Hийслэлийн эрүүл мэндийн газраас Гандантэгчинлэн хийдэд тагтаа шувуу хэт олон болсонтой холбогдуулан нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тагтаа шувууг хооллохгүй байхыг сэрэмжлүүлээд удаж байгаа.

Зохиомлоор үржсэн тагтааны сүрэг нь соёлын өв болон нийгмийн эрүүл мэндэд серөг нөлөөтэй, халдварт өвчин үүсгэх шалтгаан болж байгааг холбогдох албаны ажилчид онцолж байсан.

Тагтааг хооллохгүй байх тухай сэрэмжлүүлэг гарснаас хойш тагтааны тоо толгой цөөрсөн эсэхийг “Таны буянд даган баясъя” ТББ-ын дэд тэргүүн С.Отгонцэцэгээс тодруулсан юм.

Тэрбээр “Тагтааг хооллож болохгүй" гэх сэрэмжлүүүлэг гарснаас хойш тоо толгой нь цөөрсөн. Иргэд ч хооллохгүй байгаа. Гэхдээ будаа зардаг хүмүүс тагтааг Гандантэгчинлин хийдийн хашаанд байлгахын тулд өөрсдөө будаа өгөх байдал ажиглагдаж байна.

Мөн Гандантэгчинлин хийдийн хөрс Мэргэжлийн хяналтын өрөнхий газрын шинжилгээгээр орчны нянгийн бохирдолтой гарсан. Нянгийн бохирдлыг арилгахын тулд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй" гэв.

Түүнчлэн нийслэлийн Мал эмнэлгийн газраас мал амьтнаас хүнд халдварлах элдэв төрлийн бичил орчны нянгийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Гандантэгчинлин хийдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийсэн байна.

Ингэхдээ БНСУ-ын "Хай-күф" халдваргүйжүүлэгч бодисын 1:500-н уусмалаар ДУК машинаар 2500 мкв талбайг шүршжээ. Уг бодис нь хүн, амьтан, ургамалд хор хөнөөлгүй юм байна.

С.Хорлоо