Өнгөрч буй долоо хоногийн "Дуулиант 7" үйл явдлыг онцоллоо. Энэхүү дуулиант долоогийн жагсаалтанд улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, соёл урлагт өрнөсөн үйл явдал болоод онцлох нийтлэлийг уншигч авхай танд тоймлон хүргэж байна.

-Х.Баттулга, С.Ганбаатар, Г.Уянга, О.Магнай нар нам байгуулахаар боллоо-

Улстөрийн намууд, төрд итгэх итгэл алдарсан, дарангуйлсан төр бий болчихсон энэ үед нэгэн шинэ нам төрөхөөр дуншиж эхэлжээ. Цагаан үнэнээр явж чадаж гэмээнэ цаг үеэ олсон байх нь гарцаагүй гэдгийг уншигчдынхаа өмнөөс хэлэх нь зүйн хэрэг биз. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Ганбаатар, Г.Уянга, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нарын нөхөд нийлж нам байгуулахаар болжээ. Эдийн засгийн хямралаас илүүтэй төрийн хямрал нүүрлэж, дампуурчихсан энэ цагт энэ мэт эх орончдын бүлэглэл хүчтэй нам байгуулахад болохгүй зүйл алга. Ард түмэн ч бултаараа дэмжих нь гарцаагүй. Ерөнхийдөө ард түмний төрд итгэх итгэл нэгэнт алдарч, өөрт байгаа зүйлээ агсаад босоход ч бэлэн болчихсон шүү дээ. Шинэ нам байгуулах бүлэглэлийн эрхмүүдийн нэрс өнөөдрийн байдлаар 100 хувь ил болоогүй байна. Бидний олж сонссоноор Х.Баттулга, С.Ганбаатар, Г.Уянга, О.Магнай нар бий. Тэгэхээр энэ дөрвөн эрхэм шинээр үүсч буй намын гол тулгуур гэж хэлж болно. Тиймээс энэ гурван эрхэмтэй гар сэтгэл нийлж байгаа эх оронч түшээд цөөнгүй байгаа нь ойлгомжтой. Мөн эх сурвалжийн өгүүлснээр шинээр төрж буй нам нь эх орон ардынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх зорилготой аж. Хамгийн гол нь төрд байгаа энэ олигархи бүлэглэлээс ард түмэнтэйгээ хамтран салах цаг болсныг нэн тэргүүнд сануулах юм байна. Тэгэхээр ард түмэнтэйгаа хамтран тэмцэл хийх нь гарцаагүй. Үүн дээр нэмэгдээд дундаж намаас том МоАХ ар талд нь бий гэхээр энэ нам нэлээд хүчирхэг нам байх нь дамжиггүй. Шинэ намыг дэмжих үнэн худал улстөрчид Төрийн ордноор дүүрэн байгаа ч тэд яг сэтгэл зүтгэл нийлсэн түшээдтэй хамтран ажиллана гэдэг байр суурийг илэрхийлж байгаа аж. Х.Баттулга өнгөрөгч намар Н.Алтанхуягийн Засгийн газраас саналаараа гарч, зориг шулуудсан нь алсдаа шинэ намын буйр засах гэсэн санаа байхаас хаа зайлхав. С.Ганбаатарын хувьд ч гэсэн бие даан нэр дэвшиж УИХ-д орж ирсэн цагаас хойш эрх баригчид болон бусад улстөрийн хүчнүүдтэй тэмцэл хийж байгаа юм. Түүний хувьд үндэсний өв хөрөнгө болсон стратегийн ач холбогдол бүхий орд газрын төлөө сэтгэл нийлсэн хүмүүстэй нэгдэх нь хамгийн зөв гарц гэж бодсон бололтой. Г.Уянгын хувьд ч мөн ялгаагүй. “Шударга ёс” эвсэлээс УИХ-д орж ирсэн цагаас хойш аанай л олигархиудын эсрэг тэмцэж байгаа цор ганц эмэгтэй гишүүн. Тэгээд ч нам болон эвслийнхээ болох бүтэхгүй зүйлийг ил цагаан шүүмжилж, эвслээс гарах хүртэл арга хэмжээ авна гэдгээ ч мэдэгдсэн нь үүнтэй холбоотой. О.Магнай бол АН-д байгаа залуучуудын дундаас ах нарынхаа өөдөөс ганц дуугардаг нь гэхэд хэтийдэхгүй. Тэ тусмаа сүүлийн үед намынхаа нөхдийг илт шүүмжилж, би бол ард түмний төлөө шударга явах ёсой. Ер нь нам ийм байгаад байвал хэрэг байна уу гэх зэргээр ярих болсон нь ч шинэ төрөх намын үнэр авсных ч байсан болов уу. Зөвхөн дээрх дөрвөн эрхмийг дүгнэж харахад яах аргагүй ард түмэнд хүлээн зөвшөөрдөгсөн кадрууд. Энэ бүлэглэлийг харвал маш хүчирхэг, ард түмний гэхээр нам болж чадахаар харагдана. УИХ-д нэгэн шинэ бүлэг үүд хаалгаа нээж, айсуй 2016 он хүртэл нүдэлдэхэд тэднийг Засгийн эрх ч тосч уулзахыг үгүйсгэх аргагүй. Үнэндээ ард түмэн ийм л баг бүлэглэл хүсч байгаа учраас тэр шүү дээ. Энэ мэтийг ч шинэ намын нөхдүүд сайтар тооцсон нь мэдээжийн хэрэг. Магадгүй бие даагчдын баг ч ирээд нэгдэх байлгүй. Хамгийн гол нь ард олны сэтгэл өнөөдрийн улстөрийн хүчнүүдээс асар хол явчихсан, цоо шинэ өөр зүйл хүсэмжилж байгаа цаг. Цаг нь ирчихсэн ийм үед боломжийн, ард түмний дунд нэр нь сэвтээгүй тэмцэгч түшээдийг бүгд л уухайлан дэмжих нь гарцаагүй. Ямар сайндаа л ард олон тэмцэл хийх тухай өдөр шөнөгүй ярьж суухав дээ.

