Зээлийг чинь хаана, цуцална гэх “МИК”-ийн хатуу журам иргэдийг сөхрөөх бололтой
2014/12/04
... “Таны даатгал төлөлт дутуу байна. Гэрээний хугацааны /20 жил/ даатгалаа бүрэн төлнө үү” хэмээн шаарддаг болсон гэнэ. Шаардлага биелүүлэхгүй бол “Цуцална” л гэдэг аж. Ингээд даатгал төлүүлэхдээ зээлийн үлдэгдлийн хэмжээгээр биш нийт үнэлгээгээр албадан хийлгэдэг гэнэ,,,
Өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн жилийн найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг төр, засгийн зүгээс зохион байгуулж, арилжааны банкуудаар олгож эхэлсэн. Энэхүү зээлийн урьдчилгаа 30 хувь, хугацаа 10-20 жил, зээлдэгчийн өр, орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх гэх мэтчилэн олон зүйлийг заасан байдаг. Үүнийгээ төр, засгийн зүгээс “Амьжиргааны төвшин доогуур буюу орлого багатай иргэдэд зориулсан хөнгөлөлттэй зээл” хэмээн тодорхойлсон. Энэхүү хөнгөлөлттэй хөтөлбөрт хамрагдан өрхийн ахуй амьдралаа дээшлүүлэх гэсэн иргэд ч үүнд сайшаалттай хандаж байсан билээ. Ер нь нийслэлд амьдарч буй иргэдийн олонхи нь тохилог орон сууцанд орох хүсэлтэй. Гэвч урьдчилгаа 30 хувийг төлнө гэдэг нь орлого багатай, амьжиргааны төвшин доогуур иргэдэд хэцүү даваа болоод байгаа юм. Сүүлийн жилүүдэд улс орны эдийн засаг хүндэрч, айл өрхийн амьдралын төвшин улам доройтож, орон сууцанд орох нь бүү хэл орон байр, машин унаагаа зарж, оронд нь хямдыг худалдан авч, зөрүүгээр нь хоногийн хоол, хувцас хунараа базаах болсон. Харин орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах гэсэн нэг нь аав ээж, хамаатан садныхаа орон сууцыг барьцаанд тавин байж орж буй.
Энэхүү зээлийг авахад нийтийн бус хувийн эзэмшлийн хашаа байшин, сууцыг барьцаанд тооцохгүй гэсэн заалттай. Тиймээс гэр хороололд хувьдаа хашаа байшинтай айл түүнийгээ зарж мөнгө болгох, эсвэл ах дүү, хамаатан садныхаа орон сууцыг барьцаалах шаардлага тулгарч байгаа юм. Энэ мэтчилэн байдгаа шавхан, хамаг аргаа хэрэглэн байж өнөөгийн байдлаар 40 орчим мянган иргэн ипотекийн 1.8 их наяд төгрөгийн зээлд хамрагджээ. Гэтэл арилжааны банкууд найман хувийн хүүтэй зээлд хамрагдсан иргэдийн зээлийг Монголын ипотекийн корпараци /МИК/ руу шилжүүлж эхэлснээр иргэд олноороо гомдол мэдүүлэх боллоо. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны зээлд хамрагдсан тухайн иргэнийг банкнаас дуудаж “Таны зээлийн барьцаанд байгаа байрны үнэлгээ МИК-иас тавьсан зээл олгох журмын шаардлагад хүрэхгүй байна. Тиймээс нэмж төдөн сая төгрөгийг зээлийн төлбөртөө хийнэ үү. Эс бөгөөс таны зээл хасагдаж өндөр хүүтэй зээл рүү шилжинэ”, “Бүрдүүлж өгсөн материал чинь манай шаардлагыг хангахгүй байна. Тиймээс та одоо бүрдүүлэхгүй бол зээлийг цуцална” хэмээн дарамт шахалт учруулах болсон тухай иргэд гомдоллох боллоо. Мөн хүмүүс банкнаас зээл авахдаа хөрөнгийн болон амь насны даатгалыг ихэвчлэн нэг жилээр хийдэг аж. Үүнийг нь нь ипотекийн зээл олгож буй арилжааны банкууд хүлээн зөвшөөрдөг байсан. Гэтэл МИК-д шилжих болоод ирэхээр мөн л “Таны даатгал төлөлт дутуу байна. Гэрээний хугацааны /20 жил/ даатгалаа бүрэн төлнө үү” хэмээн шаарддаг болсон гэнэ. Шаардлага биелүүлэхгүй бол “Цуцална” л гэдэг аж.
