ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү хүүхдүүдээс эмнэлгээ харамлав
2014/12/26
Хүүхдийн эмнэлгийн хүрэлцээгүй асуудлаас болж хаа хаанаа зовлон тоочих нь олонтаа болсон. Улсын хэмжээнд гэхэд өчигдрийн байдлаар томуу, томуу төст өвчний дэгдэлт өмнөх долоо хоногоос 1,2 хувиар ихэссэн байдалтай байгаа юм.
Нөгөөтэйгүүр лабораторийн шинжилгээгээр дэлхий дахинд тархаад байгаа томуугийн А хүрээний H3N2 вирус манайд тодорхойлдсон нь асуудал болж байна. Тиймээс амьсгалын гаралтай цомчмог ханиад хүрсэн хүүхдүүдийг эмнэлгийн шалан дээр хэвтүүлэн эмчилж боломгүй. Учир нь хүнд хэлбэрийн вирусын гаралтай ханиад зонхилж байгаа үед хүүхэд нэг бүрийг тусгаарлан эмчлэх нь юу юунаас илүү шаардлагатай болоод байгаа юм. Гэтэл хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ муутай, хүүхдүүд шалан дээр хэвтэж байгаа энэ байдлыг зарим нэг нь юман чинээ тоохгүй, өөрсдийгөө бодож суугааг юу гэх билээ.
Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандартаар 1000 хүүхэд тутамд эмнэлгийн 4-5 ор ногдох ёстой. Энэ жишгээр тооцвол Монгол Улсын хүүхдийн эмнэлгүүд нийтдээ 1800 ортой байх ёстойгоос одоогоор 1072 ор байгаа нь хангалтгүй. Тиймээс хүүхдийн эмнэлгүүдийг хүртээмжтэй болгох үүднээс 728 ор шинээр нэмэгдүүлэх шаардлага тулгарснаар төрөөс энэ асуудлыг шийдвэрлэхээр шат шатандаа ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, ССАЖЯ-ны байрыг 150 ортой хүүхдийн эмнэлэг болгохоор шийдвэрлэсэн ч эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэдэг асуудал тулгарсан. Харин Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгох шийдвэрийг Засгийн газраас шийдвэрлээд байгаа юм. Зам тээврийн сайд Н.Төмөрхүүгийн хувьд “Засгийн газраас нэгэнт эмнэлэг болгох шийдвэр гаргасан бол дагах ёстой. Хүүхдийн эмнэлэг болгоно гэж байгааг дэмжиж байна” хэмээн хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө яамны байраа суллаж өгөхөөр болоод байгаа. Гэтэл ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү хүүхдүүдээс эмнэлгээ харамлаж байгаа нь харамсалтай.
Ханиад томууны тархалт их байгаа энэ үед эмнэлгийн хүрэлцээний асуудлаар Халдвартын эмнэлгийн нөөцөөс шийдвэрлэх боломжийг судлахаар гишүүд өчигдөр ажилласан юм. Юутай ч ХӨСҮТ-ийн 50 ортой нөөцийн тасгийг тодорхой хугацаанд хүүхдийн эмнэлэг болгон ашиглах боломж бий эсэхийг тодруулахаар очиход эмнэлгийн удирдлагуудаас “Үгүй” гэдэг хариулттай буцсан билээ.
ХӨСҮТ-ийн нөөцийн тасаг нь 50 ортой, гэнэтийн халдвар дэгдэх үед шуурхай ажиллах байнгын өндөржүүлсэн бэлтгэлтэй ажилладаг гэх. Харин өнөөдрийн байдлаар тус тасагт хэвтэн эмчлүүлж буй нэг ч өвчтөн байхгүй, орнууд нь сул байсан юм. Гэтэл тус төвийн удирдлагууд томуу төст өвчтэй хүүхдүүдийг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчлэх нь тохиромжгүй гэдэг хариулт өгч байв. Шалтгаан нь олон төрлийн халдварт өвчний эмчилгээ явагддаг ХӨСҮТ-д томуу болон томуу төст өвчний улмаас дархлаа нь суларсан хүүхдүүдийг байрлуулах нь эрсдэлтэй. Мөн хүүхдүүдэд үйлчлэх мэргэшсэн эмч нарын баг байхгүй гэсэн юм. Гэхдээ тангараг өргөсөн эмч нар шалан дээр хэвтэж байгаа хүүхдүүдийг эмчлэх үүрэгтэй баймаар байсан. Тэр тусмаа өнөөдөр хүүхдийн эмнэлэг нь хүрэлцэхгүй байхад ХӨСҮТ-ийнхөн нэг тасгаа чөлөөлөөд өгөх сэтгэл баймаарсан. Харамсалтай энэ том эмнэлэг ханиад томуу туссан хүүхдүүдээс 50-хан ороо харамлаад байж байгаа эмнэлэгтэй гэхээс өөр юу гэх үү.
