Хангүг эрчүүд Монгол эхнэрээ үхсэний дараа даатгалын компаниас олон зуун саяын нөхөн төлбөр авдаг
2014/12/09
Энэ хэргийг сийрүүлэхээс өмнө нэгэн мэдээлэл хүргэе. Өмнөд Солонгосын КВ5 телевизийн бүтээсэн "Даатгалын эзэд" нэртэй инээдмийн кино 2003 онд Зүүн өмнөд Азийг байлдан дагуулсаар сүүлдээ бүр Берлины кино наадамд нэр дэвшиж байлаа.
Уг киноны үйл явдал 1997-1998 оны Солонгосын эдийн засгийн хямралын үйл явдлыг харуулдаг. Компани нь дампуурсан бараг шоронд орох шахсан нэгэн гэр бүл Даатгалын томоохон компанид өөрсдийгөө даатгуулан албаар бэртэж гэмтэн ихээхэн хэмжээний мөнгө авч байгаа тухай өгүүлдэг. Гаднаас нь харахад инээдмийн кино боловч Солонгост даатгалын компани хэрхэн өндөр хөгжсөн мөн хүмүүс өөрсдийгөө өндөр үнээр даатгуулан яаж мөнгө авч болдог олон баримтан дээр тулгуурлан дэлгэцийн бүтээл хийжээ. Одоо эргээд гол сэдэв рүүгээ оръё.
Солонгос эрчүүдийн жинхэнэ дүр төрхийг харуулсан нэгэн хэрэг дэлхий дахиныг цочирдуулсан аж. Энэ нь манай улсад хамгийн их хамаатай бөгөөд өнөөдрийн байдлаар манай улс ойролцоогоор 7-8 мянган солонгос хүргэнтэй болоод байгаа юм. Тэд ихэвчлэн гэр бүл зуучлалын товчоогоор дамжуулан гэрлэдэг бөгөөд ихэнх нь төсөөлж ч байгаагүй аймшигтай амьдралыг туулдаг. Солонгос эрчүүд ихэнх нь боловсролгүй, дээрэлхүү, омог уур ихтэй, охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэгчид, бэлгийн гаж донтон байдаг учир нутгийнх нь охид хүүхнүүд гэрлэхээс татгалздаг юмсанж. Тиймээс хөдөө тосгоны мангар харчуул нь 40 гарсан хойноо гэр бүл зуучлалын товчоонд хандаж, олон сая вонн зарлагданядуу буурай орноос эхнэр худалдаж авдаг. Гэхдээ бид солонгос эрчүүдийн муу муухай зүйлийг бичихгүй. Харин хангуг эрчүүдийн хар хүүхэнтэй суугаад бодож олсон хүний санаанд багтамгүй муухай зүйлийн талаар тодорхой баримттай өгүүлэх гэж байгаа юм.
Өнгөрсөн 08 сарын 23-ны өдөр Пусан хот хүрэх хурдны зам дээр ослын дохиогоо өгөн журмын дагуу түр зогсолт хийж байсан найман тонн ачааны автомашины араас "Starex" маркийн автомашин хүчтэй ирж мөргөсөн осол гарчээ. Энэ ослоос болж машин жолоодож явсан 45 настай Ким хөнгөн гэмтсэн бол түүний дэргэд сууж явсан долоон сартай жирэмсэн камбож бүсгүй Анг хүнд бэртэн газар дээрээ нас барсан юм. Энэ хэргийг шалгаж эхэлсэн Жүннам дүүргийн цагдаагийн газраас Ким нь 2008 онд гэр бүл зуучлах компаниар дамжуулан суусан камбож эхнэрийнхээ нэр дээр суусан өдрөөсөө эхлэн 11 даатгалын компанид хандан есөн тэрбум 500 сая воны, 26 нэр төрлийн амь насны даатгал хийсэн байсныг илрүүлэн шалгаж эхлэв. Зөвхөн амь насаа алдсан тохиолдолд авах энэхүү их хэмжээний даатгалын төлбөрт л гэхэд сар бүр тэрбээр 9 сая 500 мянган вон төлж байсан байна. Цагдаагийн газраас Ким нь замаас гаран зогсч буй ачааны машиныг ямар ч шалтгаангүй, эхнэрийнхээ суусан хэсгээр албаар хүчтэй мөргөсөн гэж мөрдөн шалгалт тогтоов.
