"Монголын эрүүл мэндийн хөгжил шинэчлэл-2014" нээлттэй форум энэ сарын 22-нд болно. 

“ МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖИЛ ШИНЭЧЛЭЛ – 2014 ” НЭЭЛТТЭЙ ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ

 

Зорилго:

Монголын эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдал, гарах гарцыг нээлттэй хэлэлцэж үйл ажиллагааны нэгдмэл зохион байгуулалт, чиглэлтэй болох

 

Зорилт:

Монголын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх
Бодлого, шийдвэр гаргахад салбарын ажилчидын оролцоог нэмэгдүүлэх, / идэвхи нэмэгдүүлэх/ тэдний саналыг тусгах байнгын механизмыг бүрдүүлэх
Эрүүл мэндийн салбарын байгууллага, ажилчид хоорондын харилцан уялдааг сайжруулах арга замыг эрэлхийлэх
Форумаас гарсан санал, санаачлагыг нэгтгэн холбогдох байгууллагад зөвлөмж боловсруулан хүргүүлэх, үүнийг ажил хэрэг болгоход оролцогчид хамтран ажиллах

 

Хамрах хүрээ:

Монголын эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиуд, улсын болон хувийн  эмнэлгүүд, олон улсын байгууллагууд, бизнесийн пүүс компаниудын нийлсэн 350 төлөөлөгч оролцоно.


•Төрийн байгууллага
      -  УИХ, ЗГ-ын гишүүд
      -  Яамд, агентлаг, газар, төвийн удирдлагууд холбогдох мэргэжилтнүүд
      -  Хот, аймаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл
• Хувийн хэвшлийн байгууллага
      -  Хувийн эмнэлгүүд, эм,эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч компаниуд
      - Төрийн бус байгууллага, мэргэжлийн нийгэмлэг холбоо, клубууд
      -  Их, дээд сургуулийн судлаачид, эрдэмтэд, багш нар, суралцагчид
• Олон улсын төсөл, хөтөлбөрийн байгууллагууд
- ДЭМБ    - Глобал сан

- АХБанк- МУЗН

 

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл:

Нэг. Нээлттэй форумын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах
Хоёр. Нээлттэй форумын үйл ажиллагаа, ач холбогдол, үр дүнгийн талаар
олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг ашиглан мэдээлэл хүргэх арга хэмжээг зохион байгуулах
Гурав. Форумаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн ЗГ, ЭМЯ болон бусад холбогдох байгууллагуудад хүргүүлэн цаашдын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах

 

Хүрэх үр дүн:

Эрүүл мэндийн хөгжил шинэчлэлийн зөв оновчтой гарц, шийдлийг тодорхойлоход эмнэлгийн мэргэжилтнүүдийн санал бодлыг тусгана.
Төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, мэргэжлийн нийгэмлэг холбоод, анагаахын сургууль, бизнесийн байгууллагуудын хоорондын харилцан ойлголцол, итгэлцэл нэмэгдэж эрүүл мэндийн салбарын хөгжил шинэчлэлд нэгдмэл нэгдсэн дуу хоолой, үзэл бодол, үйл ажиллагааны чиглэлтэй болно.
Эрүүл мэндийн салбарын бодлого боловсруулах, төлөвлөх, шийдвэр гаргах үйл явцад дээрхи байгууллагуудын оролцоо, үүрэг хариуцлага нэмэгдэх нөхцөл бололцоог бий болгоно
Эмнэлгийн байгууллагууд, мэргэжилтнүүд, үзэл бодол, үйл ажиллагаа, дуу хоолойны хувьд нэгдэж цаашдын хамтын ажиллагааны үндэс суурь тавигдана.

