Мэргэжилтэй ажилтанг бэлтгэдэг шилдэг сургалтаар “мэргэжлийн сургалт зөвлөх үйлчилгээний форум төв” тодров
2014/10/22
Уул уурхайн салбарт чадварлаг боловсон хүчин хүлээгдсээр байдаг.
Сүүлийн жилүүдэд Монгол улсад уул уурхайн эрчимтэй хөгжиж байгаа. Түүнийгээ дагаад олон сургалтын төвүүд нээгдсэн ч төд удалгүй хаалгаа барьсан байдаг. Уул уурхай, зам, барилгын оператор бэлтгэдэг “Форум” сургалтын төвийн захирал П.Оргилтой уулзаж ярилцлаа.
-Уул уурхай өсөн нэмэгдэхийн хэрээр сургалтын төвүүд олширсон. Танай байгууллага хэзээ байгууллагадсан бэ?
- Уул уурхай хөгжихийн хэрээр мэргэжлийн боловсон хүчин хэрэг болоод байна. Ялангуяа манай орны уул уурхай, зам барилгын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх хувийг гадаадын мэргэжилтнүүд эзэлж байгаа.
Энэ байдлыг дотооддоо ашигтайгаар эргүүлэхийн тулд өөрийн орондоо уул уурхай, барилга, замын чиглэлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.
Манай улсад сүүлийн жилүүдэд уул уурхай, зам барилга, эрчим хүчний салбарууд эрчимтэй хөгжиж улс орон , нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд хүнд машин механизм ихээр орж ирхийн зэрэгцээ тэдгээртэй холбоотой осол эндэгдлүүд ихээр гарах болсон нь өнөө үед хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас хэрэглэлийг ханган нийлүүлэх, заавар зөвөлгөө өгөх зорилготой “ФОРУМ ЛАНД” ХХК-ний форум төвийг анх байгуулсан.
Хөдөлмөрийн яам, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс олгосон мэргэжлийн сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлага хангасан №20/1618 тоот тусгай зөвшөөрлийн дагуу дараах сургалтуудыг зохион байгуулж байна.
Мэргэжлийн үнэмлэх олгох сургалт явуулдаг Манай сургалтын төв үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 890 гаруй хүнийг сургасан байна. Үүний 420 гаруй нь компанийн захиалгын мэргэжилтэнгүүд байдаг. Мөн “Форум” сургалтын төвийг төгссөн 300 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна.
Манай сургалтын төв нь дан ганц операторчин бэлтгээд зогсохгүй хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтын бас явуулдаг. Тухайн техникийг эзэмшсэн байсан ч өөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байх ёстой гэсэн дүрэм баримталдаг болсон.
-Форум төв нь маш их хүмүүсийг сургалтанд 3 жилийн дотор хамруулсан нь их сонирхол татаж байна мөн ХАБЭА сургалтын талаар ярьж болох уу?
Манай сургалтын төв нь Говь-Алтай, Ховд, Дорно-Говь,Увс, Завхан гэх мэт аймгуудаад 140 орчим хүмүүст Хөдөлмөрийн яамны мэргэжилтэй ажилтан бэлтгэх хүрээнд сургалтыг хийж 100% ажлын байртай болгосон.
ХАБЭА чиглэлээр ажилтан, мэргэшүүлэх ажилтан, инженер, гэх мэт үе шаттай хүмүүсийг бэлтгэж байна. Барилгын салбарт ажиллах залуус их бүртгүүлж байгаа сургалт тун удахгүй эхлэх болно.
-Сургалтын төвийг төгссөн хүмүүст ганц А4 хэмжээтэй цаас өгөөд төгсөгдөг жишиг тогтсон. Танай байгууллагын хувьд ямар давуу талтай байна вэ?
Солонгосын “DOOSAN” корпорацийн Монгол дахь салбар “Эбердигм Монгол” ХХК-тай хамтарч ажилласнаараа үнэмлэх болоод сертифкат төгс болж чадсан.
Нэг үгээр бол хаана ч очсон хүчин төгөлдөр, олон улсын зэрэглэлтэй, нууцлал сайтай хүлээн зөвшөөрөгдсөн диплом болж чадсан. Манайх сургалтандаа сурах суралцагчдад их шалгуур өндөр тавьж авдаг.
Эхлээд ярилцлаганд оруулдаг. Ажлын байртай юу, ажлын байргүй юу, шахалтаар сурч байна уу, цаашид ажиллах уу гэсэн янз бүрийн асуултаар ярилцлага авч элсүүлдэг. Энэ нь бусад сургалтын төвүүдээсээ давуу болж чаддаг. Хүний сэтгэл зүйг судлаж суралцуулна гэсэн үг.