С.НАРАН
bbb · 2014/12/30
jiriin huuhduudtei holildoh yum bol haldvart gej tusgaarlah hereg yund bgaa yum be? Nyamhuu darga zob hariu helsen bna. manai darga nar oorsdiinhoo taavaaraa tarval****g ezgui ***huu tal shig tom tom hausnaasaa gargaj bolno sh dee setgel gargaad. tegvel ene jinhene tednii huuhdiin toloo hiih ene nasnii buyan bolno doo.
Зочин · 2014/12/29
Нямхүүг зайлуулах хэрэгтэй Тал шиг өрөөнд тансаглаж байгааг нь зогсоомоор юм Өвчлөл бага өвчтөн цөөн ийм тохиолдолд халдвартын эмнэлгийг хотоос зайдуу гаргаж энэ эмнэлгийг яаралтай хүүхдийн эмнэлэг болговол таарна Ажлын ачаалалыг нь тэнцүүлж орон тоог нь харах ********длагатай Халдвартын эмнэлэг хотоос зайдуу байх нь зөв Хотын төв дотор халдвартын эмнэлэг байх нь тэйлын буруу
Зочин · 2014/12/29
emch buruu yum heleegui ee, uls turchid minee emneleg baiguulaad emch suvilagch hurelceheer bna uu daa bodoochee odoo achaallaa diilehgui bga emnelguudiin emch suvilagch nar ch uursduu medreliin yadargaand orj hudulmuriin chadvargui bolj bga suragtai
Зочин · 2014/12/28
Нямхүү эмч зөв л хариу хэлсэн байна .Сэтгүүлч хүн өөрийгээ бас зөв талаас нь боловсруулж суралцах нь зөв боловуу
Зочин · 2014/12/28
Нямхүү эмчийн хариулт маш зөв. Улс орон бэлэн байдалд байх обьектоо бэлэн л байлгах хэрэгтэй. Байр олдохгүй бол өөрсдийнхөө тансаглаж байгаа оффисоо суллаж өгөх хэрэгтай.
Зочин · 2014/12/28
Нямхvv эмчийн зев халдвартын эмнэлэг чинь тусгай обьект шvv дээ
Зочин · 2014/12/27
bitgii *****tetsgee , man-yn khoyor durak yum khiisen dur esgeji ingeji *****takhaa bolioch , khaldwart uwchtunuudtei khaniad nusgai tussan khuukhduudiig tsug bailgaji bur ballakh ni , *****uud mini jaakhan bolowsrooch , yagaad khaldwart uwchnii tu***a emneleg baidgiig bodooch , ukhernuud mini ,
Зочин · 2014/12/27
Bolgoy gevel bolohgui butehgui ym baihgui. Nymhuu shig hun muutai amitan darga ni ym chini arga ch ugui ym daa.
