В.Путиныг заналхийлсэн ислам шашинт монгол залуу
2014/11/28
<< Исламын Че Гевара >> буюу муслимын ертөнцөд " Саид абу Саад " хэмээн алдаршин хүндлэгдсэн бол ОХУ- Чечень Кавказад " Шейх Абу Саад Саид Бурятский " хэмээн алдаршин үзэн ядагдсан Исламын мулла /номлогч / зэвсэгт дайчдын толгойлогч Саша / багын нэр нь / 1982 оны 02.10 нд Буриадын Улаан Үд хотноо төрсөн ба түүний эцэг Буриад Монгол, ээж нь Орос эмэгтэй.
Түүнийг нэг ойтой байхад нь Саид Бурятскийн Буриад аав нь багад нь нэг настай байхад нь нас барсан ба тэрвээр өвөө эмээ дээрээ 13 насыг хvртэл амьдраад, тэднийгээ нас барсаны дараа ээж дээрээ ирсэн байна.
Vеийнхнээсээ өөр өвөрмөц орчинд орж өвөрмөц хvмvvжил олох болсон хvv vндсэн сургуульдаа муу суралцах болж лалын шашинг ихэд сонирхон 15 наснаас шашны сургуульд идэвхийлэн суралцах болсон аж. Дуу шуу муутай байсан Саша дунд сургуулийн ахлах ангиас эрс өөр болон хvмvvжиж эхэлсэн гэдэг ба бусад хvvхдvvд ч тvvнтэй зодолдохоос айдаг болсон гэнэ, учир нь бvгд тvvний ээжийнх “бойфриэнд ” нь Чечень эр байдгийг мэддэг байсан аж.
Тэгээд ч Чечень эр Сашад “ Чамайг гомдоосон хvнийг зvгээр орхиж огт болохгvй, Оросуудыг ч Буриадуудыг ч зод! Жинхэнэ эрчvvд бол Кавказад байдаг ” хэмээн сургадаг байсан гэнэ. Тэрээр 15 нас хүртлээ Буддын дацанд ном үзэж байснаа сахиусаа өөрчлөн Исламын шашинд элсэв. Удалгүй Москвад шилжин ирж «Расуль Акрам» хэмээх лал шашны сүмд ном үзэж улмаар 2002 онд «Аль-Азхар» хэмээх лалын дээд сургуульд Египетэд суралцжээ.
Энэ хугацаанд тэрээр Исламын шашины томоохон сургаал номлолуудыг араб хэл дээр уншин судалж, дийлэнх сургааль номлолыг цээжээр унших хэмжээнд хүрчээ. Түүний шударга, номч байдал нь олон түмэнд үнэлэгдэх хэмжээнд хүрч эхэлжээ. 2005 онд Кувейт ба Саудын Арабт явж ном хаялцжээ. Тэрээр удалгүй Москва хотын Исламын төв сүмд суух болж, исламын шашны чиглэлээр томоохон лекцүүдийг бичин тарааж, Оросын лал шашинтан залуусын дунд номч мэргэн лал шашинтны зүтгэлтэн болон хувирчээ.
Ялангуяа түүний «Праведные предшественники», «Путешествие в вечную жизнь», «Талбис», «100 историй гибели несправедливых» зэрэг лекцүүд нь нэрд гарчээ. 2007 онд тэрээр Муслим шашны өлгий Саудын Арабын Мекка хотод шашнй зэрэг хамгаалан очиж «Священная Мекка» хэмээх лекц бичжээ.
2008 оны эхээр тэрээр гэнэт шийдвэр гарган Кавказын ислам шашинтнуудыг авран хамгаалахаар их гүрний дээрэнгүй бодлогын эсрэг «Ариун дайнд» нэгджээ. Тун удалгүй Кавказын ууланд хээрийн цэргийн хувцас өмсөн, үс сахлаа ургуулсан түүний видео лекцүүд Оросын лал шашинтангуудын вэб сайтууд дээр тавигдан, хит болж хувирсан байна.
Намуун зөөлөн дуугаар , араб эх сурвалжуудаас иш татан, зөв цэгцтэй, уялдаа холбоо сайтай ухуулан сэнхрүүлж унших түүний лекцүүд нь үнэхээр хүмүүсийн сэтгэлд хүрч байлаа. Чеченийн ерөнхийлөгч түүнийг Кавказын тэрслүү үзэлтнүүдийн оюун санааны удирдагч хэмээн буруушааж түүний толгойг авчирсан хүнд Оросын ерөнхийлөгч Путин хэдэн арван сая доллар амлаж эхлэв.