Эх сурвалж: www.unen.mn  Сэтгүүлч Н.Дөл

-З.Энхболд: МҮОНРТ-ийн удирдлага түүнийг тойрон хүрээлсэн хэсэг бүлэг хүмүүсээс уучлалт гуйхгүй-

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн нэр бүхий долоон гишүүнийг томилсон. Уг хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд шинээр томилогдсон Үндэсний зөвлөлийн гишүүдэд хандаж “Төсөв нь 50 хувь алга болсон. Хувийн телевизийн 100 хүний хийдэг ажлыг 700 хүний хүчээр хийдэг, архи дарс уух нь замаа алдсан аймшгийн газар та нар очиж байна. Энэ бүхнийг цэгцлээрэй. Та бүхэн эргээд байнгын хороотойгоо холбоотой байж ажил. Ядаж хулгайн кино гаргахгүй байх хэрэгтэй шүү” гэж хэлээд авсан. Тэгвэл энэхүү түүний хэлсэн үг тус телевизийн уран бүтээлчдийн эгдүүцлийг нь хүргэж З.Энхболдыг уучлалт гуйхыг шаардлаа.

Харин өчигдрийн чуулганаар УИХ-ын дарга З.Энхболд “Хэлсэн үгийг минь та бүгд буруу ойлгосон байна. Сайн ойлгохын бол телевизийн 100 хүний хийдэг ажлыг 700 хүний хүчээр хийдэг гэж ярьсан .Тэрнээс биш 700 хүнийг архи уудаг талаар яриагүй юм. Архидалт, аймшигтай, замбараагүй байдал гэдэг нь МҮОНРТ-ийн М.Наранбаатар тэргүүтэй дарга нарт хамаарсан үг. Олон жилийн түүхтэй хүчирхэг уран бүтээлчидтэй энэ байгууллагад сүүлийн хэдэн жил ахиц гарах нь бүү хэл уруудсан байгаа. Тэр нь шинээр томилогдсон долоон хүн болон захирал М.Наранбаатарыг тойрон хүрээлж байгаа дарга нарт хамаатай. Тийм учраас энэ байдалдаа анхаарч ажиллахыг сануулж, Үндэсний зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдэд хандаж ийм үг хэлсэн. Энэ үг уран бүтээлч та бүгдэд буруу ойлгогдсон бол уучлалт хүсч байна. Харин миний хэлсэн үгийг ашиглаж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө та бүхнийг бослого, тэмцэлд уриалж байгаа удирдлагуудынхаа санаархалд битгий автаарай гэдгийг сануулъя. Би хэлсэн үгнийхээ төлөө МҮОНРТ-ийн удирдлага түүнийг тойрон хүрээлсэн хэсэг бүлэг хүмүүсээс уучлалт гуйхгүй. Үүгээр өчигдөр орой хүргүүлсэн  МҮОНРТ-ийн шаардлагын хариуг өгч байна” гэсэн юм.

З.Энхболдын хэлснээр  МҮОНРТ-ийн удирдлага түүнийг тойрон хүрээлсэн хэсэг бүлэг хүмүүст зориулан хэлсэн үг.

