Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн 2853 зөрчил илрүүлж, 1839 иргэн, 15 албан тушаалтан, 998 аж ахуйн нэгж байгууллагыг 350 сая гаруй төгрөгөөр торгож ажиллажээ. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 71 аж ахуйн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.  Энэ онд нийт 71 архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлж, хүчингүй болгуулсан байна. Зөвшөөрлөө хүчингүй болгуулсан газрууд зөвшөөрлөө сэргээхээр Нийслэлийн захирагчийн албанд ханддаг учир хуулиа баримталсан зарим газрын эрхийг сэргээж байгаа талаар Улаанбаатар хотын цагдаагийн газраас онцоллоо.

552a2a869164235abig
Одоогоор эдгээр 71 аж ахуйн нэгжээс 12 нэгжийн тусгай зөвшөөрлийг Нийслэлийн захирагчийн албанаас сэргээсэн байгаа аж.
 
Харин зарим аж ахуй нэгжүүд тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан хэрнээ үйл ажиллагаа явуулж байгаа талаарх мэдээллүүд цагдаагийн байгууллагад ирж байгаа гэнэ.  Тиймээс тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан газруудад үйл ажиллагаа явуулж байгаа ч архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглоно  гэсэн албан мэдэгдэл хүргүүлж байгааг албаны эх сурвалж хэллээ. 
 
 Хэрэв архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрлөө цуцлуулсан хэрнээ үйл ажиллагаа явуулбал тухайн газрын эзнийг баривчлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг ч онцоллоо.
 
"Буянт-Ухаа" спорт цогцолборт хууль зөрчиж архи согтууруулах ундаагаар үйлчилж байна
  
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Холливуд” баар, Баянгол дүүргийн “Стрингс” баар үйл ажиллагаагаа сэргээгээгүй хэрнээ шинэ жилийн захиалга авч байсан байна. Тиймээс эдгээр газарт тавих хяналтыг чангаруулаад байгаа аж. Түүнчлэн, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа” спорт цогцолборт архи согтууруулах ундаагаар үйлчилж болохгүй юм. Учир нь төрийн өмчийн байгууллага. Мөн архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлгүй газруудын нэг бол Буянт-Ухаа спорт цогцолбор.
 
"АПУ" ХХК "Буянт-Ухаа"-д шинэ жилээ хийхдээ согтууруулах ундаагаар үйлчлүүлжээ
 Гэвч саяхан “АПУ” ХХК-ийн шинэ жил болж, архи согтууруулах ундаагаар үйлчилж үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргажээ. Цаашлаад “Буянт-Ухаа” цогцолборт Оюутолгой, 3, 4-р цахилгаан станцууд шинэ жилээ тэмдэглэхээр захиалгаа өгсөн байсныг тогтоожээ. Тиймээс тухайн байгууллагуудад “Буянт-Ухаа” цогцолборт шинэ жилээ хийх үедээ архи согтууруулах ундаагаар үйлчлүүлэх ёсгүй гэх мэдэгдлийг Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдэгдэл хүргүүлээд байгаа аж. 
 
Д.Ундрах /24tsag.mn/