“Херо”-гийнхон С.Зоригийн аллагын талаар кино хийнэ
2014/11/23
“Херо”-гийнхон С.Зоригийн аллагын талаар бүрэн хэмжээний баримтат кино бэлтгэн гаргах гэж байна. С.Зоригийн хэрэгт холбогдсон хүмүүс яагаад амиа алдав.
Улс төрийн хүчнээс цагдаагийн даргыг томилж байгаа цагт С.Зоригийн аллага “цоожтой” хэвээр байх уу?
Ардчилалын анхдагчдын нэг С.Зориг агсан гэхээр л зарим хүмүүсийн цээж нь бугшиж, үлдсэн хүмүүсийн сэтгэл нь эмтэрдэг билээ. Тэгвэл энэ удаад бид С.Зориг агсаны хэргийн талаарх зарим зүйлсийг ард иргэддээ эргэн сануулахаар зориглов.
С.Зориг агсан зуурдаар нас бараад өдгөө 16 жил болчихжээ. Энэ хугацаанд түүний хэрэг шийдвэрлэгдэхгүй, сэжигтэн этгээдийг олж тогтоож ч чадахгүй өдий хүрлээ. Гэсэн хэдий ч уг хэрэг олны анхаарлын төвд байсаар. Магадгүй цагдаагийн даргыг улс төрийн хүчин, нам эвслээс томилж байгаа цагт энэ хэрэг илрэхгүй байж ч болох юм.
Мөн С.Зоригийн хэрэгт ач холбогдлоо өгч чадах нотлох баримтууд ч эхнээсээ устаж байгаа гэдэгт ард иргэд эргэлзэхгүй байгаа юм. Гэвч С.Зориг агсаны аминд хүрсэн этгээдийг нэг л өдөр олж, хэрэг явдлын цаад учир шалтгааныг тогтооно гэдэгт ч олон нийт итгэсээр.
Цаашлаад С.Зоригийн үхэлд хэн буруутай байж болохыг ч хүн бүр дор бүрнээ тунгаасаар. Таамагласан, сэжиглэсэн этгээдүүд байгаа ч хуулийнханд итгэж хүлээсээр. Ийм л байдалтайгаар цаг хугацаа өнгөрсөөр байгаа юм.
“Херо”-гийнхон С.Зоригийн аллагаар баримтат кино бүтээж байна
Тэгвэл “Монгол тулгатан” нэвтрүүлгээрээ алдаршаад буй “Херо” энтертайментийн хамт олон С.Зоригийн аллагын талаарх бүрэн хэмжээний баримтат киног үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байгаа гэнэ. Энэ талаар “Херо”-гийн Б.Баатар найруулагч өөрөө үг цухуйлгаж суух юм. Тэд киногоороо С.Зориг агсаны аллагын талаар харуулаад зогсохгүй С.Зориг гэж ямар хүн байсан талаар Монголын ард түмэнд эргэн сануулах аж. Тэд ажлаа зоригтойгоор аль хэдийнэ эхэлжээ. Гагцхүү хэзээ төгсгөлөө хийж, “ямар цаг хугацаа”-нд ард иргэдэд хүргэх нь л тодорхойгүй байгаа юм. Тэдний бүтээлээс олон зүйлийн учир тайлагдаж, цоожтой хаалганы цаана буй далд зүйлс ч ил гаря магадгүй юм. Чухамхүү эл баримтат киног “төрөхгүй” байгаасай гэж хүсэгчид л уран бүтээлчдэд ямар нэг саад хийж, утга санаанд нь өөрчлөлт оруулчихгүй бол кино бүтсэн даруйдаа олны хүртээл болох биз ээ.
Хамгийн сүүлд С.Зоригийн талаар хэн юу гэв?
