Ч.Гансүхэд 7 жилийн ял оноолоо
2014/10/31
Арван долоон тэрбумын хэрэгт холбогдоод байгаа Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга асан Ч.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал Улсын дээд шүүхэд өчигдөр орой болж өндөрлөсөн юм. Ч.Гансүхийн эрхийг 5 жилээр хасч, чанга дэглэмтэй хорин ангид 7 жилийн ял эдлүүлэх , 100 сая төрөгийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Б.Энхбатад 50 сая төгрөгийн хөрөнгийг хураах, 5 жилээр эрхийг нь хасч, чанга дэглэмтэй хорих ангид 6 жилийн ял оноолоо.
Мөн эл хэрэгт холбогдсон н.Жаргалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан ч түүний урьдчилсан хоригдсон 150 хоногийг нь торгох ялтай нь дүйцүүлэн тооцов. Харин Ч.Гансүхийн дүү Ч.Даваасүрэнд 3.6 жилийн ял оноож тэнсэллээ.
Эл хэргийг эргэн сөхвөл, 13 хүнийг бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, худал мэдүүлэг өгөх, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, хээл хахууль авах, албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан гэх зэрэг олон үндэслэлээр буруутгаж ТЕГ-аас дарга нарыг баривчлаад байсан билээ.
Х.Даваа
Зочин · 2014/11/01
ийм хэмжээний мөнгө хийчихээд 7 жил суухад харамсах юмгүй Үр удам нь хэдэн үеэрээ энэ хүнд талархаж явах байхдаа
uwaa · 2014/11/01
yliin deed hemjee og ........
Зочин · 2014/11/01
Hadgalamjiin Chimedcheren shig yum bolohneedee. 5 jil suugaad l garaad irehneedee. Iim baidlaar mungu ideed bval zugeer yum bishuu?
Зочин · 2014/11/01
Зочин · 2014/11/01
16 terbum 900 say tugruguur 7 jiliinhee tulburiig avch bgaa yum uu. hunii gazar 7 baitugai jil ajillaad iim mungu huraadag hun bgaa biluu.ard irgediinhee munguur togloj duusah yum bna do
Зочин · 2014/11/01