Монгол орон бол ой хөвч, гол мөрөн, уул, тал, говь, хээр хосолсон уул ус нь тэгш өргөн уудам нутагтай, янз бүрийн ан амьтнаар баялаг бахархам сайхан орон билээ.

Гэвч сүүлийн жилүүдэд эх орны минь юугаар ч солишгүй өв хөрөнгө болох ховор зүйлийн ан амьтдыг хууль бусаар агнан арьс, эвэр, мах зэргийг хил нэвтрүүлэн зарж харин уулсыг минь нүцгэлж, усыг минь бохирдуулж байгаа нь харамсалтай.   

 

    Зөвхөн шунахайн сэдлээр буюу мөнгө олох зорилгоор эх орныхоо бахархал болсон амьтдыг алж талан урд хөршийн увайгүй эрхмүүдэд худалдаалдаг хэрэг гарч хэд хэдэн “Анчин Ченж”-үүд ял сонсож байсан удаатай. Гэвч эдгээр бусармаг хэргүүдийн гаралт буурахгүй байна.

 

     Ан амьтдыг сvйрлийн ирмэгт хvргэж байгаа нэг том хvчин зvйл бол ангийн гаралтай тvvхий эд, бvтээгдэхvvний зохисгvй буюу хууль бус худалдаа юм. Манай улсын тоо толгой нь цөөрсөн устахад хүрч буй нэн ховор амьтдын тоонд: Хавтгай, Ирвэс, Мазаалай, Хулан, Тахь, Хүдэр, Хандгай, Минж зэрэг орно. Эдгээр амьтад бүгд улаан номонд орсон ба агнахыг хориглосон амьтад аж. Гэвч хэнээс ч айлгүй аймшигт хэргээ гүйцэлдүүлж буй иргэдийг илрүүлсээр байгаа нь талархууштай.

 

    Хамгийн ойрын жишээ гэхэд 2014 оны 11 дүгээр сарын 16-19-ний хооронд нийт 144 зөрчил илрүүлэн 4.773.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авснаас эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 5 зөрчилд 130.000 мянган төгрөг, мал махны гарал үүслийн гэрчилгээгүй 38 зөрчилд 265.000 мянган төгрөг, мод бэлтгэх эрхийн бичиг, мод модон материалын гарал үүсэлгүй 8 зөрчил илрүүлэн 5 зөрчилд нь 3.648.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 2 зөрчлийг эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр, 1 зөрчлийг материалжуулан шалгаж, хууль бусаар гахай агнасан зөрчилд 1.400.000 төгрөгийн нөхөн төлбөр тавьж төлүүлэн, 348.000 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч ажилласан байна. Мөн Бүрэгхангай суманд үйлдэгдсэн 2 малын хулгайн гэмт хэргийг халуун мөрөөр илрүүлэн шалгалтын ажиллагааг хийж байгаа ажээ. 

 

     Хэдий тоо толгой нь цөөхөн ч гэлээ дэлхийд нэн ховор амьтад манай оронд байдаг. Бид энэ юугаарч солишгүй баялагаа өсгөж үржүүлэхэд нь анхаарч өөрсдийн хувь нэмрээ оруулж чадахгүй юмаа гэхэд алж усгахгүй байхыг монголчууд та бүгдээсээ хүсч байна.

 

 

 

'

А.Алтанзул