Хоёр хүүхдээ шатаасан нөхөртөө гомдолгүй гэжээ
2014/10/19
Өнгөрсөн тавдугаар сард Булган аймгийн Орхон суманд хоёр хүүхдээ шатаасан аймшигт хэрэг гарсан. Хөшөөт багийн иргэн Ёндон өөрийн хүүхдүүд болох таван настай С, нэг настай С нарыг “Бонго” маркийн машиндаа түгжиж байгаад шатаасан билээ.
Гэмт этгээдэд анхан шатны шүүхээс 25 жилийн ял оноосон бөгөөд шүүх хурлын үеэр Ё нь санаатай хэрэг үйлдээгүй, хоёр хүүхдээ машинд орхиж бууснаа санахгүй байгаа гэж мэдүүлсэн байна. Харин эхнэр нь гомдолгүй хэмээн мэдүүлсэн бол давж заалдах шатны шүүхээр дахин хянах юм.