Мөн шинжилгээгээр эхнэрийнх нь цуснаас нойрсуулах эм уусан байсан нь илэрсэн ба энэ бүхнээс үүдэн Ким даатгалын мөнгө авахаар өөрөөсеө 20 насаар дүү, долоон сартай жирэмсэн эхнэрийнхээ амь насыг хөнөөсөн хэмээн үзэн шалгагдаж эхэлжээ. Гэмт этгээд Ким нь жолоо барих үедээ зүүрмэглэж байгаад осол гаргасан гэж мэдэгдэж байгаа ч тэрбээр эхнэрээ нас барсны дараа гар утсандаа "Би чадсан шүү. Одоо баян боллоо" гэж хэлсэн өөрийнхөө зургийг авч хадгалж байгаад устгасан байсныг цагдаагийнхан утаснаас нь сэргээн авчээ. Мөн түүнийг анхнаасаа ийм гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөн Камбож улсаас эхнэр авсан байж магадлалтай хэмээн сэжиглэж байгаа юм байна. Энэхүү хэргээс үүдэн өмнөд Солонгосын цагдаагийн газар гадаад эхнэртэй солонгос эрчүүдийн талаар судалгаа хийхэд ихэнх нь эхнэрийнхээ нэр дээр амь насны даатгал ,хийлгэсэн байсан нь илэрчээ.
Мөн эхнэр нь золгүй тохиолдлоор нас барсны улмаас даатгалаас ихээхэн хэмжээний мөнгө авсан хэд хэдэн хүмүүсийг шалгаж эхэлсэн байна. Түүний дотор монгол бүсгүйтэй гэрлэсэн солонгос эрчүүд ч шалгагдаж эхэлжээ.
Баримт-2.
Чоннам Нажүд амьдардаг Монгол Улсын иргэн 26 настай эмэгтэй Б үеэл дүүгийнхээ солонгос нөхөрт хутгалуулан амь насаа алджээ. Талийгаач О нь 21 настайдаа зуучлах товчоогоор дамжуулан БНСУ-ын иргэн Янгтай гэр бүл болж, 2009 оны арванхоёрдугаар сард тус улсад очиж амьдарсан аж. Түүний солонгос нөхөр байнга архи уун эхнэрээ зэрлэг баямадаар зоддог байсан тул гурав хоногийн өмнө нөхрөөсөө зугтаан үеэл эгчийндээ очив. О-г нөхөр үеэл эгчийнд нь хайн очиж эхнэрээ нэхэхэд "Архиа гаргаад эрүүл болсон хойноо эхнэрээ ирж ав!" гэж хэлснийх нь төлөө урьдчилан бэлдэж ирсэн хутгаараа монгол эмэгтэй Б-г 6-7 удаа хутгалан амь насыг нь хөнөөжээ. Зэрлэг балмад солонгос хүний гарт амиа алдсан Б нь 6 сартай хүүхэдтэй, өнгөрсөн оны 12 сард солонгос хүнтэй гэрлэн тус улсад амьдардаг байж. Харин согтуугаар монгол эмэгтэйг хутгалан амь насыг нь хохироосон иргэн Янг хэргийн газрас зугтаасан.
Харин эндээс Б-г солонгос нөхөр Чой Ми Сүг гэгч даатгалын компаниас эхнэрийнхээ амь насны төлбөрт 360 сая вонн авсан байх юм. Зуучлалын шугамаар ядуу буурай орны охид хүүхнүүдтэй гэрлэхэд 15-20 мянган америк доллар гэж байгаа. Харин эхнэрээ "чад" хийлгэхэд дор хаяж 100 мянган доллар атгана гэсэн үг.
Баримт-3.
