Шинэ жилийн баяр хаяанд ирж, хаа сайгүй баярын уур амьсгал оржээ. Ямар нэгэн баяр наадам дөхөөд ирэхээр урлаг соёлынхон “халтуур” хийхдээ бэлтгэж үнэ ханшаа тодорхойлж эхлэх нь дамжиггүй. Харин энэхүү баяр цэнгэлийн үеэр МУГЖ С.Жавхлан нэгэн уриалга гаргав. Тэрээр эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ хэцүү цаг үед “Шинэ жилээс татгалзаж” нэгэндээ дэм болохыг уриаллаа. Дуучид маань амьдралын боломж муутай иргэд, настан буурлууд, бяцхан хүүхдүүдэд зориулж “Монгол өлсөх учиргүй″ халуун сэтгэлийн хандивын тоглолт хийх гэж буй юм.
Манай улс эдийн засгийн хямралд орж олон айл өрх, настан буурлууд, бяцхан хүүхдүүд өлсөж зовж байгаа нь нууц биш. Гэвч төр засгаас ард иргэдийнхээ төлөө олигтой хийсэн зүйлгүй энд тэндэхийн баяр цэнгэл зохион байгуулж өөрсдийн том ходоодоо баярлуулж явсаар өдийг хүрлээ. Зөвхөн Увс аймгийн хэмжээнд 392 өрх ядуу байна гэсэн судалгаа гарсан. Тэгвэл ганц аймагт гэхэд хэдэн зуун өрх ядуу байхад улсын хэмжээнд наад зах нь 2280 өрх өлсгөлөнд нэрвэгдэж байгаа юм.
Тиймээс эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй МУГЖ С.Жавхлан ядуу амьдарч байгаа ард иргэддээ зориулж өлөн зэлмүүн байгаа өрхүүдэд мах гурил хүнсний хэрэгцээг нь хангаж өгөхөөр халуун сэтгэлийн тоглолт хийх гэнэ.
Манай улсад хэрэгтэй хэрэггүй тэмдэглэлт баярууд их зохиогдох болсон. Үүнийг ч төрийн болон төрийн бус байгууллагууд тэмдэглэж мөнгө төсөвөө найр цэнгээнд гамгүй үрдэг нь үнэн. Тэгвэл төрд байгаа “хулгайч хуйвалдагчид” албан газар аж ахуйн нэгжүүдийг энэ захгүй найрынхаа идэж уудаг зардлаараа хоолгүй өлсөж байгаа настан хүүхдүүдэд тараахыг шаардаж уриалж байна.
Ард түмэн ядуу байхад тархины тураалтай идэж уугаад цаддаггүй төр барьж буй нөхдүүд баярлаж суух эрх байхгүй…
Түүний шинэ жилээс татгалзсан уриалгыг иргэд дэмжиж буй бөгөөд төрд байгаа “76-н ховдог″ эрхэмүүдийг дуучин С.Жавхлангаас санаа авч улс эх орныхоо төлөө хичээх цаг ирсэн хэмээн ярих болов. Мөн нам засгийн суудал, эрх мэдлийн төлөөх тэмцэлээ орхиж өлсөж байгаа ард иргэдээ анхаарах хэрэгтэй хэмээн шүүмжилсээр байна.
Энэхүү ард түмнийхээ төлөө өөрийнхөө зүгээс чадах бүхнээ зориулж буй МУГЖ С.Жавхлангийн “Монгол өлсөх учиргүй″ хандивын тоглолт 12 сарын 11-нд Монгол бөхийн өргөөнд 19 цагаас болох юм. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг төр засгаас хийж чадахгүй байгаа зүйлийг ард түмэн бид өөрсдөө хийе. С.Жавхлантай нэгдэж ядуу байгаа иргэддээ тусламжийн гараа сунгаж амьдралд нь бага ч болов тус нэмэр болцгооё.
Хэрэв энэхүү халуун сэтгэлийн тоглолтонд нэгдэхийг хүсвэл 90109292 утсаар холбоо бариарай.
Chimee · 2014/12/12
Mash zob duuchid aimaar undut vne heldgee bolimoor b.na
estoi · 2014/12/08
Zuv
Зочин · 2014/12/08
Зочин · 2014/12/08
Ta nar gedeg ni kkk 76 yu ta nar nairlaad uzeerei ain demii shuu zogsoonon shuu kk
Зочин · 2014/12/08
Za javkhlan ahiinhaa ugend oriiduu shine jil temdeglekhgui ee yarshig
Зочин · 2014/12/08
Албан байгууллага. ААН -үүд шинэ жилээс татгалзвал сайн л байна. Тийм их илүү мөнгө байнаам бол хүүхдүүдийг баярлуулчвал сайхан л байх байх. даанч тэгэхгүй байх л даа.