Сүүлийн үед хэвлэл мэдээллээр хөдөө орон нутагт хужаа мотоциклоос болж нас барсан хүмүүсийн тухай шуугидаг боллоо.

 Хөдөөгийн малчид шинжлэх ухаан, техникийн дэвшлээс хоцорсон гэх ойлголт хаа сайгүй байдагч өнөөдөр энэ асуудал үгүй болж нарны эрчим хүчээр гэрэл цахилгааны эх үүсвэрээ авч “Эко” орчныг бүрдүүлж Улаанбатарын зарим дүүрэгт гардаггүй телевизийн суваг авч үздэг болжээ.

 

Харин техник технологийн асар хурдацтай ерэн зуун гэж яригдах энэ нийгэмд тэд чөдрийн морио “Барс”, “Эрвэс”, “Мустанг” гэх зэрэг хужаа мотоциклоор сольжээ. Энэ нь тэдний гол аминд хүрэх техникийн хэрэгсэл болоод байна. Үнэ хямд, сэлбэг хямдхан, бензин бага эддэг, хөнгөн, хурдтай гэх зэрэг шалтгаан нь тус мотоциклын давуу тал болж хөдөөний иргэдийг худалдаж авхад хүргэдэг байна.

 

Гэвч энэ техникийн чанарын баталгаа нь нэг жилдээ ч хүрэхгүй гэдгийг мэдмээрсэн. Техникийн захын мотоцикл зарах хэсэгт оросын иж-планет 5 шинээрээ хог болон хэвтэж байхад хужаа мотоцикл өдөрт хэдэн 100-аар зарагддаг нь хачирхалтай. Үнэ хямд гэсэн шалтгаанаас болж чанар харалгүй худалдаж авсан хужаа мотоциклоос болж  хийж бүтээх эд насандаа залуучууд минь бие, эрхтэн цаашлаад амь насаараа хохироод явж байх ёстой гэж үү.  Ер нь тэгээд ч буурал өвгөдийн түүх сударт төмрөөр малаа хариулж явсан Монгол хүн гэж дуулаагүй юм байна. 

Г.Мягмарсүх