Өмнөд Солонгост орсон ширүүн борооны улмаас Солонгос улс даяараа үерт автаж, олон хүн амь насаа алдсан хэрэг хэдэн жилийн өмнө гарсан. Үерийн уснаас болж хэчнээн хүн амиа алдсан нь тодорхойгүй ч тус улсад ажиллаж амьдарч байсан манай улсын иргэн нэг гэр бүлийн хоёр монгол бүсгүй их хэмжээний хөрс нурснаас түүнд даруулж нас барсан харамсалтай явдал болсон юм. Энэ тухай Солонгосын Ёнхаб ньюс сонинд ингэж бичжээ. "Өнгөрсөн 27-ны өдөр болсон их үерийн улмаас Кёнгиду, Куангжүши, Кунгжиамд амьдардаг Ким Хаг Тэ өөрийн монгол эхнэрийн дүү 35 настай Даваа болон өргөмөл охин 18 настай Уугангоо нараа үерийн усанд нэгэн зэрэг алдсан харамсалтай явдал боллоо. Тэдний хажууд амьдардаг солонгос эмээгийн байшингийнх нь ард байсан хавтангууд борооны усанд нуран унаж, ус урсдаг сувгийг нь хааснаас гэр рүү нь борооны ус урсан орж байгааг хараад уг хавтангуудыг холдуулахад туслахыг гэртээ ганцаараа байсан талийгч охин Уугангоогоос гуйсан ажээ. Охин ганцаараа хавтангуудыг зөөж чадахгүй болохоор нь замын эсрэг талд гэртээ 2 хүүхэдтэйгээ байсан талийгч эгч Даваагаа дуудан хамтдаа зөөж эхлэх тэр агшинд уулын хөрсний нуралт үүсч их хэмжээний хөрс шавар урсан орж тэднийг урсган оджээ.
Тэдний цогцсыг гэрээс нь 1-3 км зайтай орших голоос биед нь олон тооны шарх сорви үүссэн байдалтайгаар олсон байна. Гайхалтай нь анх монгол охиноос тусламж гуйсан 86 настай солонгос эмгэн зүв зүгээр сууж байгаа бол талийгаачийн гэр бүл даатгалын компаниас 1 тэрбум вонн нөхөн төлбөр авсан ажээ. Тусалж яваад амиа алдсан Монгол улсын иргэн Даваа нь Солонгос улсад ажиллаж амьдрахаар ирж, Солонгос хүргэн ах Ким Хаг Тэ болон түүний эхнэр, төрсөн эгч Цэгмэдийнхээ гэрийн эсрэг талд сарын 300 мянган воны хөлс бүхий байр хөлслөн амьдарч байжээ.
Ингэхээр солонгос хүний дотоод мөн чанар нь төрсөн үрээ үл хайхран харь бүсгүйтэй нь үхэл рүү илгээн оронд нь даатгалаас мөнгө авахаас сийхгүй улс бололтой.
Одоо цаг сонин
.. · 2014/12/17
Зочин · 2014/12/17
аймаар юмаа ум маани бадни хум
Зочин · 2014/12/10
Hohi ni uhej l baig m****as ** huuhnuud.eh ornoo golj yavaad oligtoy yum blhguy.
Зочин · 2014/12/10
Ug ni ingej exportolj baigaa huuhnuudiin nuhuruudtei huvi huvaah geree hiigeed yavuulsan bol mani uls heden tugrug olnodoo. Shunaltai Mongol erchuudee golson huuhnuudiig bugdiig ni solongos hyatadruu exportlii gehdee umnu ni nuhuruudtei ni daatgaliin gereegeer avsan munguu huvaaj avna gej geree hiigeed yavuulaad baih heregtei
Зочин · 2014/12/10
Аймшигтай тэгснээс монголдоо хоолгүй хонож бсан нь дээр
Зочин · 2014/12/10
Manaihan neg uee bodvol gadaadag**** ih yavj sain muug zondoo l uzsendee. Odoo jaahan uhaan suuj, gadaad l bol divaajin met boddog ***** oilgoltoosoo salmaar yum
Зочин · 2014/12/10
hunii nutgiin hurs hatuu tanihgui gazriin burhanaas tanidag gazriin chutgur deer gesen uvug deedsiin surgaali bui
Зочин · 2014/12/10
монголчууд минь өртөвөө ер нь солонгос залуугаар яаадаг юм ээ
Зочин · 2014/12/10
Hari nutagt er ni haana ch iim yum boldog baih daa. medegdej baigaa ni l ene bolohoos. uur enenees ch aimaar yum bolj baigaag medeh hun ***ir shte. Gadaad l geheer saihan gej buu enduureech ee.