Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүх хурал болж байна
2014/11/19
Г.Алтанхүү гэгч 33 настай эрэгтэй найз охин болох 21 настай Б.Цэдэн-Ишийг олон өдрийн турш хэрцгийгээр зодож амь насанд нь хүрсэн байж болзошгүй гэх хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан.
Сэжигтэн Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр өглөө 10.00 цагт Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд эхэлсэн билээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-ийн бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутган шүүж байгаа юм. Г.Алтанхүүд холбогдох шүүх хурал өмнө нь болж байсан ч хэргийг нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаагдсан.
Зочин · 2014/11/23
Зочин · 2014/11/23
Зочин · 2014/11/23