Их гүрнүүдийн өөрийн гэсэн улс төрийн бодлого хүртэл цаанаа нэг даварсан, бүхний эрхшээлдээ байлгах гэсэн дээрэнгүй зантай гэдгийг Хятад уос дахин батлан харууллаа.

Тэд энэ сарын 12-нд "Марко Поло" кино нээлтээ хийх гэж байгаатай холбоотойгоор Netflix сайттай зарга үүсгээд байгаа аж. Учир нь дэлхийн 40 гаруй оронд цацагддаг, 50 сая гаруй хэрэглэгчтэй тус сайтаас "Та нар манай хааны түүхийг харуулсан кино байрлшуулж мөнгө олох гэж байгаа тиймээс манайд мөнгө төлөх ёстой гэсэн шаардлага тавьсан ажээ. 

Уг кинонд өгүүлж байгаа Хубилай хаан Алтан улсын ордондоо байх үйл явдлаар нь ийн далайлгасан аж. Харин энэхүү кино нь Монголын их эзэнт гүрний хаан Хубилай хааны тухай өгүүлсэн гэдгийг мэдэх ч аргагүй байдалд хүрээд байгаа аж. Энэ мэтээр дэлхийн түүхийг өөртөө хамааруулах гэсэн Хятад улсын санаархал хэдий болтол даврахыг хэлж мэдэхгүй юм. Өмнө нь 3Хориотой хаант улс" киног цацахад мөн л энэ мэтээр зарга үүсгэж байсан юм байна.

 

ЧОЙ