Татварын хэлтэс дахин цомын эзэн боллоо
2014/11/12
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн ЗДТГ болон дэргэдэх хэлтсийн албан хаагчдын дунд Засаг даргын нэрэмжит спорт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээн нь төрийн албан хаагчдыг биеийн тамир спортоор хичээллэх нөхцөл бололцоогоор хангах, тэдний чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм. Энэ жилийн тэмцээнд нийт 18 багийн 432 тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартсын гэсэн спортын 4 төрлөөр өрсөлдөж, тэмцээний нэгдсэн дүнгээр
-Тэргүүн байрт Татварын хэлтэс
-Хоёрдугаар байрт Цагдаагийн 1-р хэлтэс
-Гуравдугаар байрт Цагдаагийн 2-р хэлтсийн баг орж өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал тус тус хүртлээ.
Ийнхүү Татварын хэлтэс дөрөв дэх жилдээ шилжин явах цомын эзэн болж байгаа юм.