Сүүлийн үед зохион байгуулалттайгаар, урьдаас төлөвлөж С.Зоригийн талаар хөндөж байна. Ингэж хэлэхээр иргэн та магадгүй гайхшрах байх. Гэвч энэ бүхэн үнэн. “ТВ2” сувгийн бэлтгэн гаргадаг, сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн олноо хүргэдэг “Цензургүй яриа” нэвтрүүлгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэднэ. Тэгвэл энэ нэвтрүүлэг С.Зориг агсаны талаар гэндүүлсхийн хөндөөд байгааг та анзаарсан уу?. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Хотын дарга Э.Бат-Үүл нарыг зочноор урин оролцуулахдаа С.Зоригийг орхигдуулсангүй. Нэвтрүүлэгч асуултаа ч тавьж, тэд хариултаа ч хэлсэн.
Х.Баттулга ба түүний нөхөд С.Зоригийн хэрэгт анхаарал хандуулж эхлэв үү?
Энэ бүхнээс харахад “Женко” Баттулгын “фракц” С.Зоригийн аллага, түүний түүхэн замнал, тайлагдашгүй бүхэн рүү шимтэн оржээ. Учир нь “Херо” энтертаймент, “Цензургүй яриа” зэргийн цаад эзэн нь Х.Баттулга. Түүний нөлөө, түүний удирдлага байгаа гэдгийг ч олон нийт харж байгаа. Тэгэхээр С.Зоригийн аллагын талаарх олон, олон асуултын хариуг Х.Баттулга олон нийтэд дэлгэхээр шийдсэн нь дээрх үйлдлүүдээс харагдаж байгаа юм. Х.Баттулга хийгээд түүний нөхөд аль хэдийнэ мориндоо морджээ. Гагцхүү хэр хурдан давхиж олон түмнийг баясгах вэ гэдэг хүмүүсийн анхаарлыг татаад байгаа юм. Мэдээж ард иргэдэд зохиомол зүйл хэрэггүй. Зөвхөн баримтанд тулгуурсан үнэн л чухал. Энэ бүхнийг “Херо”-гийнхон яаж гаргаж ирэх бол?. Магадгүй энэ баримтат кино нийгмийг донсолгочиж мэдэх юм.
С.Зоригийн хэргээс улбаалж амиа алдсан нөхдийг эргэн саная
Нэгэнт С.Зоригийн талаар хөндөж байгаа хойно уг хэрэгт холбогдсон хүмүүс нэг, нэгээрээ хэрхэн амиа алдсан талаар энд сануулья. Магадгүй тэд аливаа хэргийн гэрч байх аминд ч аюултай гэдгийг Монголын ард түмэнд ойлгуулсан ч байж мэдэх юм.
С.Зоригийн хэргээс хойш энэ хэргийн улмаас амиа алдсан байж магадгүй гэх хүн амины хэрэг нэлээдгүй байгаа. Эдгээр амиа алдагсад бүгдээрээ ямар нэг сэжмээр С.Зориг агсны хэрэгтэй холбогддог. Олон нийтэд ил болсон тоймтой хэдээс нь дурьдвал:
1. УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр 4 давхраас унаж нас барсан. Энэ эмэгтэй С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж шоронд сар гаран суугаад гарсан гэдэг. Амиа хорлох үйлдэл байв уу, гэрчийг устгагсад түүнийг түлхэв үү?
2. Хэргийн газар анх очиж талийгаачийн эхнэр Д.Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд унаж нас барсан. Хэргийг осол гэж үзээд хаасан.
3. Алуурчид хэргээ гүйцэлдүүлээд гэрээс нь гараад шатаар уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг болох Б хэмээх залуу нас барсан. Түүнийг тамлаж алсан гэдгийг эх сурвалжууд хэлдэг.
4. Орцны өмнө хоёр алуурчныг гарч ирэхэд нэгийг нь таниад “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” учир битүүлгээр сураг алдарсан.
5. Дээрхи мэдээллийн мөрөөр Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан бөгөөд Дарханд хэдийнэ хөлдөж үхсэн байсан гэдэг. Ингээд цогцосыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон.
6. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Энэ хүн С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан.
7. Хоёр алуурчныг харсан, бас тээвэрлэсэн байж болох таксины жолооч мөн сураг алдарсан.