 

Тайлан:

Нээлттэй форумаас гаргасан санал, санаачлагыг нэгтгэн боловсруулж
зөвлөмжийг ажлын 5 хоногт багтаан ЗГ, ЭМЯ, ОУБ, ТББ болон бусад холбогдох байгууллагуудад хүргэнэ
Форумтай холбоотой тайланг ажлын 5 хоногт багтаан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан нийт ард иргэд болон бусад холбогдох хүмүүс, албан байгууллагуудад тайлагнана.

Хаана: Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Оюутны соёлын төвд.

Хэзээ: 2014 оны 11 сарын 22 ны   10:00 – 17:00 цаг

Холбоо барих: Утас : 99070657, 99999132     И-мэйл :[email protected]

Facebook :Page and Group МонголынЭрүүл Мэндийн Салбарын Нэгдсэн Групп                                                                   http://www.facebook.com/memsng

 

Тwitter: Монголын Эрүүл Мэнд / http://twitter.com/eruulmend1

 

Зохион байгуулагч: 

Монголын Эрүүл Мэндийн Хөгжил Шинэчлэл Холбоо

 

Хамтран зохион байгуулагч:

Эрүүл Мэндийн Яам

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

Монголын Эрүүл Мэндийн Мэдээлэл Судалгааны Үндэсний Төв
AMSA Mongolia

 

Ивээн тэтгэгч:Тавин Ус ХХК

 

Мэдээллийн ивээн тэтгэгчид:

LIKE HD TV,МNB2, ETV, MONGOL HD TV,UBS TV, САНСАРTV, UNEN.MN EMNELEG.MN, HOSPITAL.MN, EMCH.MN, BOLOD.MN, DORGIO.MN, SHUUD.MN, UGLUU.MN, ONTSLOKH.MN

 

Хэлэлцэх асуудал:

Эмнэлгийн засаглал
Хүний нөөц
Эмнэлгийн тусламж үйлчилгээ
Эрүүл мэндийн санхүүжилт
Эм, эмнэлгийн хэрэгсэл
Эмнэлгийн оношлогоо, эмчилгээний технологи
Анагаах ухааны боловсрол
Эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо

 

Тавигдах илтгэлүүд:

С.Мөнхсайхан АШУҮИС, НЭМ ЭМБТэнхим АУ-ны доктор

Эрүүл мэндийн тогтолцоо

Ж.Амарсанаа Эрүүл мэндийн дэд сайд, АУ-ны доктор

Монголын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, шийдэл

С.Ламбаа УИХ-ын даргын Ахлах зөвлөх, ЭМ-ийн сайд асан, МУ-ын гавъяат багш,ЭЗУ-ны доктор, профессор

ЭМС-ын шинэчлэлийн тулгамдсан асуудал ба шийдэл

Д.Очирбат УИХ-ын гишүүн НББХДарга асан

Эрүүл мэндийн хууль, эрх зүйн орчин

Г.Батбаатар АШУҮИС-ийн захирал, доктор профессор

Монголын анагаах ухааны боловсролын тулгамдсан асуудал ба шийдэл

З.Мэндсайхан ГССҮТ-ийн ерөнхий захирал, МУ-ын хүний гавъяат эмч, АУ-ны доктор, профессор

Эмнэлгийн засаглалын шинэчлэл

Ц.Нацагдорж Медика реформ клубын гишүүн, АХБ-ны төслийн зөвлөх асан

Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл

Б.Батболд УНТЭ-ийн ЗҮСК-ийн тасгийн эрхлэгч

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар эмчийн нүдээр

 

Хурлыг даргалагч:

            Үдээс өмнө: Н.Эрдэнэхүү АШУҮИС СБЗГДарга, АУ-ны доктор

Үдээс хойш: Б.Амарсайхан АШУҮИС ЭШСХДэд захирал, АУ-ны доктор профессор

Нэгдсэн хуралдаан: Э.Ганбат Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч хүний их эмч АУ, ХУ-ны магистр,  докторант

- See more at: http://www.unen.mn/content/42549.shtml?alias=#sthash.x5gtcpdY.dpuf