Бүх зардлыг танаж, 1000 хүн ажилгүй болгосон УИХ төв ганданд 5.5 тэрбум төгрөг өгөх нь ариун явдал уу?
2014/11/14
Чуулганы хуралдаанаар 2015 оны улсын төсвийг хэлэлцэж Төв гандангийн өргөтгөлийн барилгад 5.5 тэрбум төгрөгийг төсөвлчихлөө.
Эрхэм гишүүд инээд алдаж байгаад ирэх оны өргөл барьцаа их хамбатандаа барьчихсан нь энэ. 5.5 тэрбум төгрөг бол улсын төсөв нь ягаарчихаад байгаа манай орны хувьд их мөнгө. Өнөөдөр бид төрийн албан хаагчдаа 20-30 мянгаар танаж, бүх байгууллагуудын зардлыг багасгаж байгаа. Ядаж л дутуу барьсан сургууль, цэцэрлэг, эмнэлэгийнхээ барилгыг гүйцээж чадахгүй байдалтай байна. Цаашлаад багш, эмч нарынхаа цалинг нэмж чадахгүй байна шүү дээ. Ганц, хоёрхон жишээ дурдахад бид Түлэнхийн төв эмнэлэгээ барьж чадалгүй гурав дахь жилтэйгээ золгож байна. Түмний 60 гаруй хүүхэдтэй өдөржин зууралдаж буй цэцэрлэгийн багш нарынхаа цалинг нэмж чадаагүй л байна шүү дээ.
Тийм байтал орлогын маш тодорхой эх үүсвэртэй, эдийн засгийн хувьд бие даан хөгжиж болох бүхэл бүтэн гандан гэх вант улсын өргөтгөлийн барилгад олон тэрбумаар нь мөнгө өгөх ямар шаардлага байна вэ. Эдийн засаг хямарч хамаг байгууллагууд үүд хаалгаа барьж буй энэ цагт өдөртөө 100 саяын орлоготой гандан л ганцаараа хотойхгүй оршин тогтнож байна. Тэгээд ч эдийн засгаас үл хамааран монголчуудын ганданд мөргөх, ном хуруулах, буян үйлдэх тоо буураагүй л байгаа юм. Хэчнээн ядуу тарчиг цагт ч бурхан, номондоо мөргөх үйлээ тасалж байгаагүй ард түмэн бид. Энэ цагт ч яг ижил.
100 сая хол давсан орлоготой байж орчноо сайжруулдаггүй, засвар хийдэггүй, ганц жорлон ч барьчихдаггүй, адаглаад Жанрайсаг бурхныхаа тоосыг ч угааж цэрэвлэчихдэггүй гэх зэргээр Төв ганданг тойрсон шүүмжлэл их. Тэгсэн мөртлөө лам нар нь сарын 70-150 мянган төгрөгийн цалин авдаг гээд энэ байгууллагад ойлгоход бэрх зүйлүүд их бий.
Сүсэгтэн олны өгсөн тэр их мөнгийг юунд зарцуулснаа тайлагнахын оронд улсын төсвөөс нэмж мөнгө авч байгааг нарийн шалгах ёстой гэж зарим хүмүүс үзэж байна. Тэр бүү хэл жил бүр улсаас авдгийг нь мөн сүсэгтэн олны өглөгийн тэр их мөнгө хаачсаныг зохих байгууллагууд нь шалгах ёстой. Ер нь тус газрыг АТГ яагаад тойроод байна вэ.
Бүгд бурханы шашинтан болохоор тэр үү. Ямартай ч улсын мөнгийг хувиарлах эрх мэдэлтэй 76 гишүүн бурхан, номондоо сүсэглээд гандангийн тагтаанд өгдөг мөнгөө энэ жил ч мөн өгчихлөө. Тэргүүн хамба Д.Чойжамц гуай ч мөн 5.5 тэрбумыг авахын тулд их гүйсэн гэнэ. Тэрбээр сүүлийн нэг сар Төрийн ордноор идэвхтэй эргэлдэж улс төрийн хоёр том намын бүлгийн дарга нартай уулзсан талаар эх сурвалжууд хэлж байна. Мөн гишүүдтэй уулзаж энэ жилийнх нь хийморь лундааг өргөж өгнө гэсэн бололтой.
Ямартай ч манай “мангуу 76” сүсэгтэн олны тэр мөнгийг юунд, хэрхэн зарцуулсан талаарх тайланг нь шалгахын оронд нэмээд 5.5 тэрбумыг өглөө. Тэгээд ч гандан, суварга барьснаар хөгждөг бол бид аль хэзээний хамгийн хөгжилтэй орны тоонд орох байлаа. Хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэх амар амгаланг эрэлхийлж үргэлжид асралын сэтгэлээр буян үйлдэн тоост хорвоогийн хоосон чанарыг гэтэлгэх нь бурханы шашны гол философи байдаг. Энэ үүднээс буддын шашныг хамгийн энэрэнгүй шашин хэмээн дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх болсон. Харин сүүлийн үед бурханы шашины гол үзэл нэг л өөр тийш яваад байна уу даа.
"Ланд" унасан бурханы олон шавь нар буян гэдгийг жинхэнэ утгаар нь хийхээ болиод удсаныг бид Ажаа гэгээнтнийг эмнэлэг барьж өгсөн тэр үед л гэнэт санасан.
