Ээж, хүүхдийг ялгаварлах хэрэг байна уу
2015/01/04
Шийдлийн Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах аргаа сүйвэгчилж эхлээд байгаа билээ.
Энэ оны төвсийг танах талаар хэлэлцэж эхэлсэн. Энэхүү таналтанд орсон хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийнхэнд мөн одонгийн мөнгийг ялгавартай олгоно гэснээр иргэдийн болон УИХ-ын эмэгтэй гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарлаа.
2013 оноос эхэлж 0-18 хүртэлх насны хүүхдэд сар тутамд 20 мянган төгрөг олгож эхэлсэн. Тэгвэл энэ оноос зөвхөн зорилтот өрхийн хүүхдүүдэд 20 мянган төгрөг олгож байх саналыг Засгийн газар гаргав. 20 мянган төгрөгөөс хэмнэлт хийх гэж байхаар оронд нь дэд сайд нараа цомхотго, гадаад, дотоод руу зугаалдаг зардлаа танахыг зөвлөсөн. Гэвч тэдний энэ саналыг хэсэг бүлэг нөхөд хүлээж аваагүй юм. Хүний хөгжил сангаас энэ оны эхний 11 сард 990.5 мянган хүүхдэд 218.2 тэрбум төгрөг олгосон байна.
Зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдэд олгоно гэдэг нь айлын хүүхдийг алаг үзэж буйтай агаар нэг буй. Хорин мянган төгрөгийг эцэг, эхийнх нь орлогоос хамааруулж нэг хэсгийг нь хасах гэнэ. Ингэхдээ эцэг, эхийнх нь сарын орлого 1 сая төгрөгөөс дээш бол хүүхдэд нь 20 мянган төгрөг олгохгүй байхаар хуульд өөрчлөлт оруулах аж.
Үүнийг нь УИХ дахь эмэгтэй гишүүд эсэргүүцэж, хүүхдэд ялгавартай хандаж болохгүй гэх байр сууриа илэрхийлсэн.
Түүнчлэн бас нэгэн ялгавартай хандаж төсвийн тандалданд өртсөн халамж бол Одонгийн мөнгө юм. Тодруулбал, Одонгийн мөнгийг ээжүүдэд олгохдоо хүүхэд нь 0-18 хүртэлх насных байхаар хязгаарлаж өгнө. Ингэхгүй бол одонтой ээжийн хүүхдүүд нь нас бие гүйцэж өвөө, эмээ болсон атал жил тутамд нэг удаагийн мөнгөн тэтгэмж хэлбэрээр 100.000-200.000 төгрөг авдаг буруу тогтолцоо үйлчилсээр байна гэж Засгаас үзсэн.
Ийнхүү төсвийн таналт нэрээр ээж, хүүхдэд ялгавартай хандах нь зөв үү?
1958.mn · 2015/01/06
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
1958.mn · 2015/01/06
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
1958.mn · 2015/01/06
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/01/06
This is TEST COMMENT
Зочин · 2015/01/06
рохорхро
Зочин · 2015/01/05
ер нь ялгавартай хандах ёстой. энэ хүн нэг их ялгаваргүй хандах тухай бичиж байна. гэтэл амьдрал дээр хичнээн олон хүүхэд ядуу зүдүү амьдарч байна. ер нь боломжтой хэсгийн мөнгийг боломжгүй нөгөө хэсэгт нь өгөх нь шударга ёсонд нийцнэ.м Яагаад нэг хэсэг нь өлөн зэлүүн байхад баячуудын хүүхэд тэй адил төвшинд хандах гэж
Зочин · 2015/01/05
хүүхдэд биш ээжид олгож байгаа мөнгө шүү дээ. Энэ арай хэтэрнээ
Зочин · 2015/01/05
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 4мм,5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м нь:10500(12500төг),11500(13500төг),16500(19000төг)төг болж хямдарч байна.Тусгаарлагч материал бага хэмжээтэй үлдсэн шүү.Орос тех.Утас:95000020,95050020