buruu · 2014/12/27
yagaad bolohgui gej. Tomuu chini haldvart uvchin shdee.husut tomuugiin tusul geregjuuldeg baij tomuutai huuhdiig emchilj bolohgui yu. Uunig said medehgui ldee.udval said bol shuud l shideh b.san b.h
css · 2014/12/27
MAN[-iin sanaachlaga gej dandaa hudlaa ner olj baival hamaagui gesen setgeleer handahaas daraagiin hor urshgiig bodohgui ee.Alivaa zuiliig gun uhaj oilgodog hun bol iim sanaachlaga gargah ch ugui.Setguulch neg taliig barij shuumjlegch boloh geed ongotshon oologch,mulguu tolgoitoi gedgee gargachihlaa.Alivaa yumiig gun bodoj baij bich.Sensaatsi hooh geed usan tolgoigoo bu***d buu gaihuul
zuv hariult · 2014/12/27
Setguulch guai.chinii huuhdiig haldvart uchintei hun emchildeg emnelegt haniad hatgaagaa emchluul gd yvuulbal yvhuu.haniad hursen hen ch bai darhlaa bhgui boltson bga deer ni busad haldvar avhad amarhan bga gsen ug.nymhuu emch harin zuv hariult ugsun bn.uur hun bsn bol darga naraas aigaad za l geh bsn bh.harin ingej unen um helsniih ni tuluu uurchilchij magadgui shu.nymhuu emch shig shudarga ajildaa unench henees ch aihgui uneniig helj chaddag emch olon bh boltugai.ajliin amjilt husie.
МААШ ЗӨВ · 2014/12/27
Харин ч Нямхүү эмч хүний тэр тусмаа мэргэжлийн хүний байр сууринаас зөв хариултыг нь өгсөн байна шд. Сэтгүүлч минь дээ энүүхнийг ойлгох ухаан мэдрэмж чамд алга байгаад харамсаж байна. юм бүхнийг битгий ингэж шантаажчин магаар харж бичиж бай гэе дээ
Зочин · 2014/12/27
NARAN gedeg ene hun odoo haanahiin hen be. . . Haldvartiin emneleg gedeg bol ali ch ulsad horiotoi haalltai emneleg bdag sh de. . harin ch mani ulsad hotiin tuvduu ***huu bga ni ch buruu. . . haniad hursenii zorgoor haldvart uvchnii emnelegt hevtej ternees iluu haldvart uvchnuur ui olnooroo uvduh gee uy?
Зочин · 2014/12/27
Зев шд. Сэтгуулчээ Нямхуу эмчийн хэлсэн угийг дахиад ун******чээ. Оргуй шалан дээр хэвтэж байна гээд дархлаа сул хуухдуудийг эмнэлэг л бол хаа****** ч хамаагуй гээд оруулж болохгуй , тэр тусмаа халдвартын эмнэлэгт буур болохгуй шд, хун ******лахаасаа емне яагаад гэдгийг асууж сурж судлачихаад ******лж бай. Наад халдвартын эмнэлгээ хэд тойроод харчих бусад эмнэлгуудээс юугаараа ялгаатай байна ядаж хаалга ууд нь хаанаа байна гээд харчих, тасгууд нь ч хоорондоо тусгаарлагдсан байдаг байхад бас илуу сул ор
Зочин · 2014/12/27
зөв ш энэ даргын улсын онцгой обьект болох энэ эмнэлэг урьдахь халдвартай өвчнөө багтаах шингээх нөхцөл тааруу байхад **********тчихсэн эмнэлгийн оношлогоо эмчилгээ мэдэхгүй энэ тэнэгүүдийн зөв юм уу.Улсынхаа эмнэлгүүд болоод төрийн ажлаа олигтойхон харж үзэхгүй байж эмнэлэг дарга нар ажилтан шахах хэн юм бэ нөхдүүд.Үүргээ зөв ухамсарласан сэхээтэнүүдээ бүү дарамтлаа
Зочин · 2014/12/27
юу хүүхдээс харамлах, миний бодлоор зөв. харин ч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалсан алхам хийсэн байна. ханиаднаас болж хүүхдүүд насан туршдаа эдгэшгүй халдварт өвчтэй болвол хэн хариуцах юм, вирус тээгч болоод цэцэрлэг, сургуульдаа халдвар тараавал УИХ-ын гишүүд хаиуцах юм уу. УИХ-ын гишүүн хараад айлгүй зоригтой татгалзаж чадсан эмч нарт баяр хүргэе. алив юманд туйлширахаа больцгооё, наанатай цаанатай боддог байя. сэтгүүлч нэртэй юмнууд юу бодож хүүхдээс харамлалаа энэ тэр гэж бичээд байна, иймхэн юм сэтгээд бодчих ухаан гарахгүй байна уу, багш нар нь эд нарт юу заадаг байна