Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хөгийн юм. Ингэж болохгүй гэж анхааруулсан
2014/10/12
Энэ зуны олон ой, найр наадмуудын сонин хачин хуучраагүй байна. Одоо ч гэсэн ой тойрсон маргаан мэтгэлцээн, санал шүүмжлэл, сонин хачин хөвөрсөөр.
Тэдгээрийн нэг болох Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 90 жилийн наадмын нээлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийллээ. Тэрээр наадмын нээлтийн албан ёсны бус бичлэгийг үзчихээд “Хөгийн юм. Төрийн ёслолын албанаас ингэж болохгүй гэж аймаг сумдад анхааруулсан. Морио наад зах нь сайн унах хэрэгтэй” хэмээн бухимдлаа илэрхийлэв. Улсын Ерөнхийлөгчийг уурлуулсан бичлэг бол төрийн есөн хөлт цагаан тугаа залах гэж яваад ихэнх нь мориноосоо унаж “түмнийг баясгасан” Өмнөговьчуудын үйлдэл юм. Хамгийн ноцтой нь Монгол хүн бүрийн эрхэмлэх ёстой есөн хөлт цагаан тугаа шороотой хутгасан нь улсын тэргүүнийг уурсгах шалтгаан болжээ.
Ер нь энэ жилийн аймаг, сумдын ойгоор төрийн билэгдэлийг хэрэглэж байгаа гэж баллаж тавьсан олон үйлдэл давтагдсан. Түүний нь нэг нь Цогтцэций сумын 90 жилийн наадмын нээлт. Ихэнх сумд төрийн есөн хөлт тугийг хийж байна гэж матрын юм олныг үйлдвэрлэсэн. Шүтээн гэж дээдлэхээсээ илүү санаа зовмоор зүйл ч их байсан. Тийм учраас иргэдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, төрийн ёслолын албанд олон гомдол ирсэн байдаг. Уг асуудлыг төрийн ёслолын зүгээс нухацтай судалж сумдыг ойгоо тэмдэглэхдээ төрийн есөн хөлт цагаан тугыг залах гэх мэт үйлдэл хийхгүй байхыг анхааруулсан юм. Нэгэнт хуулиар хориглоогүй учраас сумд анхааруулга гэж үзээд тоогоогүй. Зарим нь бэлдсэн зүйлээ хийхгүй бол болохгүй гээд төрийн ёслолынхоо анхааруулгыг авч үзээгүй.
Мөн Ерөнхийлөгчөөс гадна “Ардчилал, АТГ-ын нэр барьсан хурган дарга нар тарааж байна даа”, “Энэ асуудал арай хэтэрсэн. Монгол хэдэн төртэйг тоолж баршгүй”, “Хуулинд энэ тухай хориглож үг үсэг оруулах ёстой. Манайхан хэлээд ойлгохгүй”, “Монголоо доромжилсон үйлдэл боллоо”, “Толгойтой болгон дарга болсон өнөө үед хариуцлага гэж алга. Чанараас илүү үзэмж хардаг болсныг харуулсан явдал”, “Эвгүй зүйл. Сургамж боллоо”, “Согтуу хүмүүс моринд мордсон гэх юм билээ”, “Сумын наадмыг улам гутаалаа”, “Өөрсддөө томдсон юм оролдож ингэж түмний шившиг болох ч гэж дээ”, “Инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг” гэх мэтээр иргэд ч байр сууриа илэрхийллээ. Тиймээс цаашид төрийн ёслол билэгдэлийг ямар түвшинд, хэн, хэзээ яаж хэрэглэхийг нэг мөр болгохгүй бол Цогтцэций сумынханы үйлдэл шиг зүйл байнга давтагдах нь гарцаагүй. Харин ч энэ үйлдэл асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг харуулж өглөө.

Зочин · 2014/10/14
ирэх 4 жилд нэг ч сум аймаг, ер нь наадам хийхгүй байвал таарна, бүсээ чангална гэдэг чинь уг нь иймэрхүү бодит хэмнэлтийг, зугаа цэнгэлээ хязгаарлахыг хэлээд байгаа юм шүү дээ
Зочин · 2014/10/14
арай л юм да!монгол хүн гэж хэлэхэд хэцүү л юм?ингэж туг зална гэж юу бсийм?гу******шиг!
Зочин · 2014/10/14
МОРИО УНАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЯВГАН ЯВЦГАА ХӨЛ ЧИНЬ ӨВДӨӨД ЗАЛХУУ ХҮРЭЭД БАЙВАЛ ХУЖАА МОТОЦИКЕЛ УНААД ЗАЛВАЛ БОЛНО Ш ДЭЭ
Зочин · 2014/10/14
Manai aav eejiig 89 onoos hoish zovooson hunii zurgiig deer baigaag harahaar nud horsood baihiin
Зочин · 2014/10/13
ҮЗСЭН ЧИНЬ ҮНЭХЭЭР ИНЭЭДТЭЙ БИЧЛЭГ БАЙНА.ОДОО ЯАХАВ ДЭЭ УУРЛААД... ЭЛЭГ ХӨШӨӨЧИХ ЮМ БАЙНА Л ДОО.
Зочин · 2014/10/13
ямар хамаа байна аа.ойчоо л биз унаа л биз унагаа л биз.Элбэгээ бид 2 уурлаад яадгийн тэмээ туйлаад тэнгээ эвдэх биш ямаа туйллаа гээд янгиа эвдэж чадах биш яршиг л байна зүгээээр бай Элбэгээ...улс эх орноо унагаж элгээр нь хэвтүүлчихээд байгаад чинь би харин уурлаж байна шүү ЭЛБЭГДОРЖ ГУАЙ...
Зочин · 2014/10/13
9 tugaa aytaihan zalj chadahgui bol nair naadamaar yadag bnaa harahaas durgui hurch bna
Зочин · 2014/10/13
Арчаагүй хулгайчид... Хэлэх үг алга даа
Зочин · 2014/10/13
Tsot tsetsiin daragnariig *******id
Зочин · 2014/10/13
Araichdee mori unj chadaxgui gants buligaltiin ay daaxgui mongol xumuus munuu tsogts tsetsiichuudee...!
Зочин · 2014/10/13
chaavaas da gej , chadahgui yum bol bitgii ingej hutlaa surjignej tug ene ter barij mori unaj tuuneesee unaj baigaachee , nudnii bulai tumnii shivshig , mongoloo aldsan zadarsan malnuud .
Зочин · 2014/10/13
MONGOLIIN EMGENEL
Зочин · 2014/10/13
tiimee umnugoviin tsetsuiin 90 jild nutag usandaa ireegui humuus olon udriin umnuus nir ni hurelgui setgel ni geglzej irsen uneheriin iim zuil bolsn nadad odoo ch bichleg ni bga uruvdmuur ch yum shig gehdee uneheer zohion baigulalat gej bgaagui shuu naadmar 90 huuhdiig 3 sar zun amraagagui gimnastik beldesn ter huuhduudg yadj ehend ni gargad hiilhegj boln shdee hamgiin suuld ni hedn tsag shoroond nudee buluulaad suusan etseg ehiin huvid durgui hrj baisn ter ih uul uurhaigas orj irsen handviin mubgu ni h****aa yavdg bn daa ene nam dagaj garsn maanaguud yu bodj bdg yum bol doo tuuhend ahij bii bolohgui 90 jil ni dahin martagdhaargui gomdliin 90 jil bolsn kkkk chaavaas daa
Зочин · 2014/10/13
Энэ болохгүй л дээ
Зочин · 2014/10/13