Шалз түлэгдсэн ихэнх хохирогчид эхлэж өөрсдөө өдөж, амнаасаа болж хохирсон баримтууд
2014/11/05
Хамгийн сүүлийн үеиин сенсааци нь хошин шогийн туслах жүжигчин хүүхнүүд бие биеэ шалзалж алах шахсан хэрэг. Шүүхээс олон жилийн ял авсан Ц.Алдармаа, өөрөөсөө болж гэмтсэн Д.Оюунтуул нарыг амтай болгон ярьж, цахим хэвлэл, телевизээр ид шуугьж байна.
Шүүх хуралд шүүгдэгч Ц.Алдармаагийн өмгөөлөгч нь "Бусдын нэр хүнд, эр эмийн нууц харьцааны асуудал яригдах учир хаалттайгаар үргэлж-лүүлэх" хүсэлт гаргасан юм. Шүүх хурлаас хохирогч бас шүүгдэгч Д.Оюунтуулд ЭХ-ийн 99.1 дүгээр зүйл бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэж түүнд мөнгөн торгуулийн ял оноожээ. Харин хэргийн гол эзэн Ц.Алдармаад ЭХ-ийн 96.2.6 буюу онц хэрцгий аргаар бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр 7 жил 10 хоног хорих ял оноосон юм. Жүжигчин бүсгүй олон жилийн ял өвөртлөнө гэж огт бодоогүй бололтой.
Анхан шатны шүүх хурлын дараа Ц.Апдармааг Тахарын албаны бүрэн зэвсэглэсэн харуул хамгаалалт хуягласан машинд гавлаж дөнгөлөн Сонсголонгийн мөрдөн лүү ачив. Шүүх хуралдаан өндөрлөсний дараа Ц.Алдар-маагийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд давж заалдах гомдолтой яваа, мөн эл хэрэгт холбоотой зарим хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсангүй хэмээн ярьжээ. Хэргийн сэдэлтийг хэн эхлэв, юунаас болж Д.Оюунтуулыг буцалсан халуун усаар гэмтээв гэдгийг шүүх дүгнэлгүй, хэтэрхий нэг талыг барьсан. Хошин шогийнхон бие биеэ шалзалж гэмтээсэн гэдгээр нийгэмд дуулиан тарьсан болохоос бус ийм төрлийн гэмт хэрэг монголд нэг сард л хэдэн арваараа гардаг.
Хэргийг мөрдөн шалгах явцад ихэвчлэн хохирогчдын 100 хувь буруутай үйлдлээс эл хэрэг үйлдэгдсэн байдаг гэнэ. Тийм учраас сэжигтэн, яллагдагчид олон жилийн ял авсан тохиолдол тун цөөн, эрүүгийн шүүхээс хөнгөлж байсан аж. Ийнхүү монголд гардаг бусдыг санаатай, болгоомжгүй байд-лаар халуун ус, халуун тос, хүчлээр шалз түлсэн хэргийг хүргэхээр шийдлээ.
Нөхрийнхөө гандан буурдаггүй нуудгайг гэсгээсэн нь
Хамгийн ихээр дуулиан тарьсан хэрэг нь 2008 оны 6 сард нөхрийнхөө нууц амраг бүсгүйн нүүрийг шалзалсан Ц бүсгүйн хэрэг билээ. Бүсгүйн нөхөр Төмөрзамд томоохон алба хашдаг Ч нь 47 настай, гаднаас харахад тохитой томоотой эр. Тэрбээр хоёр жилийн өмнөөс Соёлын дээд сургуулийн оюутан 20 настай Солонго гэх охинтой нууц амрагийн холбоо тогтоожээ. Уг нь Ч-гийн бага охин 22, хүү нь 26 настай гэж байгаа. Анх 2006 оны долоон сард Ц бүсгүй зуслангаасаа орж ирэхэд нөхөр нь өөриин төрсөн охиноосоо дүү сэгсийсэн эмтэй орон дээрээ садар самууныг үйлдэж байгаад азаартав. Эхний удаа Ц гол бурууг нөхөртөө тохож, нуудгайг нь "Чи ийм