Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж. Энхийн бэлгэдэл болсон номхон тагтаа хүртэл өдгөө муу талын баатар болчихож.

Шувуунытомуу хэмээх өвчнөөс болоод хөөрхий муу тагтаа ад үзэгдэхдээ хүрсэн юм. Ганданг тагтаагүйгээр төсөөлөхөд бэрх үе байсан. Олон гэрэл зурганд Гандангийн тагтааамар амгаланг илтгэн мөнхөрсөн.Гандангийн тагтааг хооллохыг буян гэж хүмүүс үздэг байсан учраас хийдийн хашаандбудаа зарж амь зуудаг хэсэг бүлэг хүн бий болсон. "Өрөөнд тагтаа орж ирлээ" гэж хүүхдийн дунд ихэд түгсэн дуу байж билээ. "Тагтаа" гээдсайхан шүлэг байсан. "Тагтаа хөөрхөн, тагтаа номхон, дандаа олуулаа, дандаа тайван" гээд хүүхэд бүр уншдаг байлаа. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ч.Мөнхшүр "Тагтаа"дууг хүүхдийн найралтай сэтгэлд хоногшим сайхан дуулсан сан. Одоо харин тагтаа хооллохыг буян номын мөр хөөсөн хүрээ хийдийнхэн хүртэл хориглох болжээ.

Тагтааны сангас хүрээ хийдийн барилга байшингийн чанарыг муутгаж эдэлгээг бууруулахад хүргэж байгаа талаар мэргэжлийн хяналтынханмэдээлсэн юм.

Сайн хүн муу болж, "төрөл арилждаг"орчлонд тагтааны тухай бидний ойлголт чбас хувирч дээ. Тагтааг хардаг бидний харах өнцөгөөрчлөгдсөн болохоос биш тагтааны мөн чанар өөрчлөгдөөгүй байх л даа.

Зөвхөн хүрээ хийдийн хашаанд тагтаа хооллох нь буян болдог юм биш.Цонхон дээрээ жаахан будаа, талхны үйрмэг асгаад хөөрхий тагтааг хооллож буян хийх боломж бас бий шүү дээ.

Б.ЯНЖМАА