“Скайтел“ “Мобиком”-ыг шахаж эхэллээ
2014/11/06
“Мобиком” корпорацийг “Юнител” худалдаж авахаар болсон гэх мэдээлэл өчигдөр олны анхааралд байв. Өөрөөр хэлбэл, МСS групп “Мобиком”-ыг худалдаж авахаар болов уу гэх олны эргэлзээ юм л даа.
“Таны тэмүүлэл биднийг хөтөлнө” уриатай “Мобиком” саяхан л сая гаруй хэрэглэгчтэй гэж бусдаасаа онцгойрдог байсан. Гэтэл өнгөрсөн дөрөвдүгээр сараас “хэмнэлт” хийж ажилчдаа цомхотгож, зарим салбар аж ахуйн нэгжээ хүртэл нэгтгэж эхэлсэн юм. Тэгвэл дээрх мэдээлэл гарах болсон гол шалтгаан нь “Мобиком” одоогийн түрээсийн байрнаасаа нүүх болсонтой холбоотойгоор ийм асуудлыг хөндсөн байна. “Мобиком” нь “Тахь-ко” ХХК-ийн байрыг түрээслэдэг юм байна.
Гэтэл тус компанийн удирдлагууд “Мобиком”-ын өргөтгөл болох “Ньютел”- ийн байрыг яаралтай буюу есдүгээр сарын 1-ний дотор суллахыг шаардсан байна. Иймээс “Мобиком” түрээсийн байр хайж, эцэстээ Хан-Уул дүүрэг рүү нүүх шийдвэр гаргажээ. Гэтэл ажилчид “Хотын А зэрэглэлээс захын гэр хороолол руу нүүх гэлээ. Өглөө ажилдаа амжиж очих хүнгүй болно” гээд шийдвэрийг эрс эсэргүүцсэн байна. Иймээс Хан-Уул дүүрэг рүү нүүх асуудал одоохондоо түр намжжээ. Одоогоор “Ньютел”-ийн ажилчид төв байрандаа нүүж орсон байна. Харин “Мобиком”- ын өргөтгөлийн байранд “Скайтел” компанийн нэгэн томоохон салбар нээлтээ хийхэд бэлэн болж, засвар шинэчлэлээ хийгээд дуусч байгаа аж. Өмнө нь цэнхэр алаг өнгөтэй байсан “Ньютел”-ийн байр өнөөдөр “Скайтел”- ийн улаан шар өнгөөр алаглаж, хэзээ мөдгүй үүд хаалгаа нээх гэж байна. Хэрэв “Мобиком” Хан-Уул дүүрэг рүү нүүсэн бол “Юнител”-ийн төв салбар одоогийн “Тэди” төвд тухлах байсан сурагтай. Үүнийг учир мэдэх хүмүүс “Мобиком”- ын экс гүйцэтгэх захирал, одоогийн “Скайтел” ХХК-ийг удирдаж байгаа Д.Болор захирлын “атак” гэж үзэж байгаа аж.Тэрбээр өмнө нь “Тахь-ко” ХХК-ийн удирдлагуудтай түнш байсны хувьд ийнхүү шахаа хийж байхыг үгүйсгэх аргагүй юм.
“Мобиком”-оос халах тушаалаа гардсан ажилчид элдэв үг хэл гаргахгүй “Скайтел” руу орж байгаа талаар хэвлэлүүд онцолж байсан. Тэгвэл “Мобиком” тэдний мэхэнд тонгоруулж байгаа юм биш биз гэх хардлага ч эргээд төрж эхэллээ. “Ньютел”-ийн байрыг чөлөөлөөд зогсохгүй “Ве” төвийн байрыг ч мөн суллаж өгсөн байна. Цаашлаад “Тэди” төвийн хоёрдугаар давхарт байрлах “М” клуб хаалгаа барьж, гуравдугаар давхарт үйл ажиллагаагаа явуулж байсан буолингийн төвийг ч хаажээ. Эдгээр аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоох бүрт ажилчид ажилгүй болж байна. Өнгөрсөн хавар ажилчдаа нэг дор олноор нь халснаас нэлээдгүй маргаан дэгдсэн. Тиймээс энэ удаа нэг, нэгээр нь дуудаж уулзаад ажлаас нь сэмхэн чөлөөлж байгаа сурагтай. Халагдсан ажилчид “Скайтел” руу жим гаргасаар байгаа нь бодит үнэн аж. Тэгэхээр “Мобиком” компани“хэмнэлт” ихтэй байгаа ч хэтэвч нь зузаарахгүй байгааг дээрх жишээнээс харж болохоор байна. Мөнгөтэй компани хэрэглэгчдээсээ холдож, Хан-Уул дүүрэг рүү нүүхгүй шүү дээ. Тэд ая тухыг бодож бус өнөөх л хэмнэлтээ хийхээр захын хороолол руу нүүх гэсэн болов уу. Хэрэв ингэхдээ тулбал наанадаж ажилчид, цаашлаад хэрэглэгчдээсээ хагацана шүү дээ. Үүнийг “Мобиком”-ын гүйцэтгэх захирал Дэвид Холлидей энэ удаад анзаарсан бололтой. Ер нь “Мобиком” маркетингаар “дүү” компаниудаа гүйцэхгүйд хүрсэн гэх олны үг ортой болбол байраа удахгүй чөлөөлөхөөс өөр замгүй болно. Хамгийн гол нь халсан ажилчид нь өрсөлдөгч компанид нь очиж хүч сэлбэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, “Мобиком”-ыг хөл дээр нь босгож, сая хэрэглэгчтэй болгосон Д.Болорын баг “Скайтел”-д нэгдэж “Мобиком”-ыг тонгорох мэхэнд нэгдэв үү.
