Гэр бүлийнхээ хамтаар салхинд гарч амарч зугаалахаар очоод золгүй тохиолдлоор энэ хорвоог орхисон настан, тоглoж наргиж яваад санамсаргүйгээр хүний аминд хүрнэ чинээ санаагүй 15-хан настай хүүгийн талаар нэхэн сурвалжилахад хүүд Эрүүгийн хуулийн 94-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Уг зүйлийн 94.1-д “Бусдыг болгоомжгүй буюу санамсаргүйгээр  алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг гэж Цагдаагийн газрын эх сурвалж хэлжээ.

Одоогийн байдлаар хүүд Цагдаагийн байгууллагаас хуулийн заалтын дагуу хүний аминд санамсаргүйгээр хүрсэн гэсэн үндэслэлээр шалгалт хийж эхэлжээ. Цаашлаад хэргийг прокурор шүүхийн байгууллагад шилжүүлнэ. Тэндээс ямар ял шийтгэхийг шийдвэрлэнэ гэжээ.

Тоглох гэж очоод ийм аймшигт хэрэгт холбогдоно гэж бодоогүй хүү болон хүүгийн эцэг эх одоо болтол сэтгэл санааны хямралаас гараагүй байгаа аж.