жаахан хүүхэд байж ичээч!" гэж зандраад гэрээсээ хөөн гаргажээ. Гэвч 2007 оны 8 сарын 16-ны шөнийн 20 цагийн үед Ч өөрийн жийпэн дотроо нялх амрагтайгаа эрээ цээргүй сексдэж байгаад эхнэрийнхээ төрсөн дүүд азаартав. Дүү нь мэдээж эгчийгээ дуудаж, тэд гэрээсээ уралдан гарч ирээд хэзээ ч хашрахгүй нуудгайг нь барьж авчээ. Нууц амрагаа өмөөрсөн Ч халамцуудаа эхнэртээ гар хүрснээр хэрэг бүр хүндрэв. Удалгүй Төмөрзамын ЦХ-ийн эрүүлжүүлэхэд Ч, Солонго нарыг ар гэрийн гомдлоор хорьж, бөөн хэрэг дэгдсэн байна. Бүтэн жил нөхөртөө хууртсан Ц энэ удаа эмэгтэй хүний уян зөөлөн зан, тэсвэр тэвчээр зааж Солонготой ганцаарчлан уулзаад "Миний дүү ингэж явж болохгүй. Эгч нь чамтай ний нуугүй ярилцъя" гээд учирлажээ. Хэрэв тэр үед Ц бүсгүй жаахан муухай зан гаргасан бол Солонго дээд сургуулиасаа шууд хөөгдөж, "Гэр бүл үймүүлсэн" гэдгээр эрүүгийн болон иргэний хариуцлагад татагдах байсан нь ойлгомжтой.
Солонго "Эгч ээ би ахиж танай нөхөртэй явалдахгүй" гэж ам өчгөө өгөн, гар хөлийн үсгээ зураад явсан боловч гандан бууршгүй охин бүтэн жил тэдний амьдралыг бусниулав. Том хүү нь эцэгтэйгээ зодолдож, үүний улмаас гэрээсээ дайжин болж бүтэхгүй залуустай нийлжээ. Бага охин нь хичээл сурлагадаа муудаж Ч-гийн гэрт үргэлж мөнхийн бөгс бөөрний хэрүүл тасарсангүй. Ц бүсгүй гар утсаар холбогдож Солонготой ярихад цаадах нь "Хөгшин авгай минь бидний замд битгий саад хий. Би зүгээр л танай хөгшин нөхрийг ашиглаж байгаа юм" хэмээн элдэв үгээр доромжилно. Нөхөр нь ажлынхаа чөлөө заваа ар гэртээ зарцуулж амар амгалан амсаж эхлэхэд гэнэт гар утсанд нь нууц амраг хүүхнээс нь мессеж ирснээр тэдний гэр бүл тогтворгүй байдалд шилждэг байлаа. Нэг удаа Ц бүсгүй гэнэдүүлэн өдрийн цагаар гэртээ орж ирвэл нөхрөө нууц амрагтай нь гарджээ. Энэ удаа Солонго гэх цайчихсан хүүхэн гэрийн эзэгтэйгээс огт айж эмээсэнгүй. "Муухай бүдүүн, хөх нь унжсан тэнэг авгай" хэмээн түүнийг үсдэж аваад хана мөргүүлж, нүүрийг нь сарлаж үзэв. Нэг л мэдэхэд Ц дөнгөж буцалсан халуун усыг шүүрч аваад Солонгын нүүр лүү цацсан байлаа. Энэ хэргийн улмаас бусдын нөхрийг урвуулсан хүүхний нүүр хүн харахын эцэсгүй аймшигтай түлэгджээ. Шүүх хурлаас Ц-д ЭХ-ийн 96 дугаар зүйлээр 3 жил 6 сарын ял оноосон байдаг.
Агсам, архичин нөхөр үйлээ үрээ эдэлсэн нь
Ш.Олзвой бол 40 настай, эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Эхнэр Цэрэндолгор нь нэгдсэн эмнэлгийн сэхээний тасагт асрагч тул өглөөнөөс орой хүртэл ажиллана. Дөчин насныхаа талыг хар устай нөхөрлөж яваа Олзвой агсам, танхай балмад эр гэдгийг хожим хөршүүд нь ч шүүх хурал дээр нотлосон байдаг. Цэрэндолгорыг ах дүү нь "Наад өмхий архичнаасаа салаач" гэж эрт орой бишгүй л хэлж байлаа.
