Ажаа гэгээн “Хүүхдийн цусны эмгэг, хаврын эмнэлэг”, Жүжигчин И.Одончимэг сургалтын төв бариад ашиглалтад оруулчихлаа. Харин жүжигчин Г.Ундармаа эмнэлгүүдийн хүлээлгийн танхим тохижуулж, олон хүнд буян болж байна.

Түүнчлэн Асашёорюү аварга хүүхдийн эмнэлэг барихаар ханцуй шамлаад ажилдаа ороод эхэлчихлээ. Гэтэл Төрийн толгойд “сандайлсан” улстөрчид юу хийж байна вэ…?

fbb2e6a661c14902big

Г.Ундармаа, И.Одончимэг хоёрыг сургалтын төв, хүлээлгийн төв “босгочихоод” байхад УИХ-ын эрхэм эмэгтэй гишүүд тэдэнд өргөмжлөл гардуулчихаад хамтдаа зургаа татуулж, хамтдаа босгочихсон юм шиг зогсох юм. Уг нь эрх мэдэл нь бүрэн байгаа тэр гишүүд сургалтын төв босгож байх учиртай биш үү.

Асашёорюү Д.Дагвадоржийг хүүхдийн эмнэлэг барихаар боллоо гэж зарлахад УИХ-ын дарга З.Энхболд твиттертээ тэр мэдээллийг нь тавьж, олонд тараахаас өөр зүйл одоохондоо хийгээгүй л байна. Улстөрчид бүтээн байгуулалтад ингэж л хандах аж.

141212zurag

Ард түмний итгэлийг хүлээсэн хэмээн өөрсдийгөө сурталчилж, өдөр бүр цэнхэр дэлгэцээр бүрэн эрхт хэрүүлээ гаргаж, ээлжит сонгуулиа бодож иргэдэд таалагдах гэж хоосон үгсийг харамгүй хэлэхээс өөр юу хийв.

Төрийн ажил явуулж байгаа нэрээр татварын мөнгөөр тусгай хангалт эдэлж, зарим үед өөрсдийгөө “урамшуулчихдаг” тэд гарт баригдаж, нүдэнд харагдахаар юу хийсэн бэ.

14

УИХ нь яг л Улсын Их Хэрүүл гэлтэй. Тэд ямар нэгэн асуудлыг зөв талаас нь ярилцаж, шийдэж байгаа юм алга. Өөр өөрсдийн намын эрх ашгийн төлөө ээлжит хэрүүлээ хийж, “хий” гарвал тохиролцоо явуулахыг санаархана. Бие биеэ барьцаалсан хэрүүлийг сүүлийн хоёр жил хагасын хугацаанд хийсний эцэст МАНАН байгуулахаар болж, “Шударга ёс” эвслийнхэн МАНАН-г улам өтгөрүүлсэн. Гэхдээ хүчтэй сөрөг хүчин байна гэсэн Бие даагч гишүүд манан дундаас юу олж харах бол…

Нэгэнт хамтарчихсан улстөрчид одоо Асашёорюү аварга шиг эмнэлэг, жүжигчин И.Одончимэг шиг сургалтын төв барьж чадахгүй нь ойлгомжтой. Хэрүүл хийж, хор найруулахаас цаашихыг чадахгүй УИХ-ын гишүүд тэднээс ичих хэрэгтэй биз ээ.

Н.Чинзориг