8. Хэргийг хянаж байсан прокурор Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан.
Энэ мэтчилэн учир битүүлэг үхлүүд ар араасаа цуварсаар лавтай 17 хүрсэн гэдгийг тагнуулын эх сурвалж тухайн үед өгүүлж байсныг сошиал ертөнцөд дэлгэжээ.
С.Зоригийн хэрэгт холбогдсон хүмүүс яагаад амиа алдав
Энэ хэрэг улс төрийн аллага мөн ч бай, биш ч бай хамаагүй, харин улс төрийн ашиг хонжоо олох арга хэрэгсэл болсоор байгааг ард түмэн нүдээрээ харж, чихээрээ сонсож байна. Тэднийг тийнхүү шоудсаар байтал энэ хэргээс улбаалан амиа алдагсдын тоо хорь хэдийнээ дөхөөд байхад /20 давсан ч юм бил үү/ “Албан ёсоор С.Зоригийн хэрэгтэй холбоотой гэж батлагдсан зүйл үгүй” хэмээсэн үгээр ард түмнийхээ амыг таглаж, цаг хугацааг баран сууна. Энэхүү 13 жилтэй нь амиа алдсан хүмүүсийг нь харьцуулаад үзвэл жилдээ 1-2 хүн энэ хэргийн төлөө золиослогдож байгаа аж.
Энэ хэргийн төлөөнөө амиа алдагсад
С.Зоригийн хэргээс хойш энэ хэргийн улмаас амиа алдсан байж магадгүй гэх хүн амины хэрэг нэлээдгүй байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна. Эдгээр амиа алдагсад бүгдээрээ ямар нэг сэжмээр С.Зориг агсны хэрэгтэй холбогддог. Үхнэ гэдэг хэн бүхний жам ч хамгийн айдас төрмөөр нь эд бүгдээрээ цаг бусаар нас барсан явдал. Тоймтой хэдээс нь дурьдвал:
1. УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр 4 давхраас унаж нас барсан. Энэ эмэгтэй С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж шоронд сар гаран суугаад гарсан юм. Амиа хорлох үйлдэл байв уу, тийм бол амиа хорлох шалтгаан нь юу байв. Эсвэл гэрчийг устгагсад түүнийг түлхэв үү? Нэмж хэлэхэд энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм. Энэ хэрэг илрээгүй.
2. Хэргийн газар анх очиж Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч, казак залуу усанд унаж нас барсан. Нас барсан даруйд нь сонин хэвлэлээр нэлээдгүй шуугиж байгаад нам гүм болсон юм. Түүнийг С.Зоригийн хэргээс болж амиа алдсан гэдэгт олон нийт, сонин хэвлэлийнхэн итгэлтэй байдаг. Хэргийг осол гэж үзээд хаасан.
3. Алуурчид хэргээ гүйцэлдүүлээд гэрээс нь гараад шатаар уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг болох Б хэмээх залуу нас барсан. Түүнийг тамлаж алсан байсан бөгөөд цагдаа нар ч ар гэрийхэн нь ч болсон явдлыг нууж байгаа. Энэ хэрэг илрээгүй.
4. Орцны өмнө хоёр алуурчныг гарч ирэхэд нэгийг нь таниад “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр сураг алдарсан. 2 алуурчны нэг буюу Болдоо хэмээгч нь эргэж харчихаад гүйсэн гээд байгаа. Нэг нэгнээ таньдаг хүмүүс л юм бол, ийм том аллагад тийм тодорхой гэрч байж болохгүй учраас устгасан байж таарна.
5. Дээрхи мэдээллийн мөрөөр Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан агаад Дарханд хэдийнээ хөлдөж үхсэн байлаа. Ингээд цогцосыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон. Энэ хэрэг илрээгүй.
6. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бөгс рүү нь тосон бал чихэх зэргээр тамлаж алсан билээ. Энэ хүн С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан юм. Энэ хэрэг илрээгүй.