Гурван настай сири хүүгийн нас барахынхаа өмнө хэлсэн "Та нарыг бурханд хэлнэ дээ" гэсэн үг бодогдох юм.
Т.Энхэлээ
Зочин · 2014/11/17
Хамаг амьтны тусын тулд манай Хийдүүд байх эсэх нь эргэлзээтэй. Тагтаа амьтан мөн үү. Гандангий эргэн тойронд мод ургамал байна уу. Аль ч шашны сүм хийд хамгийн ариун сайхан газар байдаг юм билээ. Гэтэл манайд өнгө зүс бүдэг ****** шороо утаа тортог тос хир буртагтаа баригдсан тийм л газар байна шүү. Сүм хийдүүдийг удирдаж байдаг хүн нь хэн бол гэх бодол манай аль ч сүм хийдээр орох бүрд орж ирдэг юм.
Зочин · 2014/11/17
ouyunii yalzaral bolsonoo haruulj baigaa yum daa.niigemd yuch buteedeggui lam nar.
Зочин · 2014/11/16
Гудамж бүрт сүм хийд, баян тарган ламаар дүүрэн. Гэтэл хүмүүсийн зан араншин ******даж, гэмт хэрэг улам харгис болж, авилгал хээл хахууль туйлдаа хүрч, ерөнхий сайд нь хүртэл туслах, зөвлөхүүд, хүргэн, охин ах дүүстэйгээ нийлж улсаа тоноод л улс орон өрөнд орж, өтөнд идэгдэж байна. Шашин сайнаар нөлөөлсөн үү, Гэтэл цэцэрлэгт хүүхдээ оруулах гэсэн жирийн хүмүүс хэд хоногоор өдөр шөнөгүй дараалалд зогсож, бүр хөнжил гудастайгаа ирж, портертой, эксел машинтай ирж хонох болсон. Ер нь цэцэрлэгт хүүхдээ оруулах нь их, дээд сургуульд оруулахаас ч хэцүү болсон. Сургуульд нэг ангид 50-60 хүүдэд юм сурах уу. Ийм үед гандан чухал уу цэцэрлэг, сургууль чухал уу гэдгийг манай 76 ************ ялгах сөхөө даанч алга чааваас ийм мулгуунуудыг дээ.
Зочин · 2014/11/16
Хүмүүнийг зөв зам мөрөөр явахад Монгол хүний эрт дээр үеэс шүтэж ирсэн бурханы шашин хамгаас чухал Манайд ийм нэг сайхан гандан хийд байхад илүүдэх юу байна. Харин төр засгийн эрх мэдэлтнүүдийн монголын бая**********р хайр гамгүй тоглож газар нутгаа цөлмөж байгаа, бидний хөлс хүч, хөдөлмөр, оюун ухаан шингээж бий болгосон зүйлийг луйвардаж идэж шамшигдуулж байгааг бурхан гэсгээх болтугай гэж залбирч байна. Ерөөл болох болтугай
Зочин · 2014/11/16
христ Баасанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулаад шалгуул Хамба ч эвгүй гар шүү нүдээрээ инээж хүүхэн ярьж марзагнаад л олсон мөнгөө Энэтхэг рүү зөөчихдөг байхаа Тэнд бас шашны сургууль сүм барьж байгаа гэсэн
Зочин · 2014/11/15
Аль ч хийдээр ороход хүнгүй байна гэж байдаггүй дээ Хоосон ороод гарч байгаа хүн байдаггүй Нээрээ тэр урсаж орж байгаа мөнгө хаачдаг юм болоо
Зочин · 2014/11/15
Гандан дампуурах гээд байгаа ю****** Зуд болвол нохой таргалж зовлон болвол лам таргалдаг гэж эртний үг байдаг даа
Зочин · 2014/11/15
Орчиноо ч цеверлеж чадахгуй сусегтен олны монгийг хурууж байдаг хийдед огсоноос цецерлег сургуульд наад монгоо ог
Зочин · 2014/11/15
udert 100 say ym bol sard hed be jild hed be bodood uz tegbel tosvoos abah hereggui biz dee er ni yg heden togrog ordgiig ni medehgui bj hudal too bichij ard tumnii tolgoi erguulehee bolioch setguulch enhelee
Зочин · 2014/11/15
Zevuu dyrgui zereg hurch bnaa. Ogch avch bgaa ni yag taarsan hyvalznyyd. Iim humuusiig gargasan bidnii l hohidoo..
Зочин · 2014/11/15
Zevuu dyrgui zereg hurch bnaa. Ogch avch bgaa ni yag taarsan hyvalznyyd. Iim humuusiig gargasan bidnii l hohidoo..
Зочин · 2014/11/15
Zailtsan yumaa uhej bsan yumnyyd. Avch bgaa ni ch ter batalj bgaa ni ch ter. Bidnii l hohidoo iim yumnyyd gargachad...
Зочин · 2014/11/15
ene chin orlogo oldog huviin company maygiin baiguullaga yahaaraa tatvar tulugchdiin mungugiig heden jip unaj ****** erguulsen tuvd shuleg unchi****dad ugdgiin. surguuli emneleg gesen nen yaraltai hurungu zarah salbar bhad davartsan muu *****nuud
Зочин · 2014/11/15
uls tur ***shind uusah awaas tur uls muhun niguurtai gj zunduu olon udaa tuuhiin nomnoos unsgsan 76-n uhnuud eniig medseer bj nudee aniad l daraalaadaa gj