/09/30