Ингээд даатгал төлүүлэхдээ зээлийн үлдэгдлийн хэмжээгээр биш нийт үнэлгээгээр албадан хийлгэдэг гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр найман хувийн зээл олгож буй арилжааны банкуудад 100 орчим хүний гэрээг цуцлах шаардлага МИК-иас ирүүлжээ. Тиймээс зээлдэгчдийн олонхи нь “Эрсдлийг зөвхөн зээлдэгчдэд үүрүүлээд ашгийг нь банк хүртээд өөрсдөө ямар ч эрсдэлгүй байж таарахгүй. Зүй нь зээлдэгч, зээлдүүлэгч эдгээр даатгалын хураамжийг хувааж төлөх нь илүү шударга болно” хэмээн бухимдаж байна. Тухайлбал, нэг иргэн “Бүх шаардлагыг нь хангаж найман хувийн зээлд ороод зээлээ төлж байтал банкнаас таван сарын дараа “Манай банк энэ найман хувийн зээлээ МИК-д худалдаж байгаа тул таны материалыг буцаалаа. Та зээлд хамрагдсанаас хойш дахин зээл авсан байна. Энэ зээлээ хаа” гэж шаардаад байна” гэжээ. Шалгуурт нь тэнцээд зээлд хамрагдсаны дараа тухайн айл санхүүгийн зайлшгүй шаардлага гараад өөр газраас зээл авч болохгүй нь бололтой.
Уг нь зээлээ цаг хугацаандаа төлж чадаж л байвал зээлдэгчийг ингэж дарамтлах шаардлага бий гэж үү. Түүнчлэн зээлийн төлөлтөө ямар нэгэн байлаар гурван сар дараалан хугацаанаасаа хэтрүүлэн төлсөн тохиолдолд зээлийг нь цуцлах гэнэ. Тодруулбал, та сар бүрийн 3-нд мөнгө төлөх байсан ч нэг хоногийн дараа буюу 4-нд төлж, энэ нь гурван удаа давтагдсан тохиолдолд найман хувийн зээлийн гэрээг шууд цуцлах аж. Аливаа зээлийн сар бүр төлөх хугацааг гэрээнд тодорхой заасан байдаг л даа. Харин хугацаагаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцох нь бий. Гэтэл энэхүү орон сууцны ипотекийнх ганц хоёр сая төгрөгийн ч юм уу, эсвэл зурагт, компьютер худалдан авсан лизингийн зээл биш. Бүхэл бүтэн айлын амьдралын баталгаа болох орон сууцны, олон сая төгрөгийн зээл шүү дээ. Мэдээж орон байртай болохыг хүсч буй иргэд зээлээ зориуд төлөхгүйгээр хугацаа хэтрүүлэхгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, байгууллага нь санхүүгийн хүндрэлд орж цалингаа тавихгүй, эсвэл бүр хаалгаа ч барьсан байж болно. Энэ мэт эдийн засагтай холбоотой асуудал хувийн бүх аж ахуйн нэгж, байгууллага, бүр төрийн өмчит компаниудад ч гарч байна. Энэ бүхэн улс орныг удирдан залж буй сайд дарга нартай шууд холбоотой.
