Эгч нарынхаа ятгалгаар хар тамхи зөөвөрлөсөн этгээдийг эх оронд нь шилжүүлэн авчирчээ
2014/12/20
Казахстан Улсын Алматы хотод хар тамхины хэргээр ял эдэлж байсан гэр бүлийн хоёрыг эх оронд нь шилжүүлэн авчирлаа. Тэднийг Б.Билгүүн, С.Оюунзаяа гэдэг бөгөөд 2006 онд тус улсын хууль хяналтын байгууллагад баригдан улмаар шүүхээс нь 17-19 жилийн хорих ял сонсч ялаа эдлэж байсан юм.
Харин өнгөрсөн онд улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав тус улсад албаны айлчлал хийх үеэрээ тэднийг эх оронд нь шилжүүлж авах гэрээг үзэглэсэн. Уг гэрээний дагуу энэ онд шилжүүлэн авч байгаа аж. Б.Билгүүний хувьд хар тамхины толгойлогч гэх эгч, дүү хоёр болох Б.Халиун, Б.Хулан хоёрын төрсөн дүү бөгөөд эгч нарынхаа ятгалгаар хар тамхийг эхнэртэйгээ зөөвөрлөж яваад баригдан ял эдэлсэн. Ийнхүү Б.Билгүүн, С.Оюунзаяа нарын үлдсэн ялыг Монгол Улсад эдлүүлэх Улсын Ерөнхий прокурорын шийдвэрийн дагуу энэ сарын 18-ны өдөр эх оронд шилжүүлэн авчирлээ.
zochin · 2014/12/23
Yuamar hachin nohodiin hoinoos setgel tavij ard tumnii dund Temuujingees iluu hundetgel huleedeg said guai ve.
Зочин · 2014/12/22
Энд нарыг авчирах хэрэггүй байсан юм
Зочин · 2014/12/22
nogoo l bvtelgvi haliun , hulan gegch 2iin ner garch l bna