-Манайхныг тул, жараахайтай хөөцөлдөж байх зуурт Хятадууд бар агнаад эхэллээ-

Манай улсад АТГ байгуулагдаад хэдэн жилийн нүүр үзлээ. Анхандаа АТГ-ын дарга нар барцадтай байсан бол овоо тогтворжиж “ан”-д гарахтайгааа болсон. Харин улстөрчдийн нэгнээсээ өс авах байгууллага болох вий гэсэн айдсыг сүүлийн үед төрүүлэх болсон нь нууц биш. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг огцруулахтай зэрэгцэн түүний ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрөөс 13 тэрбум төгрөг завшсан тухай АТГ-аас мэдээлэв. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг “авлига” хэрэгт холбогдуулан баривчлахыг бөөн сүр дуулиан болгосон. Гэрийг нь хонон, өнжин сахиад, цагдаа, тусгайгийнхнаар хүч нэмэгдүүлж байж, баривчилж билээ. Бөөн сүр дуулиан. АТГ ажлаа “шоудах” маягаар хийдэг болсон. Хамгийн том дуулиан тэр л байв. Эхлээд баривчилж, саатуулна, дараа нь ийм гэмт хэрэгт холбогдсон хэмээн зарлаж, Хэвлэлийн бага хурал хийнэ.Зарим хэрэг шүүхийн шатанд очоод чимээ тасарна. Төрийн албан хаагчид, улстөрчдөөс Хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг болсоннь дэвшил. АТГ Хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг болсноос хойш улстөрчдийн дунд нэг үйл явдал дэлгэрсэн нь “мартах” хэмээх өвчин юм. АТГ мөрөөр нь мөшгөөд гаргаад ирэхээр орон сууц, байр, бүр компаниа хүртэл мартсанаа санадаг. Бүр гадаадын банкинд байдаг нууц дансандаа хийсэн сая ам.доллараа мартсан нөхөр ч бий. Авлигын хэрэгт ороолдсон хүнээ албан тушаалаас нь хамаараад “тул”, “жараахай” гэж нэрлэдэг. “Тул” нь Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан Л.Гансүх, МИАТ-ийн ял сонссон удирдлагууд болж таарна. Харин “жараахай” гэсэн ангилалд төрийн дунд, доод шатныхан хамаарах бололтой. АТГ “тул” биш жараахайтай хөөцөлдөөд байдаг гэмтэй. Хоёр, гурван жилийн өмнө ээжтэйгээ амьдардаг, татварын байцаагч эмэгтэйг хөрөнгө орлогоо буруу мэдүүлсэн хэмээн буруутгаж, нүдийг нь мөн ч их бүлтэлзүүлсэн дээ. Бусадтай харьцуулах гээд үзье. Холын биш ойрын жишээ. Коммунист дэглэмтэй өмнөд хөршийн даргаар Си Зиньпин гарч ирсэнээр авлигатай ширүүн тэмцэхээ илэрхийлсэн. Коммунист намаасаа эхэлж, мужийн намын хорооны дарга нарыг ч авлигатай холбогдсон бол хайр найргүй шийтгэж буй. 2012 оны сүүлээр Хятадын хамгийн нөлөөтэй улстөрчдийн нэг, Чунцин хотын коммунист намын хорооны дарга асан, Бо Силайг авлига авч, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгаж ялласан. Хятадын армийн нөлөө бүхий генерал, Цэргийн төв зөвлөлийн дэд дарга асан Сюй Цайхоуг авлига, хээл хахууль авсан хэргээр баривчилж, Гуандун мужийн Шэньжэн хотын орлогч дарга асан Лян Даосинд авлигын хэргээр 10 жил хорих ял оноожээ. 2002-2009 онд хотын орлогч даргын албыг хашиж байхдаа Лян Даосин “550 мянган долларын авлига авсан нь” мөрдөн шалгалтаар тогтоогджээ. Шүүхийн шийдвэрийн дагуу орлогч дарга асны нэг сая юанийн /164 мянган доллар/ хувийн хөрөнгийг хураан авсан байна. БНХАУ-ыг удирдах хэмжээнд яригдаж байсан Бо Си Лай, Хятадын Коммунист нам (ХКН)-ын Улс төрийн товчооны гишүүн асан Жоу Юнкан, генерал Сюй Цай Хоу нарыг авлигын “бар” гэдэг бол мужийн дарга Лян Даосин нарын албан тушаалтнуудыг авлигын “ялаа” агналаа хэмээн нэрийддэг ажээ. Манайхан бол тул, жараахайтай хөөцөлддөг. БНХАУ-д Си Зиньпинийг гарч ирсэнээс хойш 85 мянган хүнийг авлигын хэрэгт холбогдуулж, 13 мянган хүнийг ямар нэгэн гэм буруутайг тогтоосон байна. Хууль бус аргаар олсон бүх мөнгөө буцаан олгохын зэрэгцээ, ял эдэлнэ. Монголчууд бид Азидаа ардчиллын үлгэр жишээ улс гэж хөөрцөглөдөг. Авлига далдуур цэцэглэж, ард түмний амьдрал нүдний өмнө ядуурсаар байгаа нь илт. Харин манайд эсрэгээрээ авлигачдыг шоронгоор айлгаж, хориод, хэд хоноод бие нь муудаад хэрэг замхрах шатандаа орно. Төрөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс авсан, завшсаныг нь буцааж төлүүлж, хохиролгүй болгодог бол заавал шоронд суулгах хэрэггүй мэт. Гэвч тийм тогтолцоо алга. Ядаж, авлигад холбогдуулж барьсан “тул”-аа тавьдаггүй байвал.

