Мөнгөө төлсөн хэрнээ буух газраа бууж чадахгүй бонуст нь доромжлуулна
2014/10/07
Нийтийн тээврийг дагасан олон асуудал бий. Тухайлбал, "Автобус-1" компанийн Шархад- III, IV хороолол чиглэлийн 13 дугаарын автобусыг иргэд "галзуу хулгана" хэмээдэг.
Энэ чиглэлд нийтдээ 20 том оврын автобус үйлчилгээнд гардаж аж. Харин жолооч нар нь өөрсдийн явах цагаасаа хоцрохоороо галзуу давхидаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Иргэд тэдэнд "та нар мал ачиж яваагүй шүү, аятайхан яваач ээ" гэхэд "өөр унаандаа суухгүй яасан юм бид цагаасаа хоцорчихоод байна" гээд л зандчаад эхэлдэг. Тэгвэл автобусныхаа эцсийн буудал дээр зогсохгүй дутуу эргэлт хийдэг гэх гомдлыг манай редакцид ирүүлсэн юм.
Тодруулбал, энэ сарын 07-ны өдөр буюу өчигдөр орой 18:40 цагийн орчимд Шархад- III, IV хороолол чиглэлийн 24-20 УБЧ улсын дугаартай, 1-120 гэсэн автобус баазын дугаартай автобусаар үйлчлүүлэхэд хорооллын эцэс дээрээ зорчигчдоо буулгаагүй байна. Жолооч Өргөө кино театрын автобусны буудлаас уруудан урд талын буудал дээр зогсолт хийн зорчигчдыг "энд бууцгаа эцэс рүүгээ зам түгжрээтэй байна" гэжээ. Буух ёстой буудал дээрээ буулгахгүй яаж байгаа юм бэ, тэд нар чинь мөнгөө төлөөд үйлчлүүлж байгаа гэж зорчигчийг хэлэхэд автобусны кондуктор нь зүй бус үгээр доромжилжээ.
Ингээд тус компанийн 11-341734 дугаарын утас руу холбогдон ээлжийн инженерт гомдлоо хэлсэн байна. Ээлжийн инженер н.Мөнхбаяр "Манайх наад асуудлыг нь хурал дээрээ байнга ярьж жолооч нартаа эцсийн буудал дээрээ зогсож бай. Дутуу эргэлд битгий хийж байгаа гэж хэлж сануулдаг байгаа. Иргэн таны гомдлыг хүлээж авлаа" гэсэн юм.
Эх сурвалжын хэлж буйгаар хотын төвөөрөө хорооллын эцсээс үйлчилдэг ганц хоёрхон автобус байдаг юм байна. Тийм болохоор энэ автобусаар байнга үйлчлүүлдэг гэнэ. Харин үдээш хойш болохоор эцэс дээр зогсохгүй дутуу эргэлт хийдэг асуудал их гардаг гэлээ. Түүнчлэн мөнгөө төлөөд үйлчлүүлж байгаа бид нарыг кондуркор нь хүртэл элдэв үгээр дуудаж доромжилдог. Ийнхүү эцсийн буудал дээрээ зогсохгүй болохоор сургуулийн насны хүүхэд ганцаараа гэр лүүгээ холоос алхахад хүндрэлтэй байна гэдгийг учирлаж байлаа.
Нийтийн тээврийн жолооч, кондуктор нарыг харилцааны соёлгүй гэх шүүмжлэлийг байнга гардаг. Мөнгөө төлөөд зорчиж байгаа гээд ажлаа хийж яваа жолооч, кондуртой ёс бус харилцаж бас болохгүй. Гэхдээ эцсийн буудал дээрээ зогсох ёстой жолоочид шаардлага тавихад зорчигчоо доромжилно гэдэг байж боломгүй асуудал баймаарсан.
Х.Даваа
Зочин · 2014/10/13
шалихгүй юман дээр шалчигнаж байхаа болиоч
Зочин · 2014/10/13
одоо яахав дээ наад автобусны жолооч кондуктор ч гэсэн амьдрах гэж байгаа хүмүүс
Зочин · 2014/10/11
Зочин · 2014/10/11
***r hadnii jolooch nar chin ugaasaa galzuugiin emnelgiihen yum bish uu erteed ***r had 7n buudaliin joloooch 100 ail tugjreeteiu geed suisaar yavj bgaaen yavhdaa zugeer ch yavahgui ursgal suruud l harin ch neg duraaraa yavj bn lee dee dotor ni bgaa humuust ch yaahav amar l bgaaen hurdan yavaad tehdee tegej yavaad osol garval yaana gej aidguim bhdaa
Зочин · 2014/10/10
KONDUKTORUUD UNENDEE DAAM GARTSAN ABGAI NAR HUNIIG HELEH HELEHGUIGEER HELNE BUZARUUDIIG ZAILUULJ BOLDGUI UYMUU JOLOOCH NAR N GEJ HEDEN MIKRO BARIJ BAISAN ONGIROO HAR SDAKUUD ED NARIIG SURGALTAND HAMRUULJ ZOB BOLOBSON UILCHILDEG BOLGOOCH HOTOOR NEG JOLOOCH BAIHAD SHILEED ABDAG BOLMOOR UYM DABARTSAN NIITIIN TEEBRIIN JOLOOCH KONDUKTORUUDIIG SOLIH HEREGTEI
Зочин · 2014/10/10
unen dawrtsan zagnaad l bulgah sanaatai tolgoitiin 54noimeriin awtabus
xx · 2014/10/10
ymar l oligtoi ymnuud avtobusnii jol;ooch konduktor xiigeed yvj bxav dee mergjil bolovstolgui archaagui ymuudiin l xiideg ajil shdee ted naraas sain saixan ym xuseed ch xereggui
Зочин · 2014/10/09
Sharga mortiin avtobusnuud bol bur 7 dor bainga hunee shiljuulj dutuu ergene
Зочин · 2014/10/09
***r hadnii avtobus ih oirhon zaitai yavdag barag huleedeggui sain taltai
Зочин · 2014/10/08
Cутайн буянт хк.ний 2165убч кондуктор зорчигчдыг үг хэлээр бас их доромжилдог
Зочин · 2014/10/08
Konduktar jolooch nar humuusiin orhison gaigui biletiig daraagiin humuust ugdug bolood udaj bhad niitiin teeber ashigtai ajilna gej hezee ch baihgui.Uund tabih huanalt baihdui uchiraas jolooch konduktar 2 udur bolgon 3 udaa hoolond orood buuhdaa munguu hubaadag gesen...
үнэн · 2014/10/08
нийтийн тээврийн үйлчилгэээ 000000000000000
Зочин · 2014/10/08
38 dugaariin ***r had hoiguuraa tets gedeg chiglel barag tsagiin zaitai yavdag bas yarmag bol oglood 120 oos buulgaad oor avtobusand damjuulj suulgadag asuudal bainga l gardag
Зочин · 2014/10/08
tiin asuudal ih gardag arai l heterhii
Зочин · 2014/10/08
Niitin teevriin uilchilgee ogt hereg alga.********. Hailaastin avtobus. 40 minutin zaitai yavj bna. Teever zohitsuulaltin. Malnuud ajlaa hiivel yaasan um be.