Харин өр зөөлөн эмэгтэй "Хоёр охиноо яаж өнчин өрөөсөн, эцэггүй өсгөх вэ?" хэмээн танхай балмад эрийн хүчирхийлэл, согтуу солиотой, галзуу араншингтэвчсээр 15 жилийг өнгөрөөжээ. Энэ хугацаанд Олзвой Цэрэндолгорыг 3 удаа хутгалж, үүдэн 1 шүд, 2 хавирга, гарыг нь хугалсан гэнэ. Хэрэг гардаг өдрийн өглөө наадмын өдөр байлаа. Наадам болохын сургаар Олзвой архиа залгилж, бас болоогүй хаанаас ч юм бэ, бэлгийн замын өвчин тээгээд эхнэртээ наачихсан аж. Архичин нөхөр нь энэ бүхэнд эмзэглэж, эхнэрээсээ айж эмээсэн шинж огт алга. Нэг л гавъяа байгуулсан хүн шиг үр хүүхэд, эхнэрээ харааж зүхнэ. Наадмын өдөр бүсгүй хашаандаа гал түлэн тогооны хорхог хийж байлаа.
Гаднаас Олзвой цээж нүцгэн, дан шорттой гуйвж дайвсаар орж ирээд эхнэрээсээ архи нэхэн агсамнаж гарав. Шүд зуун тэвчиж байсан эзэгтэй "Чи байтлаа бүр бэлгийн замын өвчин авчирч наадаг болоо юу?" гэхийг Олзвой сонсоод эхнэрээ үгийн зөрүүгүй улаан нүүр лүү нь цохиод унагачихав. Нөгөө ичсэн хүн яана гэдэг билээ. Эхнэрийнх нь хамар амнаас цус олгойдоход архичин эрийн уур омог улам оволзон "Чи муу ингээд үх. Хэнд ч хэрэггүй гичий" хэмээн хараал урсгаж, хайр найргүй нүдэж эхлэв. Бүсгүйн ам хамарнаас цус олгойдож, гар нь хугарсан бололтой янгинан өвдөнө. Энэ үед Цэрэндолгорт "Энэ мууд ингэж алуулж дуусахаар үзэлцье" гэсэн бодол харван орж ирсэн байна. Бүсгүй хорхогны халуун шөл нөхөр лүүгээ цацсанаар бас нэгэн хэргийн сэжигтэн болсон юм. Олзвойн бие 70 хувийн түлэгдэлтэй, нийгмийн халамжинд орж харин эхнэр нь шүүхээс 2 жил 1 сарын ял аваад Луусангийн шорон луу маршилжээ.
Луйварчин бэрээ хашраасан хадам эх
Том хүү нь Л.Анхмаа гэгч өөрөөсөө зургаа эгч хүүхнийг сугадан орж ирсэн үеэс тэдний гэрт хэрүүл, зодооны хар энерги шингэв. Авчирсан хүүхэн нь гар хөлөн дээрээ аалз, өргөст торны хээний шивээстэй, чих, хамартаа өчнөөн гархи зүүсэн эл хүүхнийг хэн ч харсан айж, гайхах нь ойлгомжтой. Өрх толгойлсон Норжин эхэндээ ганц хүүгийнхээ эгчмэд бүсгүйд гайгүй сайн хандахыг хичээж байлаа. Нэг өглөө Анхмаа чармай шалдан босч ирээд хадам эхийнхээ толгой дээр дотоожоо сэгсэрснээр тэдний хооронд хэрүүлийн алим тарьжээ. Том хүү нь мэдээж эхнэрээ өмөөрнө. Охин дүү нар нь "Таны авчирсан хүүхэн чинь хулгайч юм билээ. Миний алтан бөгж, монетон ээмгийг хулгайлаад ломбарданд тавьчихаж" гээд л хэрүүл дэгдэх энүүхэнд. Ах нь "Битгий худлаа ярь!" гээд хоёр охин дүүдээ гар хүрдэг болжээ. Шинэ жилийн дараа хадам эхийнхээ цүнхнээс хагас сая төгрөг суйлсан эзнээр Анхмаа тодров.
