"Эрүүл хүнс" идэхийг хэрэглэгчид хүсдэг. Тиймээс аль болох эрүүл ахуйн шаардлага хангасан дэлгүүрийг сонгож үйлчлүүлдэг болсон. Одоогоос сарын өмнө 11 дүгээр хороололт байрладаг "Таны дэлгүүрээс нэгэн иргэн "Алтан тариа" гурилыг худалдан авчээ. Гэтэл худалдаж авсан гурилаас нь цустай цаас гарч ирсэн байна. 

Энэ талаар худалдан авагч "Би энэ гурилыг есдүгээр сарын 17-ны өдөр таны дэлгүүрээс худалдаж авсан юм. Манайх тэр болгон гурил хэрэглээд байдаггүй. Тэгээд өнөөдөр цуйван хийх гээд гурилаа зуурчихаад харсан чинь дотроос нь эмэгтэй хүний хэрэглэдэг даамсаг гарч ирлээ. Алтан тариа гурилын үйлдвэр залгасан чинь нэг ч утас нь холбогдохгүй байна. Ажил тарчихсан болохоор утас нь болохгүй байгаа байх. Тэгээд ингэж баримтууллаа. Тэгэхгүй бол биднийг албаар өөрсдөө ийм зүйл хийлээ гэнэ. Үүнийг холбогдох газар нь шалгана биз" гэлээ. 

Ийнхүү иргэдийн эрүүл аюулгүй хоол хүнс хэрэглэхэд заналхийж байгаа нь харамсалтай. Энэхүү мэдээллийг иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно. 

 

Х.Даваа