Манай улсад согтуугаар жолоо барьж замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Ер нь манай улсад гэлтгүй дэлхийн бүхий л улсад эл хууль хэрэгждэг. Гэтэл манай улсад он гарсаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад олон арван хүн амь насаа алджээ. 

Улсын хэмжээнд 2013 онд 18367 зам тээврийн осол бүртгэгджээ. Үүнээс 423 хүн ослын улмаас амиа алдаж, 1282 хүн бэртэж гэмтжээ. Зам тээврийн улмаас амиа алдагсдын тоо өмнөх оныхоос 14.6 хувиар, бэртэж, гэмтсэн иргэдийн тоо 18.9 хувиар өссөн байна. Түүнчлэн уг шалтгааны улмаас амиа алдсан иргэдийн 117 нь нийслэлд гарсан бөгөөд үүний 102 нь явган зорчигч. Харин өнгөрсөн наймдугаар сарын дундуур 14 хоногт зам тээврийн ослын нийт 484 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хүн гэмтсэн хэргийн шижтэй 189, осол зөрчлийн шинжтэй 295 дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид ажиллажээ.

2014 онд гарсан сэтгэл сэртхийлгэм зам тээврийн ослын зурган бичлэгийг, тайлбартай нь хүргье. Жолооч та архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо бүү барь. Таны гарт олон хүний амь нас...

Х.Даваа