Грийн сити ХХК Хугацаа нь дууссан бэлэн гоймон, цайны он сарыг будаг шингэлэгчээр арилган борлуулж байжээ
2014/11/23
“Грийн сити” ХХК “Нонгшим” брэндийн хугацаа нь дууссан бэлэн гоймонгийн он сар өдрийг будаг шингэлэгчээр арилган хуурамч хугацаа тавьдаг байсныг нийслэлийн Мэргэжлийн хяналтын ЭМБСХХ-ийн байцаагч нар илрүүлжээ.
Мэргэжлийн хяналтын байцаагч нар “Грийн сити” ХХК-ийн төв агуулах болон “Нарантуул” захад байрлах агуулахад хяналт шалгалт хийхэд дээрх үйлдлийг газар дээр нь илрүүлсэн байна.
Шалгалтаар тус компани нь хүнсний сүлжээнээс хадгалах хугацаа дууссан бэлэн гоймонг буцаан авч төв агуулах дээрээ төвлөрүүлэн хадгалах хугацааг будаг шингэлэгчээр арилган он, сар, өдөр тавигч машинаар хугацааг сунгаж, мөн гоймонгийн савлагаан дээр хадгалалтын хугацаа дууссан цайг урамшуулал болгон дагалдуулсан байгаа юм.
Иймд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хугацаа дууссан “Mutton noodlesoup”, “Carry ramen” нэрийн 8360 ширхэг бэлэн гоймон, “Solomon’s seal tea” нэрийн 154 хайрцаг нийт 8021.0 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хурааж, устгуулахаар болжээ. Түүнчлэн зах зээл дээр зарагдаж байгаа дээрх бүтээгдэхүүнийг буцаан татаж авах талаар албан шаардлага хүргүүлсэн бөгөөд нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар үүнд хяналт шалгалт тавихаар болжээ.
Дээрх зөрчлийг үйлдсэн тус компанийн орлогч захирал Ж.Энхтуяад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 5760000 төгрөгийн торгууль ногдуулжээ. Уг хэрэг гэмт хэргийн шинжтэй байсан тул ЦЕГ-ын Зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгуулахаар албан бичиг өгсөн байна.
“Грийн сити” компанийн хувьд “Нонгшим” брэндийн бэлэн гоймонг БНХАУ дахь үйлдвэрээс импортоор оруулж ирдэг байна. Тус брэндийн хувьд манай улсад бэлэн гоймонгоо нийлүүлэхдээ хадгалах хугацаа нь хувьд ямар ч асуудалгүй нийлүүлдэг байна. Тэгтэл тус компани дотоодод хугацаа нь дууссан бэлэн гоймонгийн хугацааг засаж борлуулж байгаа нь тус брэндийн нэр хүндэд халдсан хэрэг юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Грийн сити” компанийн бусад бэлэн гоймонд хяналт шалгалт хийхэд ямар нэгэн зөрчил илрээгүй ажээ.
Зочин · 2014/11/24
sayahan Misheel expogiin uzesgelen deer 1iig avbal 1iig unegui ugnu gej zaraal bi zunduu avsan. carrytai goimon reklamdaj unegui ugch bn daa gej bodson chin hugatsaa na duussan bsan bn. zevuun yumnuud. 7,9 nastai 2 huuhed mini idsen. yostoi hor iduulsen bn. hun hulhidaj baraagaa zarsan. eruu uusgeh heregtei
Зочин · 2014/11/24
хятад эзэнтэй компани хятадаас солонгос хунс оруулдаг сайн шалга
Зочин · 2014/11/24
хятад эзэнтэй компани хятадаас солонгос хунс оруулдаг сайн шалга
Зочин · 2014/11/24
хятад эзэнтэй компани хятадаас солонгос хунс оруулдаг сайн шалга
Зочин · 2014/11/24
naran fuutc green citi d bol ene yu ch bish ashigaa bodhooc bish hunii eruul mendiig bol bodohgui borlogdohgui bol jolooch achigch nartaa hyamdruulcan nereer zarj tsalingaac n mongoo cuutgaj abdag
Зочин · 2014/11/24
Ene Green citi er ni gazar gazriin *** oruulj irne tegeed bas hugatsaa zasna aan....uur za***g gazaruud olon bgaa shuu ***lgaad uil ajilgaa yavuulah erhiig ni has, bosoj irehgui boltol ni torgo, uuland mod hiilge
Зочин · 2014/11/24
baliar kompany daa, hiihgui muu yum bhgui, hytad solongos geed ul buteh etgeeduud bdg, huduuguur yvj hristiin ***shin surtalchilna, deer ued ene tuhai sonin deer niitlel garch bsniig sanaj baina.muu muuhai zuiluud ik hiideg gazar mash sain ***lgah heregtei dee.
Зочин · 2014/11/24
mergeliin hyanaltiinhand hereg ilruulsend ni bayar hurgie.Odoo hugatsaag ni haraad avdag maani ch naidvargui boljee.,.,Bizness hiij bgaa nohduud ter dotroo hunii hodoodruu hiideg hoolond hun chanartai, shudarga baimaar bna shuu???Nugel nudeeree gedeg dee.
Зочин · 2014/11/24
Ямар аймаар юм бэ. Торгоод өнгөрч болохгүй байхаа.
Зочин · 2014/11/24
“Грийн сити” ХХК-ийг эрүүгийн хэрэгт татах хэрэгэй. олон хүний эрүүл мэндэд занал хийж байна ш дээ.
Зочин · 2014/11/24
“Грийн сити” ХХК-ийг эрүүгийн хэрэгт татах хэрэгэй. олон хүний эрүүл мэндэд занал хийж байна ш дээ.
Зочин · 2014/11/24
“Грийн сити” ХХК-ийг эрүүгийн хэрэгт татах хэрэгэй. олон хүний эрүүл мэндэд занал хийж байна ш дээ.