Норжин өсгөсөн гурван хүүхдээ хэн хүнээс сайн мэднэ. Хүүхдүүд нь яаж ч ядарч явсан бусдын халаас цүнх рүү гараа шургуулж, хүний үнэтэй эд зүйлийг зөвшөөрөлгүй авахгүй. Хэдэн сарын дараа хүү нь амь залгуулдаг портер машинаа заржээ. Яасан тухай сонсвол Анхмаа бусдыг залилсан хэрэгт холбогдож, хүү нь цалингийн зээл авч бас машинаа хямдхан зараад түүний өр ширийг дарсан байлаа. Тэгмэгц эмэгтэйчүүдийн хорих ангид нябо хийж байгаад тэтгэвэрт гарсан Норжингийн найз эмэгтэй нь тэднийхээр айлчилжээ. Өдөржин ярьж хөөрч суутал найз эмэгтэй нь Анхмааг хараад зогтусав. Бэр нь урьд өмнө хулгай, залилангийн хэргээр ял эдэлсэн тухай гутамшигт мэдээ хадам эхийн сонорыг мялаав. Энэ бүгдийг эргэцүүлэн бодох тусам том хүү нь Анхмаатай танилцсан тэр цаг мөчөөс тэдний амьдрал уруудаж байлаа. Хүүхдийн баярын дараа Норжингийн 2 өрөө байр, банкны барьцаанд байгааг тэр олж мэдээд галзуурах шахав. Том хүү нь, эхнэртэйгээ нийлж бизнес хийхийн тулд энэ бүхнийг маш нууц байдалд зохион байгуулжээ. Тэдний байрыг 40 сая төгрөгний "Хас" банкны барьцаанд тавьсан Анхмаа нэг л өдөр далайд хаясан чулуу лугаа алга болов. Норжин зургаан сар уйгагүй хайсны хүчинд Анхмааг ээлжит нехрийн гэрээс нь гарджээ. Хүүхэн нүд амаа эргэлдүүлэн уурсаж "Хөгшин тэнэг авгай минь үхэж далд ор. Битгий миний амьдралд гай болоод бай!" гэснээр тэдний хэрүүл зодоон рүү шилжив. Хөргөгчин дээр байсан шилтэй уксусыг авч Анхмаа руу шидсэнээр Норжин шүүхийн сандалд суужээ.
Шилэн дотор уксус байсныг мэдээгүй гэдэг үндэслэлээр Норжинд 97 дугаар зүйлийн 1 буюу бусдад болгоомжгүй хүнд гэмтэл учруулах гэдэг үндэслэлээр 2 жилийн тэнсэн харгалзах ял оноосон байдаг. Анхмаагийн цээжин хэсэг өнгөцхөн түлэгдсэн бол Норжин 70 саяын үнэтэй байраа банкны өрөнд алдаад, гурван хүүхэдтэйгээ гудамжинд гарсан түүхтэй. Энэ мэт хохирогчдын өөрдсийн буруутай үйлдлээс шалзарч түлэгдсэн, зумлаж хайрагдсан олон арван хэргээс хэдэн жишээг дурьдлаа. Хэдэн жилийн емнө Баянхонгор аймгийн төрөх эмнэлгийн эмч сувилагч нар ажилдаа хариуцлагагүй хандаж, дөнгөж төрсөн нярайн бөгсөн биеийг халуун усанд түлсэн хэрэг шуугиан дэгдээж байсан. Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн X хороонд оршин суугч 38 настай эмэгтэй Сэмжидийн биеийн ихэнх хэсэг нь түлэгдэлтэй Гэмтлийн эмнэлэгт ухаангүй шахам иржээ.
Түүнийг тус хороонд оршин суугч 39 настай эрэгтэй Н.Оргодол гэгч нь бөөгийн сахиус дуудаж, онгод оруулна гэсэн нэрийдлээр Сэмжидийн биеийг халуун чулуугаар түлсэн гэдэг нь тогтоогдов. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж Н.Оргодолд эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр татжээ. Үлгэрт хүртэл Хан Хурмастаас Болдоггүй Бор өвгөнийг даруулахаар Мичид толгойт, Марал толгойт хоёр чөтгөрөө явуулдаг хэсэг бий. Болдоггүй Бор өвгөн хоёр чөтгөрийг ирж гэрийнх нь эсгийг урж тасдаж, тэднийг ханын нүдээр шагайхад нь халуун сэвс цацаад нүүр амыг нь шалзлаад явуулж байдаг. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ гэдэг зүйр үгээр энэхүү нийтлэлээ өндөрлөе.
Хориотой Бүс сонин
Зочин · 2014/11/06
Өндөр болгох · 2014/11/06
15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууц номыг Интерном, голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүрийн бүх салбаруудаас худалдан аваарай. Үнэ: 22 000₮