МҮХАҮТ-ын их хурал өчигдөр болж Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн даргаа томиллоо. Дөрвөн жилд нэг удаа болдог их хурлаараа танхимынхан Ерөнхийлөгч, Танхимын дарга, МҮХАҮТ-ын орлогч дарга, Танхимын Ерөнхий нарийн бичгийн даргаа томилдог.   

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Самбуугийн Дэмбэрэл, Отгондаваагийн Амартүвшин, Баатаржавын Лхагважав нар өрсөлдөж, Б.Лхагважав олонхийн санал авчээ.

Бусад дарга нарын сонгууль өнөөдөр 17.00 цагт танхимд болох юм байна.