11 сарын байдлаар долоон сурагч эрүүлжүүлэгджээ
2014/12/12
Нийслэлийн цагдаагийн газраас гаргасан мэдээгээр 2014 оны эхний 11 сарын байдлаар нийт 59617 хүн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж зөрчил гарган эрүүлжүүлэгджээ. Эдгээр хүмүүсийн 533 нь эмэгтэй, 316 нь 18 хүртэлх насны, 312 нь оюутан байсан аж.
Хуулиндаа 21 нас хүртлэх хүнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэж заасан байдаг ч насанд хүрээгүй хүүхдүүд эрүүлжүүлэгдсэн байна. Тодруулбал, дээрх эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн долоон ЕБС-ийн байжээ. Энэ хууль нь амьдралд дээр хэрхэн хэрэгжиж байгааг харууллаа.