Арга ч үгүй биз, түүнийг ирсэнээс хойш Кавказын дайн өөр өнгө аястай, улам олон залуус ирж нэгдсэн,их гүрнүүдийн хорт бодлогын эсрэг улс үндэстнийхээ төлөө ариун дайн болон хувирчээ. Урьд нь энэхүү дайныг удирдагчид дандаа шилдэг террористууд байсан бол энэ удаа уран илтгэгч, шашны номд нэвтэрхий, кавказ бус буриад гаралтай нэгэн удирдаж байлаа. Тэрээр зөвхөн лекц уншсангүй, өөрсдийн эх нутагт Оросуудын хийж байгаа хүчирхийлэлийг эсэргүүцэж шаардлага Оросын удирдлагуудад өгч биелүүлээгүй тохиолдолд Орос орныг доргиосон томоохон халдлагуудыг хийж Оросын улс төрийнхний зүрхийг чичрүүлж байв.
Владимир Путин тогтворгүй байдалд автагдсан Ингушетийн ерөнхийлөгчийг сольж шинээр Юнус Бекийг томилжээ. Гэвч түүнийг ажлаа аваад долоо хоноогүй байхад нь өргөөнийх нь гадна дэлбэлсэн арга хэмжээг Саид Бурятский зохион байгуулав. Энэ нь жирийн нэгэн дэлбэлэлт боловч нөгөө талаараа Путингээр шоглоом хийсэн явдал болжээ.
Тун удалгүй 2009 оны 12 сард Оросын элитүүдын зорчдог Невский экспресс хэмээх галт тэргийг дэлбэлжээ. Энэ үед Санкт Петербургийн удирдлагууд болон Оросын Томоохон яам агентлагын дарга нар алагджээ. Түүгээр ч зогсохгүй 2 дахь бөмбөгийг дэлбэрэлтийн дараагаар тусламж үзүүлэхээр ирсэн цэргийхэн аврах ажиллагаа хийх үед дэлбэлэхээр зохион байгуулж Оросын томоохон генералүудын аминд хүрэх шахжээ.
Үүнтэй зэрэг шахуу бөмбөг дэлбэрэлгүй удсан, онцгой хамгаалалтад байдаг Оросын гар хөл болсон Чечений ерөнхийлөгчийн ордны өмнө бөмбөг дэлбэлсэн нь зэрэг нь Кавказ төдийгүй Орос орныг цочоож Оросын ард түмэн Путин ба Кадыров 2 бол Кавказын асуудлыг шийдэх чадваргүй хүмүүс хэмээн дүгнэхэд хүргэж байдлыг хурцатгажээ.
Саид Бурятскийг агнах гэсэн оролдлого улам олон удаа гарах болжээ. 2010 оны 3 сарын 02 нд Ингушетийн нэгэн тосгоны ойролцоо томоохон халдлага ажиллагаа зохион байгуулах бэлтгэл хийж байх үед нь урвагчдын мэдээлэл Оросын цэргийхэнд хүрч, хүч тэнцвэргүй байлдааны явцад тэрээр алагджээ. Хэдэн арван танк, хэдэн зуун цэргүүд тэдний байрлаж байсан байшинг бүсэлж байлдсан бөгөөд эцсийн мөчид тэрээр гар утсан дээр бичлэг хийж үхлээс айхгүй байгаагаа мэдэгдэж, өөрийн хийж байсан бүх үйлдэл үнэн зөв байсан гэдэгт итгэж байгаагаа мэдэгджээ.
Ваххабизмын үзэл сурталч 28 настай нь Саид Бурятскийг Ингушетын Экажева тосгонд явуулсан тусгай ажиллагааны явцад устгажээ.Өдгөө ч Кавказын Исламын дайчдын сайтууд дээр түүний дүр түүхийг мөнхжүүлэн дурсан хүндлэсээр байдаг аж.
Үнэхээр ****** · 2014/12/01
Энэ жижиг өгүүлэл үнэхээр ****** найруулгатай юм. Энэ сэтгүүлч нэртэй юмнууд сургуульд юу сурдаг байнаа (хэрэв сэтгүүлчийн мэргэжлээр сурсан юм бол).
Зочин · 2014/12/01
Монгол гэх юм энэ хүнд зөвхөн холилдсон цуснаас нь өөр үнэндээ л байхгүй. Тийм болохоор Монгол залуу гэхээ боль.
Зочин · 2014/11/30
***** ***** be
Зочин · 2014/11/29
Uul ni naiz min chi ooriing gesen uzel bodoltoi mundag hun ywaad uhejdee tegehde sul doroi hun l huch heregledeg gesen ugiig dagasan bol bur ch ihiig hiih baijdee
Зочин · 2014/11/29
Yunii mongol gej bitgii *****t mongol hvn bol mongol nertei baij mongol hvn bolno ymar ***** n bichew
Зочин · 2014/11/29
алан хядагчыг магтаад байгаа ю******,орос буриадын эрлийзийг монгол ч гэх шиг
Зочин · 2014/11/29
Террорист
Өндөр болгох · 2014/11/29
15-35 насныханд зориулсанӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