7. Хоёр алуурчныг харсан, бас тээвэрлэсэн байж болох таксины жолооч мөн сураг алдарсан. Тухайн үед цагдаа нар тээвэрлэсэн жолоочийг олсон гэж шуугиулж байсан ч төдөлгүй нам гүм болсон юм. Амьд үхсэн алин болохыг мэдэхгүй.
8. Хэргийг хянаж байсан прокурор Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан. Хэрэг илрээгүй.
Энэ мэтчилэн учир битүүлэг үхлүүд ар араасаа цуварсаар лавтай 17 хүрсэн гэдгийг тагнуулын эх сурвалж өгүүлж байна. Та анзаарсан байх. Эдгээр үхлүүд бүгдээрээ эцэслэн шийдэгдээгүй, тодорхой хэлбэл илрээгүй хүн амины хэргүүд болно. Аймаар ч юм шиг.
Амиа хорлосон ч юм шиг, осолдсон ч юм шиг, эсвэл бүр гэрчүүдийн зүрхийг үхүүлэх гэсэн янзтай тамлаж алчихаад эзэнгүй хэрэг болгоод яваад байна гэдэг нь, цаашдаа ч илрэхгүй амгалан тайван амьдарч чадна гэх итгэлтэй байдал нь зөвхөн мэргэжлийнхэн буюу “том гарын нөхдүүд” оролцсон болоод л тэр. С.Зоригийн аллага доошоогоо геометр прогрессээр үржээд байгаа гэхэд хилсдэхээргүй болжээ. Энэ нь юуг өгүүлнэ вэ? Нэг хэргийн араас түүнээ булзааруулах гэж энэ олон хүн амины хэргийг үйлдэх нь, төрийн минь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа монголын гэсэн овогтой, С.Зоригийг хөнөөснөөр хүчээ авч бий болсон мафи аль хэдийнээ тороо татчихсан байгааг илтгэж байна. Эвгүй санагдсанаа устгаад байдаг мафи гэгч нь нэг алуурчинтай байдаггүй. За, зүгээр л нэг аллагын мафи /зүгээр нэг аллага гэж юу байхав дээ, уг нь/ байлаа гэхэд бүтэц нь:
1. Ерөнхий захиалагч буюу С.Зоригийг алахыг хүссэн гол этгээд
2. Түүний доор зохион байгуулагч буюу хэнийг алах, хэнийг халах, хэнийг худалдаж авах, хэнийг золиосонд гаргах вэ гэдгийг шийддэг, санааг нь гаргадаг нөхөр
3. Мөн түүний нүд чих, гар хөл болдог буюу цагдаа тагнуулынхны ажлын хэсгээс мэдээллийг нь гаргадаг, тэдний дунд ажилладаг нэг хоёр гурвын зэрэг хүн
4. Зохион байгуулагчаас үүрэг даалгавар авч хэн нэг хүнийг хэрхэн алах төлөвлөгөөг боловсруулж, алуурчидтайгаа нүүр тулан ажилладаг нэг хүн
5. Түүний доор гардан гүйцэтгэдэг 2-3 хүн…, ерөнхийдөө иймэрхүү зохион байгуулалттай баг ажиллаж байгаа…, гэдгийг үгүйсгэх арга үгүй.
Тэгэхээр С.Зоригийн хэргийн алуурчин баригдвал хэргээ булах гэж хөнөөсөн өч төчнөөн хүн амины хэрэг нь сөхөгдөж, тэр болгоныг захиалсан, зохион байгуулсан, гардаж үйлдсэн гээд нийт 20-30 хүн гарч ирэх нь ойлгомжтой. Хэт олон хүн оролцсон учир зарим нь дунд нь сугарч үлдээд ял завшиж ч мэдэх юм. Ингээд бодохлоор энэ хэрэг үнэхээр “агуу том хэрэг” болтлоо тэлсэн байх магадлал маш өндөр. Үүнийхээ хэрээр энэ хэрэг өөрөө мафи буюу гэмт хэргийн бүлэглэл бүрдүүлэх нөхцөлийг бий болгож, тэднийг нэгдсэн санхүү, цуварсан удирдлага зангидаж байгаа юм байна гэдгийг энгийн нэгэн бодоод олчихно.