Өөр нэг бүтэлгүйтэл нь саяхан УИХ-ын нэр бүхий гишүүдийн гар утасны дугаараас иргэдэд улс төрийн өнгө аястай мессеж очсон асуудал байв. ТЕГ-ын удирдлагууд энэ асуудлын эзэн холбогдогчийг тогтоохын тулд “Мобиком”-ыг шалгахаар болсон талаар мэдээлж байсан. Энэ талаар ТЕГ-аас тодруулахад “Шалгаж байгаа” гэсэн юм. Өмнө нь “Мобиком”-той холбоотой иргэдийн гомдол их гардаг байсан хэдий ч хууль хяналтын байгууллага төдийлөн шалгадаггүй байсан. Харин энэ удаад яах ч аргагүй хууль тогтоох дээд байгууллага, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан учраас тус компанийг шалгаж, ноцтой асуудлын эзэн холбогдогчийг тогтоохоор шийдсэн бололтой. Харин энэ дуулианы мөрөөр “Мобиком” корпорацийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй, дэд захирал М.Энхсайхан нэр мэдээлэл хийсэн. “Бид бусдын утасны дугаарыг ашиглаж мессеж явуулсан энэ тохиолдлын цаана хоёр улсын оператор ажилласныг тогтоосон. Өөрөөр хэлбэл, Румын, Мальта улсын үүрэн холбооны оператороос Монголын хэрэглэгчдийн дугаарыг ашиглаж мессеж явуулсан байна. Түүнээс биш хүмүүсийн ойлгож байгаа шиг “Мобиком” хакердуулсан, мэдээлэл алдсан зүйл байхгүй” гэдгийг албан ёсоор мэдээлсэн. Тэдний энэ мэдээллээр бол гадаадын улс орноос манай улсын хэрэглэгчийн дугаарыг ашиглаж мессеж бичсэн гэсэн нь олныг бүр ч гайхшруулсан. Тэгэхээр тэд хуулийн байгууллагад шалгуулж “но” нь илрэхвий гэж эмээхдээ гадуур өөр компанид худалдагдах гэж байгаа мэтээр ташаа мэдээлэл гаргаж байж болзошгүй гэх яриа ч байна. ТЕГ энэ асуудлаар шалгалт явуулбал, нэлээдгүй зөрчил гарна гэх нийгмийн хүлээлт байгаа. Учир нь “Мобиком” өмнө нь хүчний байгууллагатай хамтарч, хэрэглэгчийн мэдээллийн дагуу тухайн хүний хаана, юу хийж, хэнтэй юу ярьсныг тагнаж, чагнадаг гэх гомдол нэг биш удаа гарч байсан шүү дээ.
Зочин · 2014/11/09
шинэчилсэн гэрээ нэрийн доор мобиком хэрэглэгчдын эрх ашигийг зөрчиж луйвар хийж байна.шинэ багц нь лавлах,болон зарын утаснууд руу ярисан төлбөр мөн гадаад руу ярих глобус картны үйлчилгээг нэмж суурь хураамжин дээр тооцдог болсон урдны багцуудад энэ үйлчилгээнүүд ярианы суурь хураамжиндаа ордог байсныг нь өөрчилж үйлчилгээг сайн болгож байгаа мэтээр редламдаж иргэдийг хуурч байна.шинэ багцанд орохгүй гэсэн хэрэлэгчдээ гэрээ байгуулаагүй байхад нь хүёээр оруулна гэж байгаа нь хэрэглэгчдээ түлхэж байгаа гэсэн үг. үүнийг ШӨХГ анхааралдаа авах цаг болсон шүү Магнай аа.
