“Жи Энд Юу гоульд”-ын балаг Гурванбулаг сумыг тараах нь
2014/10/10
Хууль бусаар алт олборлогчдын хэрүүл тэмцэл, тэдний хийсэн балаг хэзээ ч дуусашгүй. Нэг их олон лиценз цуцалж, хууль бусаар алт олборлогчдыг журамлалаа гэсэн мэдээлэл цацахаас хэтэрсэнгүй.
Тухайлбал, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт “Жи Энд Юу гоульд” компани хууль бусаар алт олборлож байна. Тэдний балгаар тус сумын нутагт жигүүртэн шувуу, мал амьтан үхэж үрэгдэж, маш их тоосжилт үүссэн тухай нутгийн иргэд гомдоллож байна.
“Жи Энд Юу гоульд” нь тус сумын нутагт байх Шар усан голын эхээс 2-3 километрт үйл ажиллагаа явуулдаг байна. Тиймээс тэр хавьд 50 орчим хэрээ шувуу, 15 нохой үхээд байгаа аж. Түүнчлэн сумын төвийнхөн Шар усан голоос ус авч хэрэглэхээр биед нь тууралт үүссэн гээд энэ компанийн балгийг дурдаад барахгүй. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл жигүүртэн шувуу, нохой үхээд зогсохгүй хонь мал ч үхэж эхэлсэн байна. Тиймээс нутгийн иргэд өсч төрсөн нутагтаа мал сүргээ адуулах аргагүй болж, тэднээс дайжин нүүж байгаа гэнэ.
Ийнхүү гамшиг тариад байгаа “Жи Энд Юу гоульд” компанийн үйл ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зогсоосон ч тэд дур мэдэн ажлаа үргэлжүүлсэн гэх мэдээллийг бидэнд ирүүлсэн юм. Ийнхүү хууль зөрчиж ажиллаж байх үед нь тус нутгийн иргэн Б аюулгүй ажиллагааны нөхцөл бүрдээгүй орчинд ажиллаж байгаад хүнд бэртэл авчээ. Хүнд бэртсэн иргэн Б-г Улаанбаатарт Гэмтлийн эмнэлэгт авчирсан ч бие нь төдийлөн сайжраагүй дуулдана лээ. Хуулийн дээгүүр гишгиж, том толгойлж байгаа “Жи Энд Юу гоульд” компаниас болж, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумынхан төрөлх нутагтаа ч амьдрах аргагүй болоод байна. Тиймээс энэхүү том толгойтой компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж нутгийн иргэдийн эрүүл байдал, амьдрах орчинг хангаж өгнө үү хэмээн нутгийн иргэд хүссэн юм.
Тэр ч бүү хэл “Босоо Хөх Монгол Бүлгэм”-ийн залуучууд газар шороогоо хамгаалан тэмцэхээр “Жи Энд Юу”-гийн хууль бусаар олборлолт явуулж байгаа газар дээр нь очиж хууль бус үйл ажиллагааг зогсоохыг шаардсан ч бараг амиа алдах дөхсөн сурагтай. Эх нутаг, газар шороогоо гэж очсон залууст халдахаар завдсан “Жи Энд Юу” бараг вант улс болчихсон юм биш үү. Хүний нутагт ирж суучихаад эзэн нь шаардлага тавихаар эзнийх нь амь насанд заналхийлж байна гэдэг манай үндэсний аюулгүй байдал хэдийнээ алдагдсан мэт. Энэ тал дээр манай төр засаг ч анхаармаар.
Хамгийн гол нь өнөөдөр тус сумын нутаг дэвсгэрт мал, ан амьтан, жигүүртэн шувуу хүртэл олноор үхэх боллоо. Магадгүй энэ байдал даамжирвал хүний амь насанд ч аюултай гэдгийг хаа хаанаа анхаарах цаг болжээ.
Н.Дөл
Зочин · 2014/10/16
odoo idej duusaad gadaad garah neg n yswj bga biz duraaraa durigaj bn arai heterlee tor gej bn uu
Зочин · 2014/10/16
odoo idej duusaad gadaad garah neg n yswj bga biz duraaraa durigaj bn arai heterlee tor gej bn uu
Зочин · 2014/10/13
ene toriin tolgoid baigaa hvmvvs yu hiij bn oorsdoo huwaaj idej bga bolood yu hiij bn oorsdoo huwaaj idsen bolood yuch helj chadahgvi bn gazar nutagaa zarsan hulgaichuud chin
Зочин · 2014/10/11
gazar delhshunaltanii uul usaa hairlaa chee gol usaa buzarlaj nutag ornoo uhaj sendiichej bdagaa bolio che shunaltan guudaa
Зочин · 2014/10/11
surtej shde