Гэтэл яагаад өөрсдөө ард түмнээ ядууралд оруулчихаад, орон сууцны найман хувийн зээл төлөлтдөө ийн хатуу хандаад байна вэ. Эдийн засаг сэргэтэл.., биш ээ, өөрсдийнхөө унагаасан эдийн засгаа сэргээтэл энэхүү зээлийн нөхцөл, эргэн төлөлтөд уян хатан хандаж болохгүй гэж үү. Яагаад гэвэл хөнгөлөлттэй гэх энэхүү зээл чинь орон байртай болох гэсэн олон мянган хүнийг сөхрөөж, харин бүр ч гудамжинд гаргах хатуу дүрэм журамтай байна.
М.Наранболд
Зочин · 2014/12/12
Яая даа би чамайг, яасан адтай шидэл вэ?
Зочин · 2014/12/06
YAG YNEN MANAIH IIM YUM BOLSON MIKIIN DARGA NI ENHBAYAR GEDEG HYATADIIN ERLIIJ EMEGTEI BAIDAG GENEE YADAHDAA MONGOL HYN BAIJ BOLDOGGYI YUM BAIHDAA
Mendy · 2014/12/06
Saihan bichjee eniig sain chareleed humuust hurgeed ****rdlaga garval alban meduuleg ugmuur sanagdsan shyy. Ard irged tuildaa hursen ch nuguu zeekee tuluh gej bgaa buhnee l zoriulj bna. uyn hatan handahgyi bol tuildaj guitsehnee
Зочин · 2014/12/05
Jagsaal hiivel buh hund 8 Huviin zeel garnadaa jagsaal bolvol oriltsono shuu darga nar jagsaal ulsuglun Zarlahaas l aidag
Зочин · 2014/12/05
Mikiihen ni yum meddgui ****** yumnuud bdiin geseen ene mikiig ni tatan builgaj bankind ni eh uusweriig ni ugbul taarna
Өндөр болгох · 2014/12/05
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2014/12/05
Үүнийг дэвшүүлж бичсэнд их баярлаж байна. Маш зөв шүү,, Шинэ Засгийн газар, МИК -д саналаа нэгтгэж оруулая аа. Туслаарай Наранболдооо. Баярлалаа,.. Нэгтгээрэй хүмүүсэээ,, тэмцэе ээ
Зочин · 2014/12/05
Яг тийм шүүү,,, ийм байдалд оруулсан Алтанхуягийн Засгийн газар, Сангийн сайд агсан Улаан сайдтай хатуу хариуцлага тооцох хэрэгтэй байнаа. Олон компаниуд концессын гэрээгээр хийсэн ажлуудын эргэн төлөлтийн мөнгө өө хугацаанд нь авач чадахгүйгээр давхар давхар дампууралууд дагалдаж байгаа нь бидний зээл төлөгчдийн цэвэр буруу биш шүү дээ. Хоолоо хасаад л зээлээ хугацаанд нь төлөж байгаа хүмүүст буруу байхгүй шүү дээ. Шинэ Засгийн Газар Ерөнхий сайд Сайханбилэгт хандаж, энэ талаар түр журам гаргуулах хэрэгтэй байна аа, Хуучин Засгийн газар буруутай бодлого зохицуулалтын үайна. Үр дагаврыг зохицуулах шийдвэр хэрэгтэй байна. Бидний амьдрал шүүү
Зочин · 2014/12/05
ENE iig neg shiideesee DARGA naraaa. esvel bid jagsay
Зочин · 2014/12/05
yag tiim manaih bas bair absan tgd 5 sariin daraa bas juram oorchlogdson ene ter geed 4 sae tugrug nehsen uguhgui bol 8 hubid oruulahgui gd bna hamag bdga zeelde ugdug bid yaj olohiin buu med odo on gartal huleene gsn ternees ts****a yaana a buu med unen daramt bna a
Зочин · 2014/12/05
Бид залуу гэр бүл л дээ өнгөрсөн жил зээлд хамрагдсан. гэтэл энэ 11-р сард гэнэт л танай орлого хүрэхгүй байна. 3 сая төгрөг үндсэн зээлэн дээрээ хий, цалингийн зээлээ 450 мянгад багтаа гэсэн уул нь манай эхнэр жирэмсэний амралттай байсан юм л даа. овоо аятайхан байсан юмсан одоо ч тэмп алдагдаад баларч байна.