Зочин · 2014/11/08
моби их давараад баисан юм сав нь дүүрчээ одоо болоо
Зочин · 2014/11/08
orsoldoon dyndaas ni hereglegch hojij baival akyylyyd orsoldoh ni bidend hamaa alga
Зочин · 2014/11/08
Mobi baridag ulsuud sk barij dooshoo orohgui sh dee
Зочин · 2014/11/08
Dachih uu. Denduu jurdah jijigdeh bailgui dee.
Зочин · 2014/11/08
mobi sonoj bhdaa taarsan gazar skytel chi shv kkkkk
Зочин · 2014/11/08
za mobi bol bvvr *** bolj bga utasnii tolboriig zvgeer yarihgvi bsanch vndsen tarifaasaan ilvv gargadag ene metiin luivarchid archigdaj bhdaa taarna goe goe skyteld bayar hvrgii ter gadaad geed ih sanaa taviad bga hvn ereen metiin ***iin gazariig heleed bnu kkkkkk
Зочин · 2014/11/08
ckaitel uni 2 tegeed hil garahaar suljeegui bolchihdog shdee.eniig hootsolddog hun gej bna uu..mobi bol baridag gol ni...
Зочин · 2014/11/08
bolor *****iiiin gar bnsh ooroo ene baiguu*****s amjiltiin ner tor olj avchaad erged ingedeg.
Зочин · 2014/11/08
Mobi adaglaad l data deer ajillaj mungu avdag.sard 3G -r neted holbogdohgui golduu wifi-r ordog btal data tolbor ni nemegdeed l.bur uureer,shoniin 3, 4 tsagt l neted.orson yum.shig heden togrog garaad l.hedii ikh dun.bish ch gesen,olon heregle****inh niileed sard sul mungu idej bga yum shig bgain.
Зочин · 2014/11/08
Bolor mobicomd marketing het sain hiideg bizde odoo skyteld orood bas l urged iig sain shulj ehleh baih tolbor ni iluu gardag bolchood baig****d yg huuchin mobicom shig unetei bolj baigaa
Зочин · 2014/11/07
Mobi ****a vzen ydjn
Зочин · 2014/11/07
mobicom humuusiin mungu g hangalttai shulsan gazar odo bolison ni deree utsni hunglulttei lising gej humuusiig shulj bga shu bitii mobicom g songooroi
Зочин · 2014/11/07
D.Bolor yaasan gej archaagui geed bgaa ym,harin ch marketin saitai bolood l skaiteliig ood ni tataj bgaa ym bish uu,odoo ter 9911 budaa bolnoi
Зочин · 2014/11/07
Xuwalz mobi com
Зочин · 2014/11/07
Mobi com dampuuraasai.
Зочин · 2014/11/07
Uniteld ***hagdaad udaj bgaa shuu dee deerees ni hudlaa bil gargaj hereglegchdee hulihdsaar baigaad ner nuurgui bolj bgaa shu dee
Зочин · 2014/11/07
Mobikom yneheer shydraga bish bna. sayahan shinechilsen geree hiih geed ochtol hachin yum bolloo. Bi anh ooriinhoo ner deer avch bsan ytasaa 9999tai bagts ryy shiljyylehdee ooriin anhaaralgyigees hyychin baritsaagaa martaad shineer baritsaa ogson bsnaa medeed yarital anh avsan ytasiig min kompanii ytas bsan bna gej ***l hydal gytgej bnaa. Yneheer lyivarchin yum bna. bi ynenee hezeech olohgyi ni gedgee medeed zargaldahaa bolisoon. ted nar ter mongoor min bayjig da
Зочин · 2014/11/07
hucneer shiideh arga amerik zahirliin arga umuu.****aasai ter amerik.mobikom hereglegchddee hucheer tulgalt hiij unetei bagtsand oruulj ashig olno gevel dampuurna gesen ug de.
Зочин · 2014/11/07
мобикомийн хэрэглэчдээ хүчээр шинэ багцанд оруулах , орохгүй бол автоматаар оруулна гэсэн шийдвэр хэрэглэгдийн эрх ашигийг зөрчсөн бүдүүдлэг шийдвэр болж хүмүүсийн дүргүйцлийг хүргэж байна.гэрээг 2 тал гарын үсэг зурж байгуулдаг болохоос мобиком дангаараа хүчээр өөрчилөх нь зөв үү
Зочин · 2014/11/07
Ene bol business shuu dee. Tegeed ch Mobicomiin marketing tun muu
Зочин · 2014/11/07
archaagui hun yumdaa Bolor chin
Зочин · 2014/11/07
zaa huurhii hunii chanar ch muudajdee