Хүн дуртай, сонирхолтой зүйлээ хийвэл өндөр бүтээмж гарч байдаг. Аливаа зүйлд сэтгэлээсээ ханадана гэдэг хамгийн давуу тал болж өгдөг. Жишээлбэл өөрийнхөө унаж буй техник нь хүнийх байсан ч өөрийн юм шиг хайрлаж, хамгаалж, арчилж чаддаг байх хэрэгтэй.
Ажлын байр байгаа хэдий ч мэргэжлийн үнэмлэх шаарддаг. Гэтэл солонгост ажиллаж байгаад ирсэн хүмүүст мэргэжлийн үнэмлэх байдаггүй. Тус мэргэжлийн үнэмлэхийг “Форум” сургалтын төв сурган мэргэшүүлэн олгодог.
-“Doosan” корпорацтай хамтарч ажилласнаар ямар давуу талтай юм бэ?
-Монголын зах зээл дээр Cat, Huyndia, lionlong гэх мэт уул уурхайн хүнд машин механизмын компаниуд албан ёсны борлуулагчууд байдаг. Аливаа нэг сургалтын төв нэг талаа барьж хөгжих хэрэгтэй. Ингэснээрээ тухайн хүнд техникээ бүрэн эзэмших боломжийг нь нээж өгч байгаа юм.
Сургалтын төвийг явуулахад хоёр зорилго байдаг. Нэгдүгээрт материаллаг буюу бааз. Хоёрдугаарт сургалтын агуулга буюу багш боловсон хүчин. Чадварлаг багш нар байснаар орчин бүрддэг.
Тус сургалтанд хамрагдах хүмүүс хороондоо хүсэлт гаргана. Хороонд хүсэлт гаргасны дараа дүүрэг дээрээ очиж сургалтын төвөө сонгон суралцана. Энэ тендерт гурван компани шалгарсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Сургалтанд сууснаар Хөдөлмөрийн яам, Форум Ланд сургалтын төв, ажил олгогч байгууллага, суралцагч гэсэн дөрвөлсөн гэрээ хийнэ.
-Ер нь ажил олгогч талаас ямар шаардлага тавьдаг вэ?
-Уул уурхай компанийн захирлууд сургалтын төвд хандаж ирдэг. Манай компани 600 сая төгрөгөөр нэг техник авсан. Энэ техникийг барих гурван хүн бэлдээд өгөөч гэсэн санал тавьдаг. Хүний үнэтэй техникийг барих гэж байгаа хүнд ажил олгогч байгууллагууд гурван үзүүлэлт шаарддаг.
1. Сэтгэлээсээ техник барих чадвартай
2. Хүний юманд өөрийн юм шиг хандаж чаддаг, цаг барьдаг хүн
3. Тухайн техникийн онолын мэдлэгийг бүрэн эзэмшсэн, мэргэжлийн үнэмлэхтэй хүнийг шаардаж байдаг. Хүний үнэтэй зүйлийг барина гэдэг маш их хариуцлага. Хэдэн зуун саяар яригдах техник учир энгийн нэг жижиг тэрэгтэй адилтгаж огт болохгүй хариуцлага их шаарддаг.
Өнөөдөр нэг техник барьснаараа бүгдийг сурчихдаг зүйл биш юм. Өдрөөс өдөрт техник шинэчлэгдэн хувьсан өөрчлөгдөж байгаа учир суралцах чадвартай байх ёстой. Уул уурхайн техник барьж байгаа хүн ухамсартай, соёлтой байна нэн тэргүүний бодох ёстой зүйл.
-“Форум” сургалтын төвийн цаашид хийж бүтээхээр төлөвлөсөн зүйл?
-Манай “Форум ланд” сургалтын төвийн хэтийн зорилго гэж бий. Тэр нь юу вэ гэхээр сургалтын төвөө өргөжүүлэн техник технологийн сургууль болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.Унгар улсын томоохон сургуультай хамтран ажиллах гэрээг хийлээ мөн Солонгосын DOOSAN компанитай хамтран тенхик дээр залуучуудыг бэлтгэж ажлын байранд гаргаж байна.
Хүмүүс сонины сэтгүүлч: Б.Загдсүрэн
Зочин · 2016/04/22
Сургалтын орчин арай бишээ эндээс яаж сайн хүн гарах юм бол доо ярьсан зүйлтэй нь өөрийнх нт сургалтын орчин таарахгүй л байна даа.