Эх сурвалж: www.times.mn

-Банкны шимтгэлийг хууль бус гэж үзлээ-

Манай улсад  ажиллаж байгаа арилжааны 13 банк иргэдэд зээл олгохдоо үйл ажиллагааны зардал хэмээн нэг хувийн шимтгэл олгож буйг ШӨХТГ буруутгасан. Гэвч банкууд үүнийг хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд өгчээ.

Уг маргааны анхан шатны шүүх хурал энэ сарын 23-нд болж Арилжааны банкуудын нэг хувийн шимтгэл авч байгааг хууль бус гэсэн шийдвэр гаргажээ. Ингэснээр арилжааны банкууд сүүлийн гурван жилд иргэдэд олгосон зээлийн шимтгэлийг буцаан олгохоор болж байгаа юм.

Банкуудын мөрдөж буй журмаар, нэг тэрбум төгрөгийн зээл авбал нэг хувь буюу 10 сая төгрөг, хоёр тэрбум бол 20 сая төгрөгийн шимтгэл авах жишээтэй. Ийм маягаар зээлийн нөхцөл бүрээс нэг хувь авснаа банкууд эргүүлэн төлөх болж байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй бол давж заалдах боломжтой юм.

5-Автобус компаниудыг нэгтгэлээ-

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Автобуснэг”, ”Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ыг татан буулгаж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тус байгууллагуудыг нэгтгэж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний чанар соёл, сахилга хариуцлагыг дээшлүүлж, үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулах зорилгоор нийслэлийн өмчит "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ыг байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” А/1053 дугаар захирамж гаргаж, тус газрын бүтэц, орон тоог баталлаа. Уг газар нь 1658 хүний орон тоотой ажиллана.

-О.Гүндэгмаа спортын хамгийн дээд шагналаар шагнууллаа-

 

Дөрвөн хоногийн дараа хуучин оноо үдэж, шинээ он угтах гэж байна. Оны зааг дээр оныхоо шилдгүүдийг шалгаруулж алдаршуулдаг билээ. Тэгвэл монгол улсын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, "Монгол Глобал" компаний захирал буудлагын спортын мастер Б.Ганбаяр нар МҮОХ-ны дээд шагнал "Алтан од" одонгоор шагнууллаа. Уг шагнал манай улсын спортын хорооноос олгодог хамгийн дээд шагнал нь юм.

Мөн шигшээ багийн ахлах дасгалжуулагч МУГД Л.Ундралбат, ОУХМ Ц.Мөнхзул нар "Алтан-Очир" одонгоор энгэрээ мялаав. 

-Нүдээ олоогүй шагналын “эзэд”-

Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн хүрээнд өчигдөр Ерөнхийлөгчийн зарлигаар шагналын хур бууж Монгол Улсынхаа төрийн далбааг тив дэлхийд мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн Г.Болдбаатар, С.Цэрэнчимэд, Э.Ням-Очир нар гавьяат тамирчин цол хүртсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр нүдээ олоогүй шагналын эздийн талаар хүргье. 

Тодруулбал, өчигдөр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг, Д.Сумъяабазар нар өчигдөр “Алтангадас” одонгоор энгэрээ мялаасан. Мөн Л.Эрхэмбаяр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ.

Өнөөдөр жиргээчид тэднийг "нүдээ олоогүй шагнал нүхэнд булаатай алт шиг үнэ цэнэгүй” гэв.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа