ИННОВАЦИЙН бүтээл шалгаруулах уралдааны удирдамж
2014/12/04
“шилдэг сургалтын технологийг нэвтрүүлье” сэдэвт ИННОВАЦИЙН бүтээл шалгаруулах уралдааны удирдамж
Сургалтын технологи, хэрэглэгдэхүүний чиглэлээр багш, судлаач, оюутнуудын хамтын бүтээлийг сургалтын технологит нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
Инновацийн бүтээл нь гадаад, дотоодын зах зээлд нэвтэрч чадах бүтээгдэхүүнийг санал болгох, бүтээх, үйлдвэрлэх боломжийг судалсан байна. Бүтээгдэхүүний санаа нь “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуультай харишилахгүй байх
Тухайн сургалтын технолог нь доорхи шалгуурыг хангасан байх.
- Бүтээлийн нэр
- Багийн гишүүдийн нэр, танилцуулга
- Судалгааны технологи, хэрэглэгдэхүүний шийдэл
- Бүтээлийн үндэслэл, шаардлага, гадаад, дотоодын туршлага
- Нэвтрүүлэх төлөвлөгөө
Бичиг баримтын бүрдлийн шалгуур хангасан бүтээлийг тайлбарлах илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:
- Асуудал, сэдвийг үнэлж сонгосон байдал, ач холбогдол;
- Зах зээлд нэвтрэх боломж, шинэлэг санаа, шийдэл;
- Судалгааны арга зүйн сонголт, ашиглалт, боловсруулалт;
- Сургалтын технологи, хэрэглэгдэхүүний талаарх судалгаа, үнэлгээ хийсэн байдал;
- Эрдэм шинжилгээ, судалгааны илтгэл бичих шаардлагыг хангасан байдал;
- Бизнес төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөг боловсруулсан байдал ;
- Дүгнэлт бодитой ба үндэслэлтэй байх;
- Илтгэх ур чадвар зэргийг үндэслэн оноогоор дүгнэнэ.
Бүтээлийг авах хургацаа
Шилдэг сургалтын технологийн төслийг 2014 оны 12 дугаар сарын 22-ны дотор МУБИС-ийн хичээлийн “A” байрны 128 тоот өрөөнд авна.
Шалгаруулах хугацаа.
Шалгаруулалт 2014 оны 12-р сарын 26-нд 10 цагаас 207 тоот өрөөнд болно. Оролцсон бүтээлүүдийг үзэсгэлэн гаргаж шалгаруулна.
Шагнал, урамшуулал
I дүгээр байр: 3 сая төгрөг, МУБИС-тай хамтран ажиллах гэрээний эрх
II дугаар байр: 2 сая төгрөг, Өргөмжлөл
III дугаар байр: 500,000 мянган төгрөг, Өргөмжлөл
МУБИС-ийн Инноваци, үйлдвэрлэлийн алба 128 тоот өрөө,
Утас: 976-99016805 /Ч.Ган-Эрдэнэ/
И-Мэйл: [email protected]