Гардан гүйцэтгэдэг 2-3 хүн бол тусгай албаны төрийн шууд мэдлийн, тодорхой хэлбэл цаазын ял гүйцэтгэдэг хүмүүс байж болох. Яагаад гэвэл Булганыг хүлсэн арга нь цаазлагдах ялтнуудыг гүйцэлдүүлэхийн өмнө гарыг нь ард нь тийнхүү хүлдэг арга мөн гэдгийг зарим хүмүүс онцлоод байна. Цаазлагдах ялтнуудыг гавлах гав улсад байдаггүй биш байгаа л даа, гэхдээ гавтай хүнийг булдаггүй, эсвэл түлж шатаадаггүй юм. Тэгэхээр энгийн нэг хүлгээр цаазлуулагчийг хүлээд тушаалыг гүйцэтгэдэг аж. Юутай ч гэсэн энэ олон аллагыг эзэнгүй хэрэг болгоод явсаар байна гэдэг нь тусгай албаны тодорхой мэдлэгтэй хүний хийх ажил билээ. Мөн эдгээр хэргүүдийн хойноос идэвхийлэн хөөцөлдөх “төрийн ухамсар” үгүй байгаа нь тэрхүү ухамсарт нөлөөлөх алуурчдын бүлэг ямархан өндөр авсаныг илтгэх аж.
Тэгвэл хэргийг илрүүлэх гэсэн цагдаа нарын үйл ажиллагааны улмаас амиа алдсан ил байгаа хоёр жишээг дурьдвал: Б.Хурц нарын тэргүүтэй нөхдүүд Энхбатыг Англи улсаас хулгайлан, хэд хэдэн улсыг дамнуулан тээвэрлэсээр авч ирж уг хэргийг хүлээлгэх гэж эрүүдэн шүүсэн боловч “тийм” гэж хэлэлгүй байсаар үнэн хэрэгтээ тамлал даалгүй бурханы орноо одсон. С.Далхсүрэн, түүний эхнэр Б.Даваа нарыг цагдаа нар баривчлан хорьж мөн л тамлан зовоосон. Үүний улмаас С.Далхсүрэн амиа алдаж, Б.Даваа чих нь дүлийрэн эрүүл мэнд, амь амьдралаараа хохирсон болно.
Ер нь ингээд бодохоор “Зоригийн хэргийг” хаах нь зөв гэж бодогдох үе сэтгүүлч надад хааяа төрөх юм. Хаах тухай одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий прокурор Дорлигжав нар санаагаа цухалзуулдаг. Шалтгаан нь энэ ч байж болох юм. Үгүй ч байж болно. Энэ олон амиа алдагсдын ард гэр бүл, үр хүүхэд, ах дүү, амраг садан гэж байж л таарна. Тэр олон хүний нус нулимсан дээгүүр туучиж ганц хүний хэргийг мөрдөөд яахав дээ гэж бодогдох юм. Өрөвдөх юм, өр өмрөх юм, харин та бүхэнд ийм мэдрэмж байдаг уу, эрхэм дарга нараа. Зовлон зүдгүүр, хагацал шаналан бүхэн шалтгаантай байдаг, тэгвэл энэ шалтгааныг бий болгогч нь хэн бэ, юу вэ? Гагцхүү С.Зоригийн аллага л илрэхгүй 16 жил болж байгаа юм биш ээ, үүнээс гадна хэдэн арваараа тоологдох аллагууд “мартахын дансанд” орчихсон явж байгаа. Гэхдээ…
Энэ бүх аймшигт хэрэг явдал хэний удирдлагаар явагдсаныг хэн ч мэдэж чадсангүй. Энэхүү хэрэгт гол гэрч болох хүнийг Санжийн баяр гэж тухайн үед үзсэн. Тухайлбал эл єдєр С.Баяр С.Зоригтой гурван удаа уулзсан гэдэг. Эх сурвалжуудад дурьдагдсанаар 15 цагаас хойш хоёр цаг хагас С.Зориг, Д.Энхбаатар, С.Баяр гурав хамт байж. 17:30 цагт С.Зориг Улаан-Vд явахгvй vлдэхээр шийдэж 17:30 цагт С.Зориг, С.Баяр нарын уулзалт тєгсгєл болсон гэх. 17.50 цаг С.Баярын ухаан санаанд vvрд vлдсэн онцлог мєч гэдэг. 10 минутын дараа ажил нь тарах байсан. Гэтэл С.Зориг шатар тоглоод 22 цаг хvртэл суучихсан гэдэг. Тараад С.Зориг шууд харилгүй гэрийнх нь ойролцоо байсан талийгаач Ч.Пvрэвдоржийнхоор ороод багагүй саатсан. Тухайн үед алуурчид байрны орцонд шатан дээр тааралдах. Тvргэн хугацаанд буудаж хороохоор тєлєвлєсєн байж магадгvй. Гэтэл С.Зориг ирдэггvй. Ил задгай хvлээгээд байх хэцvv. Аз vзэж хаалга тогштол тайлаад єгч. Ингээд л бvх хэрэг аажуу уужуу тайван vйлдэгдсэн гэдэг дvр зураг л өдгөөг хүртэл талийгаачийн ойр дотныхонд мэдэгдэж үлдсэн нь гэдэг. Үүнчлэн Э.Бат-Үүл даргын малгай гэрээс нь олдсон зэрэг тэр үеийн шуугиан анхаарлыг буруу тийш хандуулах зорилго байсан байх ч гэж түүний ойрын хүмүүс хэлсэн байдаг. Энэ хэрэг илрэхэд хэцүү болсоор, гэрчүүд үгүй болж, улам бүдгэрсээр буйг ард түмэн мэдэж буй ч хүлээлт байдаг нь үнэн. Тэрбээр эсэн мэнд явсан бол энэ төр өөр төр байх байсан биз ээ. Өдгөө Эх орон түүн шиг хүүгээрээ дутаж, нийгэм тийм л хүнийг үгүйлсээр. Эцэст нь хэлэхэд “цорын ганц үнэн бол энэ хэрэг хэзээ ч илрэхгүй” гэдэг таамаг юм. Учир нь түүнийг Ерөнхий сайд болох нь тодорхой болсон үед үйлдэгдсэн гэдэг утгаараа улс төрийн аллага байж, аль нэг бүлэглэл, фракц нь гараад ирэх юм бол нийтдээ, олон хүн ороогдсон аймшигт сүүдэр тусна гэсэн энэ айдас хэргийг илрүүлэлгүй удааж 16 жил болгов. Аймшигт хэргийг бодитоор харахад хамгийн том хүчин зүйл болж байгаа саад бол энэ гэдэг таамаг л онох нь өндөр болоод байна.
Татаж дуусаагүй тамхи буюу С.Зоригийн тухай 24 баримт
С.Зориг сэрүүн тунгалаг байсан бол өнөөдөр 50 нас хүрэх байлаа. Өнөөдөртэй харьцуулахад хамаагүй ядуу ч үнэт зүйл, эрхэмлэх зорилготой байсан гэгээн цагийн билгэдэл болсон энэ хүний тухай 24 баримтыг 24tsag.mn хүргэж байна.
1. зориг агсны 501962 оны 4 дүгээр сарын 20-нд Ардын боловсролын яамны орлогч сайд Санжаасүрэнгийнд хоёр дахь хүү нь төрлөө. Нэрийг нь Зориг гэж өгөв.
2. Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн сурагч С.Зориг ялангуяа тооны төрлийн хичээлvvдэд толгой цохидог байжээ. Физикийн олимпиадад эхний байруудад орно. Чөлөөт цагаараа гимнастикаар хичээллэдэг, хөдөлгөөний эвсэлтэй хүү байв.
3. Ах С.Баяр нь одоо Энэтхэгт элчин сайдаар амжиллаж байгаа.
4. Тэрээр Москвагийн улсын их сургуулийн философийн ангийг төгссөн. Оюутан ахуйдаа хөл бөмбөг, регби их тоглодог байжээ. Регбигийн улсын шигшээд хvртэл тоглож явжээ. Хожим суугаа ажилтай болохдоо шатраас салахаа байжээ. Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн албыг ч хашиж байлаа.
5. Ээж С.Доржпалам нь их эмч бөгөөд Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А.Симуковын охин юм. Мөн “Сэрэлт” киноны орос эмчийн дүрийг бүтээсэн билээ.
6. Хотын залуучуудын эвлэлийн хороонд зааварлагч, МУИС-ийн философийн багшаар ажиллаж байхад нь Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнөөс бие биенээ олсон шинэчлэгч үзэлтэй залуус түүн дээр ирж нэгджээ.
7. зориг агсны 50Тэрээр 1990 оны 6 сард болсон анхны чөлөөт ардчилсан сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдон, улмаар Улсын Бага Хурлын гишүүн болжээ. Мөн 1992, 1996 оны сонгуулиар УИХ-д сонгогдож, “Ардчилсан Холбоо” эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт дэд бүтцийн сайдын албыг хашиж байжээ.
8. Түүнийг ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч “Ардчилсан Холбоо” эвслээс нэр дэвшүүлж байжээ. Тухайн үед нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Н.Багабанди тухай бүрт нь буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. С.Зориг хамгийн боломжтой нэр дэвшигчийн нэгээр яригдаж байв.
9. Дүү С.Оюун нь 1998 оноос эхлэн Их Хуралд сонгогдон ажиллаж байгаа. Ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж нам байгуулсан нь “Иргэний Зориг” юм. Түүний нэрээр “Зориг” санг мөн нэрлэжээ.
10. С.Зориг 1998 оны 10 дугаар сарын 2-нд гэртээ хэрцгийгээр алагдсан. 14 жилийн өмнөх энэ өдөр төр, нийгмийн зүтгэлтэн Д.Төмөр-Очирыг нутаг заагдан цөлөгдөж байхад нь Дарханд сүхдэн хороожээ. Хэрэг илрээгүй.
11. С.Зориг өөрөө байхгүй болсон ч түүний нэр олон хүнд улс төрийн ашиг өгсөөр байна. Өрсөлдөгчөө намнах, өөрийгөө дөвийлгөх хамгийн ашигтай хөзөр нь С.Зоригийн хэрэг болсон юм. Түүний хэргийг илрүүлнэ гэж парламентад сонгогдсон эрхмүүд ч бий.
12. 1998 оны 10 дугаар сарын 7-нд буюу хэргийн дараахан АНУ руу явсан “ард” хэмээх Я.Батсүхийг аллагад холбогдуулан 1999 онд сүр дуулиантай баривчилсан ч хуурамч диплом хийсэн хэрэг тохоод өнгөрчээ.
13. С.Зоригийн гэх хэрэг олон жил олон үйл явдлыг араасаа дагуулсан юм. Дуулианы үргэлжлэл болох “Сентрпоинт”-ийн гэх хэргээр яллагдсан Ч.Энхайван Авдрантын хорих ангиас “Захиалагч болох М.Энхсайхан бид хоёр цаазлуулж, Ардчилсан намын нэр хүнд унаж, ирэх хоёр гурван сонгуульд МАХН дахин үнэмлэхүй ялалт байгуулснаар “С.Зоригийн аллагын захиалагч М.Энхсайханыг илрүүлэх” төлөвлөгөө хэрэгжих байсан юм байна” хэмээн бичиж байлаа.
14. 2003 оны 5 дугаар сард Дамирангийн Энхбатыг мөн аллагад сэжиглэн Европоос хулгайлж авчирчээ. Гүйцэтгэгч нь өнөөгийн АТГ-ын дэд дарга Б.Хурц байв. Хилс хэрэг хүлээгээгүй энэ хүн 2006 оны хавар С.Зоригийн төрсөн өдрөөс 2 хоногийн хойно, шоронгоос гараад 5 хоноод нас баржээ.
15. Д.Дорлигжав Улсын Ерөнхий прокурор болсныхоо дараа энэ хэрэгт онцгой анхаарал хандуулж эхэлснээ мэдэгдэж байжээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Олон улсын парламентын холбооны 120 дугаар хуралд оролцохдоо С.Зориг агсны хэргийн талаар дахин танилцуулж, Германд нарийн шинжилгээнд хамруулахаар болсон гэдэг. Гэхдээ одоо эдгээр ажлууд хэрэгжсэн, үгүй нь тодорхойгүй байна.
16. Эхнэр Б.Булган, хүний их эмч мэргэжилтэй. Энэ эмэгтэй нөхрийнхөө үхлээс хойш өгсөн ярилцлагадаа аллагын талаар ганц үг дурсаагүй бөгөөд “Ийм сайхан хүнтэй зургаан жил амьдрахын тулд хэдэн ч жил амьдарч болно” гэж хэлжээ. Түүнийг ч мөн энэ хэрэгт сэжиглэн саатуулж байв.
17. С.Зориг нас барахаасаа ганц цагийн өмнө оршуулгын комиссынх нь даргын хувиар шадар сайд агсан Ч.Пүрэвдоржийн гэрээр ороод харьсан байна. Харин маргааш нь өөрийг нь оршуулах комисс байгуулагдана гэж хэн санах билээ.
18. 1998 оны 10 сарын 2-нд Ерєнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баярын хамтаар УИХ-ын гишүүн Д.Энхбаатарын өрөөнд гурван цаг орчим ярьж хөөрөлдсөн гэдэг. Энэ vед С.Баяр талийгаачаас "Чи Ерөнхий сайд болчихвол Эрдэнэтийн асуудлаар ямар байр суурь баримтлах вэ?" гэж асуухад нь "Поезд ушёл" (галт тэрэг хөдөлчихсөн) гэж хариулсан тухай Д.Энхбаатар "Өдрийн сонин"-д дурдсан байдаг.
19. Алагдсанаас нь гурав хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30 000 хүн цуглаж, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.
20. Хамгийн хачирхалтай нь түүний үхэлд одоогийн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл мөн адил сэжиглэгдэж байсан юм. Учир нь хэрэг болсон орой талийгаачийн гэрээс Э.Бат-Үүл гишүүний малгай олдсон гэдэг.
21. 10 дугаар сарын 2 ба 4 дүгээр сарын 20-нд хэвлэлийнхэн С.Оюун гишүүнээс алуурчныг олох боломжтой үгүйг ёс юм шиг асуудаг ч тэрээр “Хэрэгтнийг олно гэдэгт итгэдэг” хэмээн хариулдаг юм.
22. С.Зориг ”Улс төрд шийдвэр гаргахдаа дараах 4 ашиг сонирхлыг дараалж авч vзэх хэрэгтэй. Эхний ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг. Хоёрдугаарт Намынхаа ашиг сонирхолыг, дараа нь аливаа нэг санхvv эдийн засгийн бvлэгт ордог, бvлгийн сонирхолыг, хамгийн сүүлд нь хувийн сонирхлоо тавья. Энэ дарааллаа алдаж болохгүй алдах юм бол ялзрах тvвшинд орно” гэжээ.
23. Талийгаачийн ээж хүүгээ хэн хороосныг мэдэж чадалгүй байсаар бурхны оронд одсон юм.
24. С.Зориг хэзээ тамхинд орсон талаар барим тавим мэдээлэл алга. Тэрээр тамхиа татангаа ном унших, шатар нүүх тун дуртай байв. Голдуу Болгарын “Стюардесс” хэмээх янжуур татна. Одоо түүний хөшөөний өмнө хааяа уг